Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм. Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөсөн.
ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
Төслийн давуу тал:
- Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
- Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
- Агаарын бохирдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
- Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Иргэн 2025-03-28 202.55.188.84
Сонсоход сайхан мэдээ бна. Гэхдээ чухам яг хэзээ, хаанахын ХО р хэдэн жил баригдаад хэдэн онд дуусахыг мэдээлээгүй бх юм. Ийм тодорхой бус зүйлийг хошгируулалт гэж үзэхээс өөр аргагүй.
Нэргүй 2025-03-28 202.126.91.83
Баганууртай барихгүй эдийн засаг хүн амын нягтрал суурьшиллаа бодмоор юм
ЗОЧИН 2025-03-28 103.57.92.56
Тэгээл илүү харж билүү долоочих юм байна уу гээл хүлээж байхаар хурдан эхлээл дараагийн үр дүнг нь хурдан үзэх л хэрэгтэй дээ.
123 2025-03-28 43.242.243.12
сайхан хоолны нэр хэлэгдэх, савхдая гэдэг шиг төлгөн коммунист зүүдлэж
Нэргүй 2025-03-28 59.153.115.173
ТЭЦ (теплоэлектроцентраль) гэж оросоор заавал бичих ямар хэрэгтэй юм бэ?? Орлуулах монгол үг хэллэг байхгүй юм уу?!! Моодорхож байгаа ч юм шиг, тэнэглэж байгаа ч юм шиг "Генсек" г.м. гажиг үг хэллэг хэрэглэж, монгол хэлээ ядаж байхад нь бүр баллаад дуусгах гээд байгаа юм уу?? Сэтгүүл зүйн сургууль гэж дампуу газар байнаа??! Бөөн гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч!!
Нэргүй 2025-03-28 103.212.116.126
Атомын цахилгаан станц хэрэгтэй бна Манай улсад
Нэргүй 2025-03-28 66.181.191.91
Хувийн хэвшлийн ажил урагшлаад улсын цахилгаан станц явахгүй дээ. Ядаж санхүүжилтыг нь 100% шийдээгүй байж Төлгөн коммунист их реклам сурталчилгаа хийх болж.
Нэргүй 2025-03-28 139.5.218.242
Ядаж цай булж,ламаар ном уншуулчихаад бүлтэрмээр юм даа
зочин 2025-03-28 66.181.160.64
300 хан уу!. Бага л байна да .Дор хаяж 600 баймаар юм..