ЦЕГ: Боловсролын сайдыг цохисон гэх гомдлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2025.03.28-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Боловсролын сайдыг цохисон гэх гомдлыг шалгаж байна

ЦЕГ: Боловсролын сайдыг цохисон гэх гомдлыг шалгаж байна

Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар өчигдөр /2025.03.27/ Төрийн ордонд зодолдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэдгийг мэдээллээ. Тодруулбал, Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авч, бүртгэсэн байна. УИХ-ын гишүүдийн биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.

Боловсролын сайд П.Наранбаярын хувьд өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр яаман дээрээ мэдээлэл хийж байхад нь "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар өндөг шидэж, зөрчлийн хуулиар шийтгэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж