Найруулагч Б.Тамир 2 дахь удаагаа "Мөнгөн мод"-ын эзэн болов

Найруулагч Б.Тамир 2 дахь удаагаа "Мөнгөн мод"-ын эзэн болов

Найруулагч Б.Тамир 2 дахь удаагаа "Мөнгөн мод"-ын эзэн болов
Соёл урлагийн шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" 16 дахь удаагийн наадам өчигдөр /2025.03.27/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ наадмаар судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл болон найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.
 16 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд нийт 25 номинацид 163 нэр дэвшигч өрсөлджээ.
Уран бүтээлчдийн хувьд залуу уран бүтээлчид голчлон нэр дэвшиж, шилдгээр шалгарч байлаа. Зарим номинациас онцолбол, "Шилдэг найруулагч"-аар "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир шалгарсан. Тэрбээр "Маш их баяртай байна. Хоёр дахь удаагаа "Мөнгөн мод" цомын эзэн болж байна. Нийт уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе. Миний сайхан найзууд бий. Энэ бол бид бүхний шагнал" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан. Харин Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр "Миний хувьд энэ наадамд гурван удаа нэр дэвшин өрсөлдөж, анх удаагаа "Шилдэг бүжигчин"-ээр шалгарч байна. Босго өндөртэй наадам.  Өнгөрсөн жил өөрийгөө өөрөөр мэдэрч, маш ихээр дайчилсан жил байлаа. Ирэх онд илүү ихийг хийж бүтээхийг хичээнэ. Театрынхаа хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлэхийг хүсч байна" гэсэн юм. Ингээд шилдэг уран бүтээлчдийг танилцуулъя.
  • Шилдэг кино урлагийн бүтээл – “Хувь заяа” уран сайхны киногоор “Хувьсал” продакшн 

  • Шилдэг тайзны урлагийн бүтээл – “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр” 

  • Шилдэг цахим бүтээл – “М дижитал Караоке” бүтээлээрээ “М Мюзик” ХХК 

  • Шилдэг архитектурын бүтээл – "Хүрээ Майдар дуган" бүтээлээрээ Архитектор Г.Нямцогт

  • Шилдэг дизайны бүтээл – “Шинэ Хархорум хотын лого бэлгэдэл дизайны бүтээл”-ээрээ С.Чулуунбаатар

  • Шилдэг хувцас загварын бүтээл – “Цагаан зүрх” коллекцоороо уран бүтээлч А.Түвшинзаяа 

  • Шилдэг дүрслэх урлагийн бүтээл – "Хүн сүрэг” бүтээлээрээ уран бүтээлч Б.Мөнхцэцэг

 

  • Уран сайхны шилдэг нийтлэл, нэвтрүүлэг-“Монголын баялаг 330” бүтээлээрээ “Монголын баялаг өв соёл” ХХК

  • Шилдэг зар сурталчилгаа –"Соёл танаас эхэлнэ" нөлөөллийн аян

  • Шилдэг дуу хөгжмийн бүтээл –“Солонго” бүтээлээрээ уран бүтээлч Г.Солонго

  • Шилдэг ном хэвлэл – “Дэлхийд тархсан Монгол өв” бүтээлээрээ академич С.Чулуун

  • Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл – “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгээр “Чингис хаан үндэсний музей”

  • Шилдэг найруулагч –  Б.Тамир

  • Шилдэг жүжигчин – Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав

  • Шилдэг продюсер –Монгол Улсын Соёлын элч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн

  • Шилдэг удирдаач – Д.Нямдаш

  • Шилдэг зураач –"Монгол театр”-ын уран бүтээлч Ч.Батболд 

  • Шилдэг бүжиг дэглээч –  Э.Эрдэнэжаргал

  • Шилдэг зохиолч – Зохиолч, найруулагч Г.Бямбасүрэн

  • Шилдэг хөгжмийн зохиолч – О.Чинбат

  • Шилдэг дуучин –  А.Отгонболд

  • Шилдэг бүжигчин – А.Түвшинбаяр

  • Шилдэг хөгжимчин – Т.Өлзийжаргал

  • Шилдэг судлаач –"Монгол үндэстний эсгий ширмэл урлал” нэг сэдэвт бүтээлээрээ дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор Ц.Батсайхан

Шилдэг гэрэл зургийн бүтээл- Гэрэл зурагчин П.Баттулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.181.240

нэг хүнд 2 удаа олгоод л. Шагнал авах өөр олон сайн залуучуудад олгочээ.

Avatar

зочин 2025-03-28 202.179.14.190

Эмоцийн нэгэн зуны цэцэг гээд жүжиг шангал авдагүй юм уу. зохиол н ч тэр гол дүрийн жүжүигчид найруулагчид үзэлт бүх зүйл 2024 оны шилдэг байгаагүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж