"Монгол Хаан" жүжгийг Япон улсад толилуулна

"Монгол Хаан" жүжгийг Япон улсад толилуулна

Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, ерөнхий продюсер А.Амундра, А.Баярцэцэг, хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд, Монгол-Японы хамтарсан Vivant цувралын жүжигчин Б.Барслхагва, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Япон Улсын продюсер Грег Сүзүки нар оролцов.

Мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан оролцлоо. Найруулагч Б.Баатар 2000 гаруй жилийн төрт түүхтэй Дорнын эртний хоёр улсын хувьд бие биенээ илүү танин мэдэх холбоос нь театрын урлаг болж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

Тэрээр Монголд театрын урлаг 200 гаруй жилийн тэртээ Говийн ноён хутагт Данзанравжаа “Саран хөхөө” жүжгийг дэглэн тавьснаас эхлэлтэй бөгөөд Ноён хутагт Япон шавьтай байсныг дурдав. Мөн “Монгол хаан” жүжигт Хүннү гүрний үеийн археологийн олдворуудыг сэргээн урласнаар энэхүү жүжиг нь нүүдэлчдийн соёлын цогц сурталчилгаа болж байгааг онцлов. Ерөнхий продюсер А.Амундра, А.Баярцэцэг нар Монгол, Их Британи, Сингапурт тоглож, мэргэжлийн шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Монгол хаан” жүжиг нь театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг дурдаад Азийн театрын контент дэлхийд танигдах нь Ази тивийн улс орнуудад томоохон ач холбогдолтой болохыг онцлов.

Мөн тус жүжгийг АНУ-ын Бродвэй театрт тоглох яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байгааг мэдээлэв. “Монгол хаан” жүжгийн Япон улс дахь продюсинг компани Tremendous Entertainment-ын захирал Грег Сүзүки 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд олон улсад танигдсан Монгол жүжиг амжилттай нэвтэрч, хамтын ажиллагааны жишиг төсөл болно гэдэг итгэлтэй байгаагаа хэллээ.

Жүжгийн Монгол талын хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд болон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Монгол сумочид хоёр улсыг холбох гүүр болж байсан бол “Монгол хаан” жүжиг тэрхүү гүүрт соёлын тулгуур нэмж байгаад баяртай байгааг илэрхийлээд 2025 оны сумогийн Аки, Кюшү баше хоёрын дундуур 10-р сард Токио болон Нагояа хотноо тоглож буйг онцоллоо.

Элчин сайд Б.Баярсайхан, “Монгол хаан” жүжиг нь Рэйвагийн эринд Монгол, Япон хоёр улсын найрамдал нөхөрлөл, соёлын хамтын ажиллагааны түүхэнд тод мөрөө үлдээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ жил Монголын Үндэсний Их Баяр Наадмаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито, Эрхэм дээд хатан Масака нар Монгол Улсад айлчлах түүхэн жилтэй давхцаж байгааг тэмдэглэлээ. Монгол Хаан жүжгийн тасалбар Японы зах зээл дээр энэ 4-р сарын 2-ноос борлуулагдаж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-28 202.9.40.4

Эргүү лаларуудын гажигтлт хэр-с хэтрлээ. үлгр шаагаал явхиын л******д ямар их мөнгтэй бн аа. лаларуудыг хулгай мөнг-р санхүүжүүлдгиын.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-03-28 66.181.178.19

Энэ эмгэнэлт жүжигт хаан ширээ булаацалдаж улмаар үр хүүхдээ ухаан муутай гэж а.лдаг. Бас нэг хаан хүүг бас а.лдаг. Мөн бага хатныг а.лдаг. Ингэж Монголчуудыг зэрлэг балмад гэдгийг дэлхий даяар сурталчилах шаардлага байна уу Өөр эерэг сэдэвтэй жүжиг байж болдоггүй юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж