Гахайн ИЛҮҮ ТЭГШ ЭРХ!

Гахайн ИЛҮҮ ТЭГШ ЭРХ!

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар урамшууллаа голжээ. Сар болгон авдаг 20 гаруй сая төгрөг нь хууль санаачлахад нь хүрэлцэхгүй байгаа тул 100 сая болгохыг шаардах гэнэ. УИХ-ын 126 гишүүний урамшууллыг 100 сая болголоо гэхэд сардаа 1.2 тэрбум жилдээ 14.4 тэрбум шаардагдана. 14.4 тэрбум бол дор хаяж таван сургууль барих мөнгө. Авчиг улсын мөнгө ямар уйлах биш дээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УДШ-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас УДШ-ийн Ерөнхий шүүгчид гомдол гаргана гэжээ. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт гэм буруутай гэж гурван шатны шүүх үзсэн агаад нийтийн албан ажиллах томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь эргүүлэн татах эсэх асуудал хөндөгдөх болсон билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд …”, “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно…” гэж заасан байдаг.  Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно. Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэжээ. Товчхондоо, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч хэн байлаа ч шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрхгүй гэсэн үг.

УИХ-ын гишүүн нь бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол бүтэн нэг жилийн хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуулийн хүрээнд өнгөрсөн парламентын 38 гишүүн төрийн “халамж” хүртэх болсон. Уг хуулийг МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар санаачилсан байдаг. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн өгсөн мэдээллээр  УИХ-ын гишүүний цалин 5.7 сая төгрөг бол туслах, зөвлөх нь 2.7 сая төгрөгийн цалинтай. Харин энгийн иргэдэд ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг хувилан тооцдог аж. Гэх мэтчилэн…, гахай илүү тэгш эрхтэй!

УИХ-ын хаврын чуулган эхлээд хагас сар өнгөрлөө. Харамсалтай нь, төсвийн тодотгол, төрийн хэмнэлт, цомхотгол ярьж байгаа гишүүн нэг ч алга. Экспорт хэвийн, эдийн засаг сайхан байна гэж ярьцгаасан хүмүүс байх. Уг нь эдийн засагчдын бүсээ чангалах зөвлөмжийг уншдаг, сонсдог л байлтай. Тоо мэддэг, статистик уншдаг хүмүүсийн зүгээс санхүүгийн хүндрэлээс болж бизнес эрхлэгчид ажиллах хүчээ цомхотгох, цалин хөлсөө бууруулахад хүрснийг сануулаад л байгаа. Аж ахуйн нэгжүүд ажиллах хүчнээ цомхотгоно гэдэг мэдээж сайн мэдээ биш. Айл өрхийн орлого буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ. Ажилгүйдэл нэмэгдвэл ядуурал өснө.

Гадаад талдаа Трампын тарифын дайн Монголын экспортод сөрөг эффект үзүүлж эхэлсэн нь ч үнэн. Нүүрсний экспорт гэхэд хүлээлтээс доогуур орсон ч үнэн. Сангийн сайд Б.Жавхлан сайхан үлгэр зохиож  яриад байгаа болохоос. Гэвчиг үлгэр болгоны төгсгөл амар сайхандаа жаргадаггүй.

Дотоод талдаа татвар, тарифын нэмэгдэл /ус, цахилгаан, дулаан/  иргэд, аж ахуйн нэгжийг тартаг нь туйлдуулж буй нь ч үнэн. Эрчим хүчний салбарт үнэ нэмэгдсэн болохоос реформ хийгдээгүй. Т.Доржхандын үрэх мөнгөний хэмжээ л өссөн байх. Уг нь хямрал боломжтойгоо хамт ирдэг гэдэг. Боломжийг нь томоор харж чадах улстөрч манай парламентад лав байхгүй. Зүй нь эдийн засгийн хямралыг ашиглаад төсвөө хэмнэх, төрийн албыг цомхотгох, төрийн өмчит компаниудыг хувьчлах гээд далимдуулах арга, гарц байгаа. Сэтгэл байвал сэрээгээр ч газар ухна л гэдэг. Даанч төрийн албан хаагчид нь улстөрчдийн ураг садангууд болохоор эхнэр, хүүхдээ хоолноос нь салгах эр зориг тэднээс яавч гарахгүй. Эсрэгээрээ БЭТ, бүтээмжийн менежер, хяналтын менежер гээд төрийн  дарга нарын тоо данхайж байна. Төрийн дарга нар нэмэгдэхийн хэрээр төсвийн зардал тэлнэ. Төсвийн зардал тэлэхийн хэрээр татвар төлөгчдөд ирдэг дарамт, шахалт ихсэнэ, тодорхой. Хувийн хэвшлийнхэн нь голоо тасартал бүсээ чангалахын хэрээр улстөрчид бүсээ тасартал цатгалдаж байна.

Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр айлчлал болгоныг 10-20 гишүүн дагалдаж явдаг болсон. Жишээ нь, Ерөнхийлөгчийн айлчлалыг онгоц дүүрэн хүн дагалдсан бол Канадын Торонтод болсон “PDAC”-т 20 гаруй гишүүн явсан байдаг. Тэдний онгоцны билет, буудлын төлбөр, томилолтын зардлыг гээд чамгүй мөнгө төсвөөс гарч байгаа. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн л мөнгө.. Атал татвар төлөгчид нь төрийн дарамт, дарангуйллаас болж хаалга барихдаа ч тулсныг, гадагшаа дүрвэхдээ ч хүрснийг ярьж, сануулж байгаа гишүүн байна уу. Монголын ардчилал аюулд орж, авторкат улс болж буйг гадныхан сануулсаар байтал манай улстөрчид хувийн эрх ашгаа эхэнд эрэмбэлж суух. Гэх мэтчилэн, гахай илүү тэгш эрхтэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-28 139.5.217.152

Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог ганц хүн чинь Баярцогт л болохоос Цогтбаатар нусак биш шүү

Avatar

Нэргүй 2025-03-28 139.5.219.209

SEKSEER UILCHLNE TAASHAALDAAD80955877SEKSDI

Avatar

Нэргүй 2025-03-28 103.57.95.144

Нэг арга хэмжээнд гадагшаа 5-аас илүүгүй гишүүн оролдог болмоор юм.

Avatar

Нэргүй 2025-03-28 45.117.34.122

Үнэн байдал ийм л байна.

Avatar

Нэргүй 2025-03-28 43.242.242.59

Элбэгдоржийг л ирүүлж Ерөнхийлөгч болговол Нямсүрэнгийн зорилго мөрөөдөл биелэх юм. Элбэгдоржийг тахин шүтэж тархи толгой нь эргэчихсэн авгай. Элбэгдорж Монголд ямар муухай зүйл хийснийг ард түмэн мэднэ.Америк улсад амьдардаг үр удмаа тэнд үлдээж байгаа хүний үгээр монголчуудыг хошигруулдаг, мунхруулдаг, нийгмийг тогтворгүй байдалд уриалдаг хүн ганц Нямсүрэн биш УИХ-ын гишүүн Лодойсамбуу гэж иргэн хүн би хувьдаа боддог. Учир нь эд нарын үйлдлээс ийм дүгнэлт хийж байгаа юм

Avatar

сэтгүүлч 2025-03-28 203.23.199.2

Гахай илүү эрхтэй юмуу эсхүл тэгш эрхтэй юмуу ойлгосонгүй нийтлэлээс үзвэл гахай илүү тэгш бус эрхтэй юм шигээ.

Avatar

Нэргүй 2025-03-28 103.212.117.51

Энэ сэтгүүлч “атал, авчиг…” шигээ хар ярианы э****з үгээр нийтлэлээ бичдэг юм, уруу нь харуулж ойлгоход болно.

Avatar

зочин 2025-03-28 103.71.101.175

одоо юу гэдэг юм гэсэн элийнүүд бас байдаг хөөрхийс

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.185.42

Ийм эргүүнүүдийг бид л өөрсдөө сонгосон

Avatar

Zochin 2025-03-28 103.142.76.38

too meddeggui setguulch uu sardaa 12,6 terbum jildee ih nayd bolnoo hu

Avatar

сонгогч 2025-03-28 202.9.47.70

126 ГАХАЙ………………..ТОНИЛ ЦААШАА…………

Avatar

Нэргүй 2025-03-28 139.5.216.110

Цалин нь 7 сая шүү. Гар дээрээ авдаг нь 5.7 сая. Гахайн илүү эрхийг болиулцгаая

Avatar

Зочин 2025-03-28 66.181.177.60

Амгаланбаатар хэмээх өсөхийн өлөн тэнэг малаа буцааж татаачээ, засаг дарга хийж хэдэн жил цусалсан л баймаар юм ямар цаддаггүй н**ш вэ.Дархан цаазтай газарт алт ухна ч гэх шиг энэ хүнд мөнгөнөөс өөр бодох юм бна уу

Avatar

Иргэн 2025-03-28 103.212.118.149

Монгол хэлийг яргалж байна даа. Авчиг гэвчиг атал гэсэн үгнүүдээр өгүүлбэр эхлүүлдгийг мэдэхгүй л юм байна. Часхийсэн гоё шүүмж сэтгэгдэл бодол бичдэг сэтгүүлч ер нь Монголд байна уу?

Avatar

Нэргүй 2025-03-28 103.212.117.51

Монгол хүн биш болтой, атал, авчиг гээд л бичээд бх юм, энэ ер нь урд зүгийн хольцтой хар ярианы үг монгол хэл бичигт оруулж ирэх бодлого News.mn явуулаад бна даа.

Avatar

тт 2025-03-28 202.9.41.86

цус нь ойртсон тэнэг залхуу шуналтай монголчууд ын сонголт хохино

Avatar

Нэргүй 2025-03-28 202.131.234.123

сонгоогүй гээд байхад. хар машин хар авгай нарын балгаар луйвараар гараад ирсэн шүү дээ. гарсан гишүүдийн байгаа царай маргалдаж байгаа хэлж байгаа нь баталаад байхад. буулгаад тэрэгний голд тэнцүүлж хядаж цөөрүүл

Avatar

Нэргүй 2025-03-28 202.131.234.234

PDAC д төрийн хаамаралтай 80 гаруй хүн явсан, ганц хувийн жижиг компани санамж бичиг зурсан, өөр ямар ч үр дүн гараагүй шүү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж