УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Дээрх хуулийн төсөлд “амь нас, малаа хамгаалах зорилгоор чоно агнаж болно” гэж зааж өгсөн аж. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар чоно агнах зөвшөөрлийн бичгийг сумын Засаг даргын Тамгын газраас авдаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг нь хүндрэл учруулдаг. Мөн чоныг заасан газар, цэгт агнах гэхээр тухайн газартаа байдаггүй тул дахин зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэх зэргээр асуудал үүсгэдэг аж.
Засгийн газрын 2023 оны Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг чоно агнах зөвшөөрөл 248 мянга 600 төгрөгийн үнэлгээтэй байдаг.
Хэрэв малчид амь нас, эрүүл мэндээ хамгаалаад зөвшөөрөлгүйгээр чоно агнасан нөхцөлд холбогдох хуульд заасны дагуу нийтдээ 2 сая 260 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн торгууль төлөх болдог. Сүүлийн жилүүдэд бүс нутагт чоно элбэгшсэнээс хүүхдийг мал хариулахаар явуулахаа болих, айлын хот руу сүрэглэн дайрч, эд малын хохирол учруулах эрсдэл үүссэн тул Амьтны тухай хуулийн 25 дугаарх зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэж зааж өгчээ.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа, тулгамдсан асуудал мөнөөс мөн. 1986 онд 30 мянга гаруй чоно 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан байна гэдэг мэдээллийг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргасан. Түүнээс хойш хэчнээн чоно байгаа юм бэ гэдгээ мэдэхгүй байдалд хүрсэн. Чоно хориглох шийдвэрийг яагаад гаргасан бэ гэвэл устах хэмжээнд хүрч байсантай холбоотойгоор ан агнуурыг зогсоосон. Гэтэл нөгөө талдаа баруун бүсийн малчны хотонд орж ирээд шалдан гараараа чоно алсан тухай мэдээлэл гарах болсон. Ийм хэмжээнд орсон.
Чоно агналтыг нээлттэй болгож байгаа байдлаар ан агнуур хязгаарлалтгүй явчих вий гэдэг болгоомжлол бий. Монголчуудын сэтгэлгээтэй холбоотой.
Одоог хүртэл “Чоно харвал хийморьтой. Чоно агнавал бүр их хийморьтой” гэдэг ойлголт явсаар байгаад хэн азтай хийморьтой нь чоно агнадаг гэдэг сэтгэхүй газар авсан.
Агнасан чоноо машин дээрээ тавиад хот дундуур давхилддаг, нисдэг тэргээр дээрээс нь агнадаг замбараагүй байдал үүссэн. Хуулийн өөрчлөлтийг далимдуулаад эрчүүдийн хийморио сэргээх гэсэн шуналд автчихвий дээ, энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Хятадууд 2000-2012 оны хугацаанд хил дээр чоныг өндөр үнэтэй авсан юм билэ. Нэг чоно 2 сая төгрөгт хүрснээр арилжааны зориулалттай хядлага болсон байдаг. Үнэтэй учраас л алаад байсан.
Энэ хуулийн үр дагавар нь чоно агналт хавтгайрахгүй гэдэгт итгэлтэй байна. Амь нас, мал сүргээ хамгаалахын тулд д чоно агнах зохицуулалттай.
Одоо бол малд явж байгаа хүн буу аваад явж байхад цагдаа нар ан хийх гээд буу аваад явж байна гээд бууг нь аваад явчихдаг. Чоно их байгаагаас бага насны хүүхдээ, эмэгтэй хүнээ хонь малдаа явуулж чадахгүй хүндрэл учирч байгаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Говийн аймгуудаар саарал чоно үзэгдэхээ байсан. Чоно бол байгаль цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа амьтан. Малчид эрт дээр үеэсээ ан амьтантайгаа дасан зохицоод амьдраад ирсэн. Хэт задгайд нь тавиад амьтны аймгийг хоморголон устгах юм руу орчих вий. Чонын тоо толгойг тодорхой болгох чиглэлээр ажил хийх хэрэгтэй. Говь хээрийн чонын тоо толгой дээр бодит мэдээлэл өгөөч?
УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-2004 онд Биологийн хүрээлэнгийн судалгаагаар 10 мянга орчим саарал чоно байна гэсэн тоо гарч байсан. Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр саарад чоно ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн. Чоно өөрөө байгальд эко баланс барьдаг. Зарим орон чоноо хядсанаас ховордоод өөр улсаас авч ирж үржүүлж байгаа ч орон байна.
О.Амгаланбаатар гишүүний хувьд нэг заалт дээр ойлгомжтой болгож өгч байгаа. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор саарал чоно агнасан бол хариуцлага хамаарахгүй гэдэг заалт оруулсан. Засгийн газар төслийг дэмжсэн.
Яаж зохицуулах вэ гэхээр орон нутгийн засаг захиргаа тоо толгой сүргийн бүтэц ямар байгаа талаарх мэдээллийг өгдөг. Энэ мэдээллийг үндэслэж арга хэмжээ авдаг. Олноор нь хядаад өмнө нь байсан шиг машинаар хөөж хэдэн арваар нь хядвал хариуцлага байгаа. Зөвхөн амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнана.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголчууд нүүдэлчин соёлтой ард түмэн. Нүүдлийн өв соёлыг тээж байгаа ганц хүмүүс бол малчид. Монгол Улсын хязгаар нутгийг эзэнтэй байлгаж, эзэн болж байгаа улсууд малчид. Малчдын амьжиргааны гол эх үүсвэр мал сүрэг. Тийм ч учраас мал сүрэг бол Монгол Улсын төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан. Гэвч малчдын амьжиргааны гол эх үүсвэрийг чоно маш олноор нь идэж эх үүсвэрээс нь салгаж байгаа. Зүүн болон говийн бүсэд чоно агнахыг хориглож, баруун болон хангайн бүсэд чоно агнахыг зөвшөөрсөн С.Одонтуяа сайдад талархаж байгаа.
Хангай болон баруун бүсэд чоно дийлдэхээ байсан. Бод малын төл авахаа больсон. Хээр чоно унага, даага, тугал, бярууг барьдаг. Хотонд чоно орж ирээд хонь хурга иддэг.
Алах гэхээр сумын захиргаанаас зөвшөөрөл ав гэдэг, чоно алах сургалтад суу гэдэг.
240 мянган төгрөг төл гэдэг. Ингэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээх болдог. Түүнийг цэгцлэх хууль оруулж ирсэн, зайлшгүй дэмжээд батлах ёстой хууль. Ингэж зохицуулалт хийхгүй бол төр бодлогын дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй байгаа. Баруун бүс, хангайн бүсэд чоно чөлөөтэй агная. Тоо толгой нь хэт цөөрөөд ирвэл хязгаарлая. Ийм л уян хатан шийдвэрийг төр гаргадаг баймаар байна.
Бууны асуудал бас байгаа. Чоноо агная гэхээр хуучин Оросын буутай. Тэр буунууд нь хуучирсан, онохоо байчихсан. Шинээр буу худалдаж авъя гэхээр бас л тусгай зөвшөөрөлтэй компаниудыг хязгаарладаг. Буу маш өндөр үнэтэй борлодог. Баруунд 500 ам.долларын үнэтэй бууг Монголд 5000 ам. доллараа зардаг. Бууны сум нь 10, 20 мянган төгрөгийн үнэтэй. Бууг хямдруулах, сумыг хямдруулах талд анхаарах хэрэгтэй. Байгалийн нөөц ашигласны төлбөр гэж бий, үлий цагаан оготно агная гэхээр заавал мөнгө төл гэдэг. Хар ус нуурын шагшуургатай арлыг идээд байдаг. Гэрийн хулгана алахад хүртэл мөнгө төлөх хуультай байна. Энэ асуудалд ч мэдрэмжтэй хандах шаардлага байна гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгүй, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.
Г.ХОРОЛ
z** 12 цагийн өмнө 103.57.92.226
baigal orchnii tentsver aldagdana bizdee
Hen 12 цагийн өмнө 103.57.92.226
Amarhan shd ee hurdan udmiin morinii tuurai undur uneer avna geed l boloo, prius mashinii yandan avna geed l eruul mendee hohirooh zuil hiij baigaagaa medehgui l zarchihdag tiim teneg humuus shuu dee
Нэргүй 2025-03-27 202.126.90.124
hytaduud mongolchuudiig bvhiil talaar in ustgah gej oroldsoor bgaa daa
Нэргүй 2025-03-27 202.9.40.124
Чоно авна зарна гээд эхлэнэ дээ
зочин 2025-03-27 66.181.190.23
гааль яагаад гаргав
Нэргүй 2025-03-27 202.9.46.147
монголчууд нохойноосоо дор.
м 2025-03-27 202.70.40.115
Монголчуудын дунд мөнгөнөөс юун чоно, хоёр нүдээ ухаад өгөхөд бэлэн хүмүүс их байгаа нь харамсалтай. 1 сая доллар өгөе 2 нүдээ ухаад өг гэвэл нүдээ ухаад өгөх хүмүүс бий шүү. Өнөөдөр эх орон газар шороогоо мөнгөнөөс арилжсан ниймийн хог шаарнууд зөндөө л байна.
Нэргүй 2025-03-27 59.153.115.173
Чоныг хамаагүй устгаж хэрхэвч болохгүй ээ!!! Муу л бол хятад руу буруугаа чихээд зөв чиг гарахгүй!! Хятадууд авья гэсний зоргоор өөрсдөө алаад аваачиж өгөөд байдаг нь бидний л буруу шүү дээ!!! Эхлээд аливаа бурууг өөрөөсөө хайдаг сэтгэлгээтэй болж алдаагаа арилгах нь чухал!!! Буруугаа бусад руу чихэх шиг амархан юмгүй, гагцхүү бид алдаагаа давтсаар л байх болно!!!
Нэргүй 2025-03-27 59.153.113.185
чоноо устгачихсан чинь зэрлэг ан амьтан нь өвчинд баригдахд устсан ямар улс байдаг билээ? тэгээд гаднаас чоно худалдан авч үржүүлсэн гэдэг дээ.байгаль өөрөө зохицуулдаг байгалийн хуулийг хэдэн халтар цаасаар сольдог үнэхээрийн тэнэг ард түмэн шүү
Нэргүй 2025-03-27 139.5.219.20
Хятадууд аваад байгаа болохоор алаад байгаа гэнээ.
Болд 2025-03-27 202.126.88.138
Амгаланбаатар гэж хөлдүү тэнэг с** байна аа ийм хар л******д их хуралд байгаа цагт улс хөгжинө гэж байхгүй шүү
Нэргүй 2025-03-27 188.162.254.98
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!
Нэргүй 2025-03-27 202.9.40.17
Чоно авна зарна гэсэн зар эхлэнэ дээ
Зочин 2025-03-27 103.212.117.123
Ангийн холбогдолтой хэллэг олон зуун жил уламжлагдан ирсэн зүйл. Ганцаараа ан хийвэл ан агнах гэнэ. Олуулаа ан хийвэл ан авлах гэнэ.Нэг хэсэг нь үргээж, нэг хэсэг нь сууринд сууна гэж ойлгоно.Одоо чоно агнахгүй болсон гэж хэлж болно. Учир нь, эдийн засгийн ач холбогдолгүй. ХИЙМЭР энэ тэр гээд сайрхдаг хүмүүс цөөрчээ.Гөлөг суйлах, хавх тавих гэх мэт арга үгүй болждээ.
Нэргүй 2025-03-27 66.181.161.237
чоныг хагас сая зэрлэгшсэн нохойгоор олуулж болдогыг богд уулан харцгаасан биздээ нохой хангалттай айл болгоны хашаанд үржиж олширч байна чоно цаашаа болсон
зочин 2025-03-27 66.181.166.196
2 саяын үнэтэй чоно гуайд 200К-ийн үнэтэй ганц нэг хонь барьж идэх эрх байлгүй дээ, кк
Нэргүй 2025-03-27 66.181.166.134
шалдан гараараа гэнэ үү? монгол хэл мэддэггүй сонин авгай