АНУ-д үйлдвэрлээгүй бүх автомашины импортод дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн 25 хувийн татвар ногдуулна гэж Дональд Трамп мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Япон улс байж болох бүх хувилбарыг авч үзнэ гэж тус улсын ерөнхий сайд Шигэрү Ишиба хэлэв. Тэрбээр "Япон бол АНУ-д хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа улс. Тэгэхээр АНУ бүх улс оронд ижил тариф тогтоох нь яг утга учиртай юу гэдгийг бодож байна. Энэ бол бидний хэлэх гэсэн гол санаа, цаашид ч үүнийгээ баримтлах болно. Японы үндэсний ашиг сонирхолд юу хамгийн сайн бэ гэдгийг бид анхаарч үзэх хэрэгтэй. Хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээг авахын тулд бүх хувилбарыг авч үзэж байна" гэжээ.
Трампийн сүүлийн шийдвэр шинээр эхэлсэн худалдааны дайныг улам өргөжүүлэх нь ойлгомжтой болов.
АНУ-д нийлүүлэх автомашины экспортоосоо ихээхэн хамааралтай байдаг Японы эдийн засагт энэ шийдвэр хүнд цохилт болно гэж шинжээчид үзэж байна. Өнөөдрийн байдлаар Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом унаад байна. 2024 онд Японы АНУ-д хийсэн нийт экспортын 28.3 хувийг автомашин эзэлжээ. Энэ нь бусад бүх бараанаас хамгийн өндөр үзүүлэлт юм.
Автомашины салбар нь Японы дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор гурван хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа автомашин үйлдвэрлэгчид нь олсон ашгаа ажилчдадаа хуваарилдаг тул сүүлийн үед цалингийн өсөлтөд хүртэл түлхэц болжээ. Ирэх сараас Трампийн шийдвэр хэрэгжээд эхэлбэл Японы дотоодын нийт бүтээдэхүүний хэмжээ ойролцоогоор 0.2 хувиар буурах төлөвтэй байна.
Нэргүй 2025-03-27 139.5.216.136
za z**l iim hudal medeelel shaasjhaa boli naad hun chin buh talaar hamtarch ajllljhaad bolood irsen shuu ene newssss yamaar uchirtai sonin site ve !!!!!!!!! humuusee ene news mn mash nostdo yamar neg dald sonirhholtoi site bn shuu humuusee anhaarch endees medeelel avahdaa bolgoomjtoi handaarai
Нэргүй 2025-03-27 103.57.94.252
Чи өөрөө зайлаа ч, худлаа л гээд хуцна. Чи англи хэл дээр үгүйсгэсэн мэдээлэл олоод орчуулаад тавьчихаач. Энэ оросын хулмас долоодог хэдэн оркууд Трампд хайр зарлаад сүйд. Англи байтугай оросоор ганц өгүүлбэр ойлгох чавдаргүй оркууд
зочин 2025-03-27 66.181.188.31
Болж өгвөл хөрш орнууддаа бүү дайсагна ,Хэвийн харилцаатай найрсагаар зэрэгцэн оршихийг бод ,Оросоос бензин, шатах тослох материал авч байж, манай үйлдвэрлэл үйлчилгээ болон бүх зүйл хөдөлж байна,Хятадад жаахан нүүрс гаргаж байж бид хэрэгцээт бүх зүйлийнхээ 50 хувийг гадаадаас оруулж ирж амьдарч байна,Мөн орон сууц барихаас эхлээд бүх бүтээн байгуулалтаа үүний орлогоор өрнөж байна, Бид хэвийн сайхан амьдрая гэвэл юуны өмнө хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцааг хамгаас эрхэмлэх хэрэгтэй,