Европын холбоо Канадтай эвсвэл тэдэнд илүү их татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2025.03.27-нд нийтлэгдсэн

Европын холбоо Канадтай эвсвэл тэдэнд илүү их татвар ногдуулна

Европын холбоо Канадтай эвсвэл тэдэнд илүү их татвар ногдуулна

Европын холбоо болон Канад худалдааны тарифын эсрэг нэгдвэл тэдэнд илүү их хэмжээний татвар ногдуулна гэж Дональд Трамп сүрдүүлэв. Тэрбээр "Хэрвээ Европын холбоо АНУ-д эдийн засгийн хохирол учруулахын тулд Канадтай нэгдэх юм бол тэдний хувьд хамгийн сайн найз нь байсан өөрсдийгөө хамгаалахын тулд төлөвлөснөөсөө хамаагүй их хэмжээний татвар ногдуулах болно" гэжээ.

АНУ-ын үйлдвэрлээгүй бүх машинд дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ Трамп Лхагва гаригт зарласан. Үүний үр дүнд АНУ жилийн 100 тэрбум гаруй ам.долларын ашиг олно гэсэн тооцоолол гарчээ. Энэ мэдэгдлийн дараа АНУ болон Азийн автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч, дэлхийн худалдааны дайнд шинэ фронт нээгдээд байна.

Трампийн таамаглаж буйчлан Европын холбоо болон Канад улс АНУ-д хохирол учруулахын тулд нэгдэнэ гэсэн мэдэгдэл хараахан гаргаагүй байна. Гэхдээ тэдний хэн хэн нь сүүлийн хоригийн эсрэг хариу арга хэмжээ авах боломжтой гэдгээ илэрхийлсэн билээ.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен "Эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ хэлэлцээрээр асуудлыг шийднэ. Тариф бизнес эрхлэгчдэд муугаар нөлөөлнө. АНУ болон Европын хэрэглэгчдэд түүнээс ч илүү хүнд тусна" гэжээ. Харин Канадын шинэ ерөнхий сайд Марк Карни Трампийн шийдвэрийг "шууд халдлага" гэж тодорхойлоод, үүнтэй холбоотойгоор засгийн газрыг хуралдуулна гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж