Европын холбоо болон Канад худалдааны тарифын эсрэг нэгдвэл тэдэнд илүү их хэмжээний татвар ногдуулна гэж Дональд Трамп сүрдүүлэв. Тэрбээр "Хэрвээ Европын холбоо АНУ-д эдийн засгийн хохирол учруулахын тулд Канадтай нэгдэх юм бол тэдний хувьд хамгийн сайн найз нь байсан өөрсдийгөө хамгаалахын тулд төлөвлөснөөсөө хамаагүй их хэмжээний татвар ногдуулах болно" гэжээ.
АНУ-ын үйлдвэрлээгүй бүх машинд дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ Трамп Лхагва гаригт зарласан. Үүний үр дүнд АНУ жилийн 100 тэрбум гаруй ам.долларын ашиг олно гэсэн тооцоолол гарчээ. Энэ мэдэгдлийн дараа АНУ болон Азийн автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч, дэлхийн худалдааны дайнд шинэ фронт нээгдээд байна.
Трампийн таамаглаж буйчлан Европын холбоо болон Канад улс АНУ-д хохирол учруулахын тулд нэгдэнэ гэсэн мэдэгдэл хараахан гаргаагүй байна. Гэхдээ тэдний хэн хэн нь сүүлийн хоригийн эсрэг хариу арга хэмжээ авах боломжтой гэдгээ илэрхийлсэн билээ.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен "Эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ хэлэлцээрээр асуудлыг шийднэ. Тариф бизнес эрхлэгчдэд муугаар нөлөөлнө. АНУ болон Европын хэрэглэгчдэд түүнээс ч илүү хүнд тусна" гэжээ. Харин Канадын шинэ ерөнхий сайд Марк Карни Трампийн шийдвэрийг "шууд халдлага" гэж тодорхойлоод, үүнтэй холбоотойгоор засгийн газрыг хуралдуулна гэсэн юм.
Нэргүй 12 цагийн өмнө 139.5.216.124
Манайхаас Оросруу гаргадаг бараа бүтээгдхүүн гэж бараг байхгүй, 1 тэнэг гар дандаа л 50-60% татвар гээд худлаа ш*** юм, орк минь оросууд манайд 20-25% импортын татвартай?
zochin 2025-03-27 202.126.90.177
НАЙМААД НАЙЗ БАЙХГҮЙ ГЭЖ
Дорж 2025-03-27 1.129.109.244
ОХУ-с Монгол улсад 50-60% татвар тавьсан, энэ бол эрс түрэмгий худалдааны дайн. 25% татварыг жирийн улс дайсагнал гэж үзэж бн шүү ояачуудаа!
Нэргүй 2025-03-27 202.9.40.17
Жомбого Трамп
Зочин 2025-03-27 103.168.34.173
КГБ-ын Краснов, President Agent Orange баллаж байна даа.
зочин 2025-03-27 66.181.160.64
Сонин юмаа.. 25% ийн татвараа дайн майн ч гэх шиг ..Тэгсэн манайх чинь зарим бараанд 200 -300 % ийн татвартай шд ..Тэгээд тэр 300 % ийн татварыг эцсийн дүндээ ард түмэн л төлж байгаа шд
Нэргүй 2025-03-27 178.174.229.45
OLD CRAZY BULL SHIT