Юн Сук Ёлын хэргийг шийдэх шүүгч нарт хугацаа бага байна

Юн Сук Ёлын хэргийг шийдэх шүүгч нарт хугацаа бага байна

Юн Сук Ёлын хэргийг шийдэх шүүгч нарт хугацаа бага байна

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц Юн Сук Ёлыг огцруулах эсэх асуудлыг сар гаруй хэлэлцэж байна. Тэгвэл шүүхийн эцсийн шийдвэрийг дөрөвдүгээр сар гартал хойшлуулж магадгүй байгааг эх сурвалж мэдээлжээ. Найман шүүгч бараг өдөр бүр зөвлөлдөх уулзалт хийж байгаа ч одоо хэр нь шийдвэрээ зарлаагүй байна.

Цэргийн онц байдал зарласантай холбоотой импичментийн хэргийн анхны шийдвэр өнгөрсөн Даваа гаригт гарсан билээ. Тодруулбал, ерөнхий сайд бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сүгийн импичментийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Найман шүүгчийн тав нь эсэргүүцэж, хоёр нь хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол ердөө хоёр шүүгч импичментийг дэмжсэн байна.

Лхагва гаригийн 17:00 цагийн байдлаар шүүх шийдвэрээ хэзээ зарлах талаар мэдээлэл өгөөгүй байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс өмнө нь ийм мэдээллийг 2-3 хоногийн өмнө зарладаг байв.

Юн Сук Ёлын хэргийг бусад хэргээс илүү нухацтай авч үзнэ гэж шүүх арванхоёрдугаар сарын 16-нд мэдэгдэж байв. Гэвч өнөөдөр л гэхэд Юн Сук Ёлын бус бусад 40 хэргийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Туршлагаас харахад шүүх нэг долоо хоногийн дотор гурван шийдвэр зарлах нь ховор. Хамгийн сүүлд 1995 онд дараалсан шийдвэрүүд гаргаж байв.

Одоогоор есөн шүүгчээс найм нь байна. Тэдний хоёрынх нь бүрэн эрх ирэх сарын 18-нд дуусгавар болох тул цаг хугацаа давчуу байна. Өмнөд Солонгосын зарим бүс нутагт дөрөвдүгээр сарын 2-нд нөхөн сонгууль болно. Үүний дараа дөрөвдүгээр сарын 3, 4 орчимд шүүх шийдвэрээ зарлаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулах шийдвэр ерөнхий шүүгчийг тэтгэвэрт гарахаас гуравхан хоногийн өмнө гарч байсан түүхтэй.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж