Д.Бадрах: Уяач хүн уйгагүй зүтгэлтэй, сэтгэлтэй байх ёстой

Д.Бадрах: Уяач хүн уйгагүй зүтгэлтэй, сэтгэлтэй байх ёстой

Д.Бадрах: Уяач хүн уйгагүй зүтгэлтэй, сэтгэлтэй байх ёстой

Монгол Улсын алдарт уяач Д.Бадрахтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул бөгөөд 50 шахам жил адуу маллаж, хурдан морь уясан уяач юм. 


Сүүлийн үед адуу маллаж үржүүлдэг хүн ховордсон тухай яриа их гарах боллоо. Амаргүй ажил болохоор тэр юм болов уу. Адуу маллаж, үржүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь юу вэ. Та хэзээнээс эхэлж адуу маллаж эхэлсэн бэ? 

-Дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд л илгээлт авч мал дээр гарсан үеэс л адуу гэдэг хийморьлог амьтныг маллаж байна даа. Адуу маллахад хамгийн хүндрэлтэй улирал нь хавар төллөх цаг байдаг. Яагаад гэвэл адуу шөнийн цагаар ч бэлчиж явдаг амьтан. Чоно зэрэг араатан амьтан дайрна, цас шуурганд туугдах магадлалтай болохоор хэцүү үе нь хаврын улирал. Тиймээс адууг өсгөх тийм амар зүйл биш. Гүү унагалах үеэр бол шөнийн манаатай, өдрийн хариулгатай байж л төл авна. Тэгэхгүй бол унагаа хаях, цасан шамаргад төөрч хоцрох гэх мэт асуудал гарах магадлалтай. Ер нь унагалах дөхсөн гүүнүүдээ байнгын харж байх хэрэгтэй. Болохгүй бол хашиж авч үлдээд, тэжээсэн ч болно. Уйгагүй хүн л адуу маллаж, өсгөж үржүүлнэ дээ. 

-Сүүлийн үед хөдөөгийн залуучууд морио уналгад хэрэглэх нь багассан нь юутай холбоотой вэ? 

-Монгол хүн эртнээс адуугаа унаж, эдэлж ирсэн. Орчин цагт техник технологи хөгжөөд орчин нөхцөл нь ч өөр болж. Олон янзын машин, мотоцикл их болж. Сүүлийн үеийн залуучууд морио уналгад ашиглахаа больсон нь биеийн амрыг л бодсон хэрэг. Наадамд ч морио уяж уралдан наадах нь багасаж, ашиг тусыг нь авч чадахгүй болж байна. Энэ дээр залуучууд маань алдаад байна даа гэж бодогддог. 

-Та адуу маллахын зэрэгцээ хурдан морь уядаг. Хэзээнээс эхэлж хурдан морь уясан бэ. Ер нь уяач хүн юуг их анхаарч байх ёстой юм бол. Залуу уяач нарт хандаж юуг захимаар санагддаг вэ? 

-Дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч байхдаа буюу 1971 онд анх бие дааж наадамд морь уясан юм. Тэр жил аав маань аймагт ажилтай байж таараад би морио уясан. Уясан хоёр морины маань нэг нь аймгийн наадамд түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж, бөөн баяр болж байж билээ. Тэр цагаас адуунаасаа холдолгүй өнөөдрийг хүргэжээ. Уяач хүн уйгагүй зүтгэлтэй, сэтгэлтэй, тайван хүлээцтэй л байх ёстой. Залуу уяач дүү нартаа захиж хэлэхэд морио унаж эдэл, мориныхоо төлөө зүтгэ, хөдөлмөрлө. Даруу төлөв байж онгироо сэтгэлээ дарж, аливаа юманд тайван уужуу хандл гэж зөвлөх байна. Эдгээр зүйлсийг хийж чадвал сайн уяач болохын анхны шалгуурыг хангаж байна л гэсэн үг. 

 -Морь хурдан байхад уяачийн уяа сойлгоос гадна унаач хүүхдийн самбаачлага бас их нөлөөлнө биз? 

-Тийм ээ, морь хэр сайн хурдлах вэ гэдэг нь унаач хүүхдээс 70 хувь хамаарна. Гараанаас яаж гарах уу, хаана амыг нь татах уу, газрынхаа аль хэсэгт шахаж давхих уу гээд. Уралдаан дунд уяачаасаа илүү толгойгоо ажиллуулж чаддаг хүүхэдтэй байвал морь илүү сайн амжилт үзүүлдэг. 

-Өнгөрсөн өвөл нэг хэсэг шуугиж байгаад намжлаа. Хаврын морин уралдааныг уяачид Засгийн газраар зөвшөөрүүлэх гэж их ч лобби хийгээд бүтэлгүйтлээ. Хүүхэд бэртэж гэмтдэг болохоор хаврын морин уралдааныг хорих ёстой гэдэг байр суурийг Хүний эрхийн үндэсний комиссоос эхлээд барьсан. Энэ асуудал дээр таны бодол? 

-Нэг талдаа бол энэ шийдвэр их зөв. Хаврын цагт цас хайлаад халтиргаа, гулгаа их үед хүүхэд морь хоёрт уралдахад хэцүү. Гэхдээ нөгөө талаасаа морьтойгоо сайн харьцаж сураагүй учраас одоогийн хүүхдүүд мориноосоо их унаад байна уу гэж бодогддог. Байнга морьтой ойрхон байж харьцаж байгаа хүүхдүүд өөр шүү дээ.  Хүүхдийг моринд нь дасгах хэрэгтэй. Жаахан ааштай, тэр бүр унаж үзээгүй адуунаасаа хүүхэд айснаас биеэ бариад эхэлдэг. Анхнаас нь сайн дасгаагүйгээс хүүхэд мориноос унах нэг шалтгаан болоод байна. 

-Одоо цагт уяачид морио хурдан давхиулахын тулд эрлийзжүүлдэг болсон. Буруу, зөв гээд л хоёр өөр байр суурь сонсогдох? 

-Цус сэлбэх нь зөв, гэхдээ хэт эрлийзжүүлж болохгүй. Цаг үе нь ч өөр болж… Дээр үед бид адуугаа байгалиар нь тэжээж,  цэвэр монголоор нь уяж уралддаг байсан. Одоо бүгдийг нь эрлийзжүүлээд ирэхлээр адилхан дагаж эрлийз болгож морио уяхгүй бол хурдаар хүрэхгүй учраас эрлийзжүүлж уясан нь ашигтай. Энэ асуудлыг олон уяач нар дэмждэг. 

 -Эрлийзжүүлж байгаа нь цаашдаа сөрөг нөлөө үзүүлэхгүй юу? 

-Хэт их эрлийзжүүлбэл ирээдүйд адууны чанарыг их муутгана. Одоохондоо бол мэдэгдэх юм алга. Ихдээд эхэлбэл монгол морины шинжээ алдаж эхлэх байх. Өвлийн хүйтэн жавар, цас зудад тэсвэр тэвчээр муутай болж эхэлнэ. Ер нь тэгээд монгол талын адуугаа илүү үржүүлэх нь зөв юм. 

Н.НАРАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-28 202.126.90.249

Иймэрхүү оркуудыг сурталчлахаа больмоор, энэ хэт морь мал гээд туйлшраад байгаа чинь нэг төрлийн донтолт ш дээ, хар тамхи, мөрийтэй тоглоомтой л ижил, хүнийг хүн биш болгоно, энэ нөхөр харин ч харьцангуй гайгүй, арай ч эцсийн шатандаа орчихоогүй бололтой

Avatar

Zochin2 2025-03-28 66.181.161.244

yasn surug atswe ci

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.187.115

энэ хүн өдий олон жил байгаль сүйтгэхдээ ганц удаа ч гэсэн мод тарьж ургуулж үзсэн болов уу, гол горхи, булаг шандны эх, урсацыг хамгаалах талаар хуруу хөдөлгөж хандив өргөсөн болов уу,

Avatar

зочин 2025-03-28 66.181.166.196

Алдар цолны донтой уяач гэх оркууд уг нь цөөн байвал улс оронд хэрэгтэй баймаар

Avatar

УЖБ 2025-03-28 66.181.167.254

БУСАД ХҮМҮҮС СЭТГЭЛГҮЙ, ЗҮТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ

Avatar

Нэргүй 2025-03-28 202.126.90.117

Адуу маллах, унага авах маш хэцүү хүнд хөдөлмөр юм биз дээ.

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.161.237

мэдээж монголчууд морио унаж чадхаа байсан тиймээч илүү их хүүхэд морьноос унаж бэртэх амь насаа аллах болсон

Avatar

Нэргүй 2025-03-28 202.131.234.123

хэдхэн хоног л уйгагүй малаа сойж байдаг шүү дээ. нээг сүр болоод байх юм алга. харин э****з мориноос сая долларын татвар авдаг болчих. хүүхэд албал шууд задланд орж донор блгодог болго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж