Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалт хийх үеэрээ хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Ингэснээр,
- Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх;
- Эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх;
- Шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны парк хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян хоёр улсын ард иргэдэд ашиг, тустай байх бүхий л санал санаачилгад ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нэргүй 2025-03-27 66.181.186.213
Чуулга уулзалтууд их зохион байгуулагддаг учраас аль болох очихгүй байсан нь дээр. Чуулга уулзалтууд онгоцны үйлдвэрлэлийг дэмждэг.