"Цалинтай ээж"-ийн мөнгийг халамж гэж харахгүй байна“

"Цалинтай ээж"-ийн мөнгийг халамж гэж харахгүй байна“

"Цалинтай ээж"-ийн мөнгийг халамж гэж харахгүй байна“

"Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгөн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгох асуудлаар ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.


Тэрбээр "Бид халамжийн тухай хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Яагаад гэвэл халамжийн хуулиар олгож байгаа бүх хөтөлбөрүүдээ эргэж харах хэрэгцээ шаардлага байна. Хүүхдийн мөнгө ч бас халамжийн хуулиар олгогдож байгаа шүү дээ. Жил бүр улсын төсвөөс халамжид 2.4 их наядыг зарцуулж байна гэж ярьдаг. Гэтэл үүний 1.7 их наяд төгрөг нь дангаараа хүүхдийн мөнгөнд зарцуулагддаг. Тэгэхээр халамжид зарцуулж байгаа мөнгө дангаараа 600-700 тэрбум төгрөг байгаа юм. Цаашид бид халамжийн мөнгө олгох зорилтот бүлгийг тодорхой болгоё гэдэг дээр ажиллаж байна.

"Цалинтай ээж"-ийн мөнгийг би халамж гэж харахгүй байна. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд явах ёстой зүйл.

Хүүхдийн мөнгө ч гэсэн адилхан. Тэгэхээр бидэнд байгаа хувилбар бол нэгэнт төсвийн орон зай бага байгаа учраас магадгүй энэ мөнгийг гурван жил сар тутам 50 мянгаар авах уу, эсвэл хүүхдийг 0-6 сартай байх хугацаанд 100-150 мянган төгрөгөөр өгөх үү гэдэг тооцоолол дээр ярих хэрэгтэй. Тэрнээс биш сэтгэлийн хөөрлөөр "Цалинтай ээж"-ийн мөнгийг сарын 500 мянган төгрөг болгоно гэж тооцоололгүй ярьж болохгүй.

Би Д.Үүрийнтуяа гишүүнийг тийм үндэслэлгүй мэдээлэл хийгээгүй гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл өөрөө доктор, эдийн засагч байсан хүн. Ер цаашдаа "Цалинтай ээж" гэдэг нэрээрээ энэ хөтөлбөр хэрэгжих юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан байх ёстой болов уу гэсэн санал, санаачилга гаргасан юм байна гэж ойлгосон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-27 59.153.115.173

Сүүлийн жилүүдэд "харах" гэдэг үйл үгийг хаа хамаагүй тохиолдолд хүчээр аваачиж хэрэглэдэг боллоо??!! Бараг төрийн албан ёсны хэллэг болох шинжтэй?? Гэтэл "бодох", "ойлгох", "сэтгэх" г.м. үйл үгийн оронд "харах" гэдэг үгийг хэрэглээд ерөөс тэрийгээ гаж буруу юм гэж ойлгосон шинжгүй нийтийн өмнө яриад байх юм?? Жишээ нь: "Энэ асуудлыг би тэгэж ХАРЖ байгаа" гэхээр уураг тархи нь ажиллаж ухаарч тунгааж сэтгэж буй биш, зөвхөн нүд нь үйл хөдлөлийг хараад өнгөрч байгаа юм шиг??!!

Avatar

Даваа 2025-03-27 66.181.187.22

ер нь одоо халамж ярьж байгаа хүн улс орныхоо эдийн засгийг сүйтгэж байгаагаа мэдрэмээр юм аа, мэдрэмжгүй байж болохгүй шүү, хөгжлийн тухай яримаар болж дээ

Avatar

Нэргүй 2025-03-27 85.12.7.156

Цалинтай, хүүхдийн мөнгө өгөөд байхад л төрөлт буусаар байна. Татвар төлөгчдийн мөнгийг одоо ингэж хамаагүй цацахаа больё, тэгэх үү?

Avatar

Нэргүй 2025-03-27 103.87.255.34

Новшнууд хэнд юугаа зарцуулахаа мэдэхгүй усан толгойтууд!! Хүүхдийн мөнгөний халамжаа 14 нас болгооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж