"Ипотекийн зээлийг байр огт авч байгаагүй гэр бүлд олгохоор судалж байна"

"Ипотекийн зээлийг байр огт авч байгаагүй гэр бүлд олгохоор судалж байна"

"Ипотекийн зээлийг байр огт авч байгаагүй гэр бүлд олгохоор судалж байна"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээл олголтын нөхцөлтэй холбоотой мэдээлэл өнөөдөр /2025.03.27/ өглөө. 


Тэрбээр, Ерөнхий сайдаар ахлуулсан Баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа. Нарийн бичгийн дарга нь Хот байгуулалт, барилга хот, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь. Ерөнхий нарийн бичгийн дарга Хотын дарга Х.Нямбаатар. Монголбанк, Сангийн яамыг оролцуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Гол санхүүжүүлэгч нь манайх. Манайх гэдэг нь баялгийн сан буюу хуримтлалын сан чинь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр байгаа. Тийм учраас хуримтлалын сан дээр жил бүр ирж байгаа 400-500 сая төгрөгийг зорилтот бүлэг рүү оруулъя гэж байгаа. Урьд нь бол ипотекийн зээл 400-500 орчим тэрбум төгрөгийн хүртээмжтэй байсан. Одоо дахин 500 тэрбумыг нэмэхээр нэг их наяд төгрөг болж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочер нэмэгдсэн. Хуучин бол үндсэндээ 24-36 сар оочерлодог байсан бол одоо 48 сар хүртэлх хугацаанд оочерлодог болсон.

Тиймээс бид хөнжлийнхөө хэрээнд хөлөө жийнэ гэдэг шиг ипотекийн зээлд зарцуулах байгаа 1-1.2 их наяд төгрөгөө бид зорилтот хүмүүст хүргэхээр судалж байгаа. Бусдыг нь бол зах зээлийн зарчимд нийцсэн хүүгээр арилжааны банкуудтай ярилцаж, дундын хувилбарыг гаргаж ирж ер нь л иргэдийн орлогод нийцсэн орон сууцны бүтээгдэхүүнийг гаргаж ирэхээр судалж байна.

Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандаж байгаа. Энэ жил ипотекийн хөтөлбөрийг орой зарлаж байгаа мэт иргэдэд санагдаж магадгүй. Бид барилгын нийлүүлэлттэй уялдаж байж энэ хөтөлбөрөө зарлахгүй бол өмнө нь бидний гаргасан алдаа юу гэхээр хүүг бууруулсан ч иргэдийн төлөлт буураагүй. Жишээ дурдвал ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг байсан. Зургаан хувь болгож бууруулахаар уг нь тэр төлж байсан мөнгө багасах ёстой. Гэтэл барилгын метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн зээлийн сарын төлөлт дээр 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ бол бодит жишээ. Товчхондоо иргэд хохирч, барилгын компаниуд хожиж байна гэсэн үг. Тэгэхээр бид барилгын компаниудад зориулсан ипотек хийж болохгүй. Нэг талдаа ипотекийн зээлийн хүүг буулгаж, нөгөө талдаа барилгын үнэ нэмэгдэж болохгүй. Тиймээс судалгаа, нөхцөлийг эцэслээгүй байна.

Ипотекийн гол зорилго бол ард иргэдээ аль болох орон сууцжуулах бодлого явах ёстой. Ерөнхийдөө өмнө нь орон сууц авч байгаагүй байр анх удаа авч байгаа хүмүүст ипотекийн зургаан хувьтай зээл олгохоор судалж байгаа.

Тийм учраас эрэлт, нийлүүлэлт хоёр хоорондоо уялдах төлөвлөлт хийх ёстой. Үүнийг хангаж ажиллахын тулд Үндэсний хороо байгуулж, Барилга хот байгууллатын яам, нийслэл нөгөө талаас  Баялгийн сан, хуримтлалын сангаар санхүүжүүлэх гэж байгаа мөнгүүдийг зөв төлөвлөж явах хэрэгтэй. Ипотекийн зээлийн нөхцөлийг эцэслээгүй. Ирэх дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө эцэслэнэ. Одоогоор 17 мянга гаруй иргэн ипотект хамрагдах хүсэлтээ өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-27 139.5.219.133

бас энэ ипотек чинь яндан буулгахад зориулагдах ёстой мэдээж байр авч үзээгүй залуу гэр бүлд хэдэн хувийг гэх мэт хуваарьтай байвал яасан юм бэ

Avatar

зээлдэгч 2025-03-27 43.228.128.226

орон сууцны зээлд хамрагдаад 30%-д нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж болдог байсан бол Одоо Болохгүй, зээлдэгч авах байрныхаа 30%-тай тэнцэх мөнгийг бэлдсэн хадгалсан байх хэрэгтэй болж ӨӨРчЛӨЛТ ОРУУЛСАН байна лээ. 7 хоногийн өмнө банк орж асуусан_ Энэ заалт нь Залуучуудын байртай болох мөрөөдлийг үгүй хийж улам хатууруулсан байна лээ.

Avatar

nice 2025-03-27 49.163.179.180

ашгүй дээ. зөв зүйл болж

Avatar

ОС зээлтэй иргэн 2025-03-27 43.228.128.226

туршлагаас харахад банкыг маш сайн шахаанд оруулах хэрэгтэй. Зээлдэгчийн сар бүрийн төлөлтөөс Банк эхний хэдэн жил үндсэн зээлээс 1 төгрөг ч хасдаггүй зөвхөн Хүүнд суутгаж зээлдэгчдийг хохироож банк их ашиг олдог гаж буруу шулагч тогтолцоог ХАЛАХ ХЭРЭГТЭЙ!!!

Avatar

иргэн 2025-03-27 43.228.128.226

ЗӨВ ЗӨВ

Avatar

Балдан 2025-03-27 122.201.31.190

с** идэж уухаа багасгаад энэ төсөлд мөнгийг нь нэмэгдээд, Энэ бүүр коммунист юм ярьж явах юм. Авья гэсэн д нь өгөлдөө

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Гэр бүл гэхээр заавал эр, эм 2 байх ёстой гээд бас маанагтаад байв ! Хүүхэдтэй зөндөө олон аав эсвэл ээж байна.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Анхнаасаа тэгэх ёстой. Байртай хүн бол хөрөнгөө барьцаалаад банкнаас өөр зээл авах боломжтой. Банкнууд өөрсдөө орон сууцны зээл олгоно. Хүн амын бодлого явуулж буй бол…

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Гэрээг нь худалдан авгчийн талаас бас оруулах тулгуулах нөхцөл байвал оруулахаар тулгах хэрэгтэй. тэдний хэвлэсэн зөв бичих дүрмийн алдаатай гэрээн дээр заавал өөрсдийн саналаа оруулахгүй гарын үсэг зурах албагүй. угаасаа зээлээр төлж байхад барилгын компани шууд ашгаа хийж байгаа. Нэгэнт байр баригдаад дууссан байхад яахаараа мкв-ын үнэ нэмэгддэг ?

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Гэр хорооллоо ялангуяа хотын төвд байдаг гэр хорооллоо л байшингаар солих гээд байгаа. Зорилгоо мартаж болохгүй. Мөн хүмүүсийг бусдын гуйлтаар өмнөөс нь байр авахаар нэрээ бичүүлж хохирох вий сайн сануулаарай. Залилангийнхан хүний дансаар хүртэл мөнгө гаргуулж залилдаг. гэнэн хүмүүс нэг гуйхад арганд нь ороод дараа нь өөрөө байр авах гэтэл чадахгүй зогсоно. Бүртгэлтэй гээд. Сануулга нүдэнд харагдахаар газар очиж уулздаг газар нь заавал тавь гээрэй.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Жишээ нь даатгал байгалийн гамшиг болбол төлөхгүй гээд байдаг нөхцөл тулгадаг. Энэ бүгдийг зохицуулах хэрэгтэй. Гамшиг болохоор хохирлоо барагдуулж болдоггүй бол даатгалын компанитай гэрээ хийх шаардлагагүй. Эрсдэлтэй үед л санхүүгийн хүндрэлд орохгүй гэж гэрээ хийж буй.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Мөн зээлээ өөр хүнд өгч буй хэр нь батлан даагч гээд өөр хүнээр зуруулдаг бас буруу. Тухайн хүнтэйгээ л тооцоогоо хийгээд үхвэл хохирлоо даах хэрэгтэй !

Avatar

Нэргүй 2025-03-27 202.126.91.132

ger bul salgaad mungu nehuuleed Selenged nuugdaj bgaa humuusiig yaah be hamag hurungund shunaad oimsni ch mungu uldeehgui nehej bna

Avatar

Нэргүй 2025-03-27 158.59.146.30

hujaa uvgun min dandaa manai ulsiin irgediin esreg yum yarinaa, argagui l mah tsuysnii yum baidag bololtoi

Avatar

Зочин 2025-03-27 202.126.89.132

Боловсролыг самарсан балай шоучин!!!

Avatar

Нэргүй 2025-03-27 139.5.216.49

Хятад минь хэдэн жил ярьдаг юм

Avatar

Нэргүй 2025-03-27 202.131.225.197

Хятадад орон сууцны үнэ сайхан буурч байна. Яаж буулгасан бэ гэхээр Ши Жин Пинь дарга нь "орон сууц бол амьдрах зориулалттай" гээд хэлчихсэн. Энэ жишгээр Монголд гадаадын иргэн орон сууц авч болдоггүй болгох, дотоодын иргэн 2-оос дээш орон сууцтай бол өндөр татвар авах, хөрөнгө оруулалт маягаар орон сууц аваад дамлаж зардгийг болиулах хэрэгтэй.

Avatar

600в 300 2025-03-27 202.9.47.95

дээгүүрээ танил талаараа том том байр авч буй хулгайчууд хуваагаад авчдаг. зорилтот хүмүүстээ очидгүй юм.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Одоо ийм нөхцөлтэй болчихоор тэгж чадахгүй.

Avatar

Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа 2025-03-27 124.158.126.47

Санаа нь тийм ч буруу биш. Ипотекийг бүх иргэдэд хүртээмжтэй байлгах, ялангуяа гэр хорооллынхныг орон сууцжуулах зорилго байх. Гэхдээ бүх талаас нь жигд судлах шаардлагатай. Жишээлбэл, би бээр ипотект хүсэлт өгөхөд 1 жил гаран болоод судалгаа эхлэнэ гэхээр аргагүйн эрхэнд банкны өөрийн эх үүсвэрээр 33 м.кв жижиг байрыг 20 жилийн хугацаатай жилийн 1,4 хувийн хүүтэй авлаа. Одоо мэдээж байр жижигдэж байна, төлөлт өндөр байна, заа тэр ч яахав төлөөд болж л байна. Гэхдээ… үргэлжлэлжлийг ORI-оос

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Жилийн 1.4 ?
2 Жижигдэнэ. 1 өрөө байр бол минималист маягийн амьдралтай нэг бие хүнд л таарна. гэр бүлтэй, хүүхэдтэй хүмүүст таарахгүй.

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

Инээдтэй юм. Уг нь анх л ипотекийн зээлийг ийм зорилгоор нээгээ биз дээ? Бзс-н хулгай гэх шиг бас л мэлээлэлд ойр нь хамрагдсаар юу болж хувирсан бэ? 50 байртай нэг иргэний хэдэн байр нь ипотекийнх байсан гэдэг билээ? Төрийн өөрийнх нь хийж байгаа бантаншдээ.

Avatar

Нэргүй 2025-03-27 202.55.188.81

Энэ таалагдаж байна, Боловсрол соелын салбарт ажиллаад тэтгэвэрт гарах үед нь ямар ч орон сууцны хүнд арай хөнгөлөлтэй үнээр ипотекийн зээлэнд хамааруулж орон сууцжуулах тал дээр анхаарч ажиллавал маш эзнээ олсон зөв ажил болно

Avatar

hhhh 2025-03-27 203.17.23.197

bairnii une tengert hadlaa

Avatar

Нэргүй 2025-03-27 59.153.114.227

sudalsaar btal bairni une hadlaa

Avatar

Zochin 2025-03-27 103.68.107.114

Энэ сайд судалсан хүн л байх юм Хоосон чалчигч

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.181.162

bairni une bur arai bolloo bhan агентлэг nertei hunees mungu huulj bga gazruud bna bainri une huurugduud arau heterleee ed narta hynalt taviach

Avatar

Нэргүй 2025-03-27 202.126.89.188

Юүн мудлах хжил рэрэг болго байрны үнэ хөөсрүүлээд байгаа Агентуудыг татан буулга

Avatar

Нэргүй 2025-03-27 139.5.217.35

СУЛЛАНА СУДЛАНА СУДАЛЖ ЯДАХ ЮМГҮИ ОИЛГОМЖОИ БИЗДЭ

Avatar

ярих яах вээ хий 2025-03-27 49.163.179.180

уг нь их л амьдралтай юм ярьсан байна. шийдээсэй билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж