Сөүл дэх Монголын ЭСЯ-наас визийн асуудлаар ханджээ

Сөүл дэх Монголын ЭСЯ-наас визийн асуудлаар ханджээ

Сөүл дэх Монголын ЭСЯ-наас визийн асуудлаар ханджээ

Өмнөд Солонгосын визийн асуудлын талаар хэлэлцсэн талаар Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тодруулбал, Элчин сайд С.Сүхболд энэ сарын 25-ны өдөр суугаа орны Гадаад хэргийн яамны Консул, аюулгүй байдлын газрын захирал Юн Чусок-той уулзсан байна. Энэ үеэр монгол иргэдийн визийн материал хүлээн авахдаа төрийн үйлчилгээний нэгдсэн цахим “E-Mongolia” системээс олгож буй үндэсний гадаад паспортын цахим лавлагааг авч байх саналыг ГХЯ-ны ноот бичгээр өмнө нь хэд хэдэн удаа хүргүүлсэн тул энэ ажилд тодорхой ахиц гаргах, ингэснээр иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих нөхцлийг хязгаарлахгүй байхыг хүсчээ.

Мөн Өмнөд Солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн хувийн мэдээлэл болох гар утас үзэж байгааг зогсоох, хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны өнгөрсөн оны хуралдаанд тавьсан Солонгост эмчилгээнд ирж буй иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил хэрэг болгох зэргээр санал солилцжээ.

Солонгосын ГХЯ-ны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусок хэлэхдээ суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтай байдаг, тиймээс гадаад паспортыг тодорхой хугацаанд авч байгааг хэрхэн шийдвэрлэхээ Хууль зүйн яамтайгаа үргэлжлүүлэн зөвлөлдөх, боломжийг эрэлхийлэх, Солонгосын ЭСЯ-ны визийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоогоо авсан монгол иргэдийн эмчилгээний визийг цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй байх зэргээр зарим ажил хийгдсэнийг дурдаад, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-03-27 158.59.146.30

ingeed asuudal shiidegdehgui, mongolchuud uursduu eserguutsej NEG CH MONGOL VISA MEDUULEHGUI NEG JIL BOLOH HEREGTEI, tegvel asuudal shidiegdene, nisehdee ch KOREAN AIR.s tatgalzaj, MIAT, air china, busad avia companiar niseed esrguutseh heregtei, eEV NEGDELGUI MONGOLCHUUD TEGJ CHADNA GEJ BODOHGUI L BNA

Avatar

y 2025-03-27 50.147.160.114

texn texnlogc # -Xybi xynui buglult medeelelees

goverment, sait hard bna.

Avatar

Ц 2025-03-27 66.181.186.155

хил дрээс буцаавал онгоцны зардал төлдөг болмоор юм..дэндүү даварсан..

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.186.213

Монголчууд шар арьстнуудад дургүй тул бүгдээрээ Солонгост цагаанаар байдаг.

Avatar

Иргэн 2025-03-27 202.21.104.234

Солонгос иргэдийн оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хил дээр хурааж авдаг болох хэрэгтэй. Манай иргэдийн нэг муу хэдэн ааруул энэ тэрийг нь хураачихдаг юм бна лээ. Үнэхээр сонин санагдсан. Тэр ааруул энэ тэрийг нь хэн ч тоож идэх юм, зайлуул нутгаасаа хол тэдний хамаг хүнд хүчир хар ажлыг хийж яваа манай нөгөө хэд л иднэ шд.

Avatar

Нэргүй 2025-03-27 103.57.95.238

So baraa buh delguurt duuren baigaa l daa. Mongoliin borts aaruul boortsogiig chi harin solongos delguuruuded harsan uu

Avatar

иргэн 2025-03-27 66.181.161.24

Хамгийн заваан бүдүүлэг улсын ЭСЯ эднийх л байна. хүний паспорт хурааж авдаг ийм заваан зуучлал нэртэй давхар мөнгө угаадаг ёсистемээ өөрчлөөч дэлхийд ганцаараа заваан менежменттэй улс бол Солонгос л байна ЭСЯ нь эсвэл монголоос гарвал таарна. Зуучлагч нар элчингийн үүрэг гүйцэтгээд байгаа биз дээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж