"Беларусь ардчиллын жишээ гэгддэг орнуудаас ч илүү ардчилалтай"

"Беларусь ардчиллын жишээ гэгддэг орнуудаас ч илүү ардчилалтай"

"Беларусь ардчиллын жишээ гэгддэг орнуудаас ч илүү ардчилалтай"

Беларусийн удирдагч Александр Лукашенко энэ оны нэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж, долоо дахь удаагаа эрх мэдлээ баталгаажуулсан. Энэ сонгуулийг өрсөлдөгчгүй сонгууль, төөрөгдөл гэх мэтээр олон нийт шүүмжилж буй. Саналын хуудсанд дөрвөн өрсөлдөгчийн нэр бичигдсэн ч бодит байдал дээр иргэд Лукашенкогоос бусад нэр дэвшигчийг бараг таних ч үгүй байжээ.

Тэрбээр Мягмар гаригт албан ёсоор тангаргаа өргөлөө. Өөрийг нь Европын сүүлчийн дарангуйлагч гэж нэрлэдэг хүмүүст хандан тэрбээр "Манай улс өөрсдийгөө ардчиллын үлгэр жишээ гэж нэрлэгсдээс хавьгүй илүү ардчилалтай. Жинхэнэ бизнес, иргэдийнхээ хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьдаг манайх шиг ийм ‘дарангуйллыг’ дэлхийн тэн хагас нь мөрөөдөж байгаа. Олон нийтийн дэмжлэг байхгүй бол та нарт ирээдүй байхгүй" гэжээ.

Мягмар гаригт Лукашенког тангараг өргөхтэй зэрэгцээд гадаадад амьдарч буй сөрөг хүчний олон зуун дэмжигч жагсаал зохион байгуулжээ. Энэ нь 1918 онд Оросын эзэнт гүрэн задран унасны дараа Беларусь богино хугацаанд тусгаар тогтносоны ойн өдөр байв.

Беларусийн идэвхтнүүдийн мэдээлснээр тус улсад 1200 гаруй улс төрийн хоригдол байгаа бөгөөд тэдний дотор Нобелийн энх тайвны шагналт "Виасна" хүний ​​эрхийн төвийн үүсгэн байгуулагч Алес Беляцки багтдаг. "Виасна" болон Беларусийн хүний ​​эрхийн бусад 10 бүлгээс Мягмар гаригт мэдэгдэл гаргахдаа "Сонгууль хүний ​​эрхийн гүн хямралын дунд, хэлмэгдүүлэлтээс үүдэлтэй айдас түгшүүртэй орчинд явагдсан" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-27 59.153.115.173

Хойд Солонгос ч мөн адил???

Avatar

Нэргүй 2025-03-27 59.153.115.173

Энэ муу хамтраллын дарга Монголд айлчилж байхдаа манай төрийн дээдчүүдэд "Ардчилал гэж та нар бүү хөөсрөөд бай, хатуу гараар нийгмийг удирдах хэрэгтэй" гэж бүр ичиж зовох ч үгүй ил цагаан сургааль айлдаж байсан шүү!!! Яг л CССР-ийн нэг том дарга ирээд загнаж байгаа мэт?!!

Avatar

ббб 2025-03-27 210.148.94.144

Жонхуу нарын фанатууд болох сошиалын галзуу солиотууд Монголд ийм дарангуйлагч хүсдэг

Avatar

Нэргүй 2025-03-27 128.140.74.123

Дарангуйлагч нар нохойн үхлээр зовж үхдэг жамтай ороz шээснүүд зовж тарчилж үхэх нь ойлгомжтой.

Avatar

Нэргүй 2025-03-27 202.9.40.48

Ард түмэн нь Ерөнхийлөгчөө дэмждэг бас тойрон хүрээлдэг нь сайхан юм. Манай Монголд бол Ерөнхийлөгчөө гадаад орныхонтой нийлж байгаад газар доогуур ортол нь муулдаг. УИХ-д дандаа оюуны хомсдолтой хүмүүс суудаг гэж Монголчууд өөрсдөө ярьж бичдэг. Эндээс дүгнэлт хийхэд Монголчууд тэнэг хүмүүсээ УИХ-д сонгож хууль батлуулдаг юм байна гэж ойлгогдоно. Тамын тогооьой ганц улс бол Монголчууд юм. Монгол хүнийг хорлоё гэвэл түүнийг монголчуудад өөрсөд нь даатгачихад өлхөн хийчихнэ.

Avatar

Нэргүй 2025-03-27 128.140.74.123

Дарангуйлагчийг тойрон хүрээлж байгаа бол хэзээ ч дарангуйлагчаа алж идэхэд бэлэн гэсэн үг дээ. Сирийн Ассад хар, Путлерыг хар үхэхэд нь дарангуйлагчаас өөр муу хүнгүй болдог юм ороz шээс минь.

Avatar

Ганаа 2025-03-27 202.126.91.209

МУНДАГ ЮМ АА БАЯР ХҮРГЬЕ ард түмний хүүАГУУ УДИРДАГЧ

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.160.64

За энэ мэт дарангуйлагч нарын ардчилалыг ч сайн мэдэндээ ..Хойд Солонгос ч өөрсдийгөө Ардчилсан Солонгос Ард улс гээд л нэрэлчихсэн байгаа шд .. Гэхдээ тийм биш гэдгийг нь бүх дэлхий мэдийшд

Avatar

Нэргүй 2025-03-27 139.5.219.240

Энэ үнэн шүү Барууныхны учир утгагүй эдийн засгийн хоригоос болж жирийн иргэд нь хохирч байгаа… Энэ улс мөрөөрөө тусгаар тогтносон өөрийн хэргээ өөртөө шийдэх эрхтэй улс

Avatar

Нэргүй 2025-03-27 43.242.242.57

Юу ч болсон барууны орнууд буруутай юм даа хөөрхий. Ард түмэн нь ядуурвал баруун буруутай. Ард түмний амьдрал сайжирвал Лукашенкогийн гавья. ккк

Avatar

EDIIN ZASAGIIN HORIGIIG TEGEED HEN TABIAD BNA. 2025-03-27 66.181.184.217

Baruuniihan belorussia ulsiig ediin zasagaar booj haaj horig tacviad bgaa ch tend amidaral baltiin 3 oronoos ilvv saihan amidarch bna> erchim hvch hvns hyamd baraa tovar vne baga ajilguideld baihgui geed ene uls sain bna.Hvmvvsiin amidaral ers saihjirsan ch dee. polsh german ltava litvi ulsaas hvmvvs irj baraa tovar avch biee emchilvvloj bna..

Avatar

Нэргүй 2025-03-27 124.158.104.113

Энэ өвгөнд ичих нүүр гэж алга. Удахгүй шүүхээр орох нь тодорхой болчихсоншдээ. Өрсөлдөгч улстөрчдөө айлгаж алж, шоронд хорьж улс орноо айдсаар удирддаг өвгөн.

Avatar

зочин 2025-03-27 66.181.188.31

Лукашенко, белорусийг Украин шиг сүйрүүлэхээс аварсан ард иргэдийнхээ амгалан тайван амьдралыг хамгаалсан жинхэнэ эх оронч хүн, Хүн төрлөхтний эсрэг жинхэнэ гэмт хэрэг үйлдэгсэд бол барууны түрэмгий хүчин, нацистүүд

Avatar

Нэргүй 2025-03-27 43.242.242.57

Барууныхан нацистууд юм бол Путин удахгүй дайрах юм бн да. Тийм үү?

Avatar

ЗОЧИН 2025-03-27 122.201.31.172

БЕЛАРУСЬ ИЙН ПОЛЬШТОЙ ЗАЛГАА ХИЛ ДЭЭР ОРОСЫН КГБ ИЙН ОФИЦЕРУУД ТЭДНИЙ ЖИРИЙН ЦЭРГҮҮДИЙН ФОРМТОЙ "АЛБА" ХААЖ БАЙГАА.

Avatar

зочин 2025-03-27 66.181.188.31

Барууны орнууд ардчиллыг хортой ашигладаг, Нацистүүдийг хүртэл дэмжин,төрд гаргаж, өөрийн өрсөлдөгч болох орос хятад зэрэг орнуудыг устгах зорилгодоо ашиглаж бүр дайн өдөөв, Үүний дүнд Украин бүр сүйрч, европын эдийн засаг уналтын байдалд орж иргэдийн амьдрал хүндрэв,Гэтэл өнөө дарангуйлагч гэх орнуудын эдийн засгийн өсөлт хамаагүй түргэн,иргэдийн амьдрал сайн, Үүний нэг тод жишээ бол Бедорусь, орос, хятадын эдийн засгийн өсөлтийн хурд, Лукашенко Бедорусийг Украин шиг сүйрэхээс аварсан

Avatar

Нэргүй 2025-03-27 43.242.242.57

Европын эдийн засаг сүйрсэн бол бүгд Орост амьдрах гэж хил дээр оочерлох байсан байх да, тийм үү?

Avatar

OROSD BARUUNIIHAN IRSEER BNAA. 2025-03-27 66.181.184.217

Neg jild baruunaas 10000 hvn orosd irj amidarch bna… hudalaa gebel youtubu-d zunduu bichleg bgaa shuu orosoor.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.186.143

худлаа.

4 0
Avatar

Зочин 2025-03-27 103.212.116.106

Орос цустнуудад ардчилал яриад ч ойлгохгүй..Угаасаа боолын ордод төрсөн хүмүүс

Avatar

Оноч 2025-03-27 103.57.94.123

Монголчууд тэгвэл Беларусаас илүү амьдралтай гэж шаахгүй юу. ХАХА…

Avatar

зочин 2025-03-27 66.181.160.64

Белорус боолууд, эрхчөлөөт Монголчуудаас илүү жаргалтай гэж бодож байна уу?.. Боолууд үргэлж гэдэс цатгалан , мөр бүтэн байдаг.. Гэхдээ жаргал гээчийг үзэлгүй хорвоог орхидог юм да ..

Avatar

зочин 2025-03-27 66.181.188.31

Жинхэнэ цуст яргачид бол ардчиллын дүр эсгэж,арьсыг нь нөмөрсөн нацистүүд ,либераль глобалистүүд, тив дамжсан том хөрөнгөтний бүлэглэлүүд Орос хятадыг дарж устгаж, дэлхийг ганцаараа зохирах,колоний системийг сэргээх,бусад орныг өөрийн боол болгон паразитууд мэт сорж шулж идэхийг хүсэгчид,шуналт этгээдүүд

Avatar

Нэргүй 2025-03-27 43.242.242.57

Чи Хятадыг дэмждэг юм уу? ккк. Хятадыг дэмждэг хүмүүсийг монголчууд юу гдг билээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж