Азийн хөгжлийн төлөөх Боаогийн форум (BFA) үргэлжилж байна. Энэ хүрээнд гишүүн орнуудын зочин төлөөлөгчид хэрхэн эдийн засаг, худалдааны тогтвортой хөгжлийг ахиулах талаар хэлэлцэж буй. Мөн Хайнанийг худалдааны чөлөөт бүс болгох хүчин чармайлтын хүрээнд 2020 оноос хойш татварын хөнгөлөлт, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүтээн байгуулалт, компаниудтай танилцаж байна.
Барууны эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэй олон улсын худалдаа, хамтын ажиллагаа ирээдүйд хэрхэх нь мөн адил тодорхойгүй байна. Улмаар Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож буй гишүүн орнууд цаашид импорт, экспортын татваргүй, чөлөөт худалдааны бүс бүтээн байгуулах ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна. Хятадын Хайнань мужийн хувьд дэлхийн бусад худалдааны бүстэй харьцуулахад 21 орон, бүс нутагт дөрвөн цаг, 59 орон бүс нутагт найман цагт багтаан нисэх очих боломжтой онцгой стратегийн бүс юм.
Тиймээс энэхүү давуу талыг ашиглан Хайнаньд татварын хөнгөлөлттэйгөөр хурдан хугацаанд агаарын тээврийг бүрэн засварлах үйлчилгээг хөгжүүлэх болжээ.
Шинэ эдийн засгийн нээлт гэж тодорхойлсон уг ажиллагаанд хамаарах Чөлөөт худалдааны боомтын Аэронавикийн засвар үйлчилгээний аж үйлдвэрийн баазтай олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид танилцлаа. Уг байгууламж нь Хайнанийн Хайкоу хотод байрлах бөгөөд агаарын тээврийн онгоцыг будах, эд ангиудыг сольж шинэчлэх төдийгүй нисэхийн эд ангиудыг худалдаалдаг олон улсын төв бүхий мега цогцолбор юм. 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Чөлөөт худалдааны боомтын Аэронавикийн засвар үйлчилгээний аж үйлдвэрийн бааз (AMIBFTP) нь Хайнанийн агаарын тээврийн компанийн хяналт, шалгалтын ангарын үүрэг гүйцэтгэж байсан ба цаг хугацааны явцад томоохон шинэчлэлт хийж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн зайлшгүй хүчин зүйлийн нэг болжээ.
Өдгөө 148.000м² талбай бүхий уг байгууламжид Монгол Улсын "MIAT" агаарын тээврийн компаниас эхлүүлэн Хонгконг, Малайз, Канад болон Катарын агаарын тээврийн компаниуд засвар үйлчилгээнд орж байна.
Одоогийн байдлаар, тус бааз нь 1862 агаарын хөлгийг бүрэн засварлаж, 44 мянган онгоцны эд ангийг шинэчилж, 212 онгоцны будгийг сэргээн засварлажээ. Үүнээс Монголын агаарын тээврийн "MIAT" компанийн нисэх онгоц 2025 оны нэгдүгээр сард анх удаа Хайнанийн чөлөөт бүсийн засварын баазад техникийн засвар үйлчилгээнд орсон байна.
Чөлөөт худалдааны боомтын Аэронавикийн засвар үйлчилгээний аж үйлдвэрийн баазын захирал Ван Хайе хэлэхдээ, "Хамгийн анх манай хамт олон энгийн засвар үйлчилгээг үзүүлдэг байсан бол одоо бүхий л засварын үйлчилгээг үзүүлсэн, салбар байгууллага болсон. Чөлөөт худалдааны бүс байгуулах бодлогын тусламжтайгаар бид бусад агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас 15 хувиар хямд үнийн дүнг санал болгодог. Жишээлбэл, олон улсад агаарын нисэх онгоцны будгийг сэргээх ажил дээд талд нь зургаан сар шаардагддаг бол бидний зүгээс 20 хоногийн дотор засвар үйлчилгээг бүрэн үзүүлэх хүчин чадалтай" гэсэн юм.
Тус бааз нь "FAA" (АНУ) болон "EASA" (Европ) зэрэг олон улсын 23 гэрчилгээтэй бөгөөд тоног төхөөрөмжийн импортын "тэг тариф" бодлогын дагуу 80 сая юанийн татварыг хэмнээд байна.
2028 он гэхэд "GEnx-1B" хөдөлгүүрийн засвар үйлчилгээний (Boeing 787-д ашиглагддаг) хүчин чадлаараа дэлхийн эхний дөрөвт жагсах болно. Хятадын бизнес эрхлэгчдийн хувьд Хайнань бол зөвхөн гэр бүл, найз нөхдийн хамт очдог үзэсгэлэнт далайн эргийн амралт байхаа больжээ. Ван хэлэхдээ, "Бид Номхон далай болон Энэтхэгийн далайд төвлөрсөн холболтын чухал зангилаа" гэж агаарын тээврийн засвар үйлчилгээгээ тодорхойлсон юм.
Нэргүй 2025-03-27 209.53.30.90
хаашаа авирах юм бол гээд сонирхоод шал хэрэггүй уншлаа
Нэргүй 2025-03-27 158.59.146.30
avir avir avir
Нэргүй 2025-03-27 66.181.186.213
Хятадын тухай мэдээ учраас гарчигийг нь албаар буруу бичжээ.
Нэргүй 2025-03-27 59.153.115.174
"авирна" хаха
OBX 2025-03-27 50.147.160.114
yuch;
bocyy outgydm 2025-03-27 50.147.160.114
buildingaasaa xuuj
- cyllaj xylgailax zopulgotoi#; y 2025-03-27 50.147.160.114
oynb cupug+xymyysee
Нэргүй 2025-03-27 202.126.91.5
Авирна гэшшш