21 аймгийн 6 настнуудад нүд, шүд, зүрхний үзлэг хийнэ

21 аймгийн 6 настнуудад нүд, шүд, зүрхний үзлэг хийнэ

21 аймгийн 6 настнуудад нүд, шүд, зүрхний үзлэг хийнэ

“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу зургаан настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны дөрөвдүгээр улирлаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын 89 хувь нь хамрагдсан байна.

Үүнээс:

  • Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4 хувьд
  • Шүдний цоорол 79.9 хувьд
  • Харааны өөрчлөлт 20.5 хувьд илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээ үргэлжилж байгааг албаныхан онцолсон. Харин 21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ.

Энэ хүрээнд сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж