УИХ Хил холболтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Хэлэлцээрийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз хэнд хамаарагддаг юм бэ. Гурвалсан гэрээгээр Эрдэнэс Тавантолгой компанийн 40 хувь гэж ойлгоод байгаа хоёр толгойг Хятадын төрийн өмчит “Чайна энержи”-д шилжүүлэх юм байна гэж ойлголоо зөв үү. Хятадын төрийн өмчит компани нь нүүрсийг өөрөө олборлоод өөрөө төмөр замаар тээвэрлээд ашиглаад явна гэж ойлгосон зөв үү. Нэг компани эхнээс нь дуустал хийх нь зөв үү, судалгаа хийсэн үү. Аль болох сайжруулж л байвал сайн байна.
Хувийн хэвшлүүдээ буруутгаад ийм ойлголтыг нийгэмд суулгаж болохгүй. Буруутай бол төр засаг л буруутай, компани буруугүй шүү. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчраагүй бол ковидын үеийг даваа ч үү. Тэрбум долларын борлуулалт хийсэн, олон улсын зах зээл дээр гарсан компани бий болж байна, ингэж ажиллах ёстой. УИХ Засгийн газар дэмжиж байх ёстой. Санаа бодлыг нь сонсъё?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-2014 оны ярьж байсан гэрээнээсээ юугаараа ялгаатай вэ гэж. Таны хэлдэг үнэн, өргөн нарийн цариг хил холбох зорилгоор харилцан хил давж болно гэж. Ийм агуулга дээр тохиролцож зөвшилцөж чадсанаар өргөн нарийн царигтай холбоотой маргаан эцэслэгдэж, бусад боомтууд дээр ч энэ агуулгаар явна гэж тохирсон.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз тус компани дээрээ л байна. Төмөр зам тавьчихвал олборлох нүүрсний тогтвортой байдлыг Монголын тал хангана.
Урьд нь бол “Эрдэнэс Тавантолгой”- той холбоотой лицензийг зайлшгүй хувийн хэвшилд шилжүүлэх нь зүйтэй гэдэг хэлэлцэл хийгдэж байсан. Үүнээс болж маргаан үүсч байсан, энийг та мэднэ.
Энэ маргаан маань эцэслэгдэж байгаа. Гурав дахь дөрөв дах талууд оролцсон байсан, та мэдэж байгаа. УИХ- аар оруулсан уу, Засгийн газар тогтоол гаргах ёстой байсан зүйл дээр Ерөнхий сайдын захирамж, эсвэл тэмдэглэлээр эрх хэмжээгээ хэтрүүлсэн үү гэдэг зүйлийг л нягталж байгаа. Нягтлах ч ёстой. Ийм л зүйл байгаа шүү. Том ч сэдэв юм, энэ асуудал. Олон ч янзын өнцгөөс олон тайлбар явах шиг боллоо. Нөлөөтэй толины тусгалаар янз бүрийн өнцгөөс энэ байр сууриуд гуйвсан байхыг үгүйсгэхгүй.
Юутай ч бид том мэтгэлцээний ард Монгол Улсын парламент, улстөрчид гурав дахь хөрштэйгээ, хөрш оронтойгоо нэгдсэн ойлолголцод хүрч чадсан сайн жишээ болж байгаа. Цаашдаа Шивээхүрэн болон бусад боомтууд гурван улсын эдийн засгийн төмөр замын коридор болсон төслүүдээ хурдтай явуулахын төлөө Засгийн газар бүх чадлаараа хичээж ажиллана.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн үг хэлэв. Тэрбээр "Санал хураалтыг дэмжиж өгөхийг хүсээд, өмнөх цаг хугацаанд талархаж байгаагаа хэлье.
Түрүүн би хэлсэн, өнөөдөр бид хэнийг ч зөвтгөх, хэнийг ч буруутгах гэхээс илүү асуудлаа шийдэх нь Монгол Улсын эрх ашиг.
Урт хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлэлцээрт орж ажилласан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлэхийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид, үе үеийн Аюулгүйн зөвлөлийн гишүүд, УИХ-ын дарга болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-д суудалтай намууд, ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Маш олон талаас нь шүүн ярилцсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг илүү их мэдээлэлтэй болж чадсан байна. Чадах бүх талаараа УИХ, Засгийн газар хичээсэн, зөвшилцсөн, ийм хэлэлцээр болж чадаж байна. Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ажиллая гэсэн 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн эдийн засгийн хувьд хамгийн чухал төсөл” хэмээсэн юм.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14:30 цагаас үргэлжилнэ.
Л.Оюун-Эрдэнэ: Хоёр дахь түүхэн хэлэлцээрийг батлах гэж байна
Хил холболтын төмөр замын хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Нүүрсний экспортыг сайжруулах зорилгоор УИХ-ын 58 дугаар тогтоолыг баталж, хил холболтын төмөр зам оруулж ирснийг дэмжиж байгаа. Энэ дотор автозамын холболтын асуудлыг 11 дүгээр зүйл болгож оруулж ирсэн. Ховд аймгийн Булган боомтын 126, 127 дугаар хилийн шугамаар шинэ гарц нээх, Байтагийн боомтыг байнгын болгох ийм заалт оруулж ирсэн. Хил холболтын төмөр замаар говийн бүсийн Шивээхүрэн, Хангимандал, Гашуунсухайтын төмөр замын холболтын асуудал, зүүн бүсийн Бичигт боомтын төмөр замын холболтын асуудлыг шийдвэрлэж байгаа. Нүүрсийг төмөр замар экспортлох тухай асуудал байгаа. Энд яагаад автозамын асуудлыг оруулсан бэ гэхээр баруун бүсийг хамт хөгжүүлэх л гэсэн.
Баруун бүсийн боомт байнгын болох юм бол Хөшөөт дээр байгаа 2 компани 10 сая тонн нүүрс экспортлох, Хотгор, Тарвагатай зэрэг нүүрсний уурхайнууд экспорт хийнэ. Увс, Баян-Өлгий аймагт гурав, дөрвөн төмрийн хүдрийн компаниуд бий. Эдгээр компаниуд мөн экспорт хийх бололцоотой болно.
Өнөөдрийн байгаа байдлаар Булганы боомтоор 200 машин гарч байгаа. Гэтэл тэндхийн гаалийн дарга нь “Танай компани 120 машин гарга, танайх 40 машин гарга” гээд зогсож байна. Энэн дээр арга хэмжээ авах хэрэгтэй.
11 дүгээр заалтын хүрээнд туссан асуудлаар Хөгжил шинэтгэлийн хороотой ямар асуудал хэлэлцсэн бэ. Хэзээ нээгдэх вэ.
ОХУ баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг маш их сонирхож байгаа. Новосибирскээс Ташкентын хил хүртэлх 898 км замын хүчитгэх, хүнд даацын болгох дээр концессын гэрээ зарласан. Цагааннуурын боомтоос Байтагийн зам хүнд даацынх биш учраас уул уурхайн тээвэр хийхэд хүнд байгаа. Цаашдаа бид босоо тэнхлэгийн автозамыг хүнд тээврийн автозам болгох ажлыг хийх хэрэгтэй. Ингэж байж бид БНХАУ болон ОХУ-тай тээвэр хийх боломжтой болно?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан. Энэ бол Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм.
Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Энэ үеэр хэлэлцээрээр Хөгжил шинэтгэлийн хороон дээр боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлсэн тухай проткол үлдэж байгаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг.
Шивээхүрэн боомт бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Шивээхүрэн боомтыг холбосны дараа автозамаар холбогдвол баруун босоо тэнхлэг болж байгаа. Шивээхүрэнгийн дараа Бичигт. Бичигт мөн экспортоо 10 сая тонноор нэмэгдүүлэх болможтой. Бичигтийг Эрээнцавтай холбочихвол зүүн бүсийн коридор болно. Үүний дараа тав дахь боомт бол Ханги. Энэ мэтчлэн бусад боомтыг ээлж дараалан ярих боломжтой. УИХ-аас өнөөдөр Гашуунсухайт -Ганц мод боомтын хэлэлцээрийг соёрхон бталснаар Шивээхүрэнтэй албан ёсны хэлэлцээр хийх боломж энэ протколоор нээгдэж байгаа. Шивээхүрэнгээ нээчихвэл Бичигт, Бичигтээ нээчихвэл Ханги. Үүний дараа бусад боомтуудын боломжит хувилбар буюу ТЭЗҮ дээр ажиллах боломжтой болно. Өнөөдрийн хэлэлцээр бол 70 жилийн дараа батлагдах хоёр дахь түүхэн үйл явдал юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Нүүрсний үнэ унасан шалтгаан нь УИХ-аар энэ гэрээг соёрхон батлахтай холбогдуулж, зориуд бууруулсан юм байна гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл та бүхэн гэрээндээ нүүрсний анхны үнээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнөх өдрийн ханшаар тооцно гээд оруулчихсан. Манай нүүрсний үнэ оргил үедээ хэд байлаа, өнөөдөр хэд болсон бэ. Цаад тал энийг хараад оны өмнө нүүрсний үнийг зориудаар буулгаж байгаад хэлэлцээрийг соёрхон батлах энэ хугацаанд анхны үнээ хямдаар тооцох бизнесийн ухаан гаргасан юм уу гэж хараад байна. Энэний зөрүүнд бид ямар алдагдал хүлээх эрсдэл хүлээж байна вэ. Оны өмнө өгч байсан үнээрээ нүүрсний үнийг тооцвол энэ хооронд ямар алдагдал хүлээхээр байна вэ.
Нүүрс тээврийн жолооч нарын асуудал яригдахгүй байна, цаашдаа яах вэ. Ар гэрээсээ хол маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа. 1.9 жилийн дараа ажилгүй болох юм байна гэж харж байгаа.
Төмөр зам ашиглалтад орсноор өмчлөл нь хэнийх болох вэ, цаашдаа хэн ашиглалтыг хариуцаж явах вэ.
15 жилийн өмнө төмөр замыг ашиглалтад оруулсан бол Монгол Улсын эдийн засагт говийн бүсийн экологид гээд олон талын давуу байдал ашигтай байдлыг хүртэх боломж байсан. Төмөр замыг гацаасан хүн нь чимээгүйхэн сууж байгаад хариуцлагаас мултрах нь?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Хэлэлцээрийн 4 дүгээр заалтад өчигдрийн үнэ, өмнөх өдрийн үнэ гэсэн өгүүлбэр байхгүй. Тавантолгойгоос олборлогдсон нүүрс хоёр замаар зарагдаж байгаа. Нэг нь биржээр арилжаалагдсан байгаа үнэ, өмнө нь урт хугацаатай байгуулсан дөрвөн гэрээний нүүрсийг өгөх үнэ гэсэн байдлаар явагдаж байгаа. Энэ гэрээнүүдийн хамгийн сүүлд баталгаажсан үнэ дээр + сонгогдсон индексийн тохируулгыг ашиглаж энэ үнэ бүрдэнэ гэж ойлгож болно. Тогтвортой хийгдсэн дөрвөн гэрээний үнэд тээвэрлэлтийн зардал ороогүй үнэ байгаа. Биржээр арилжаалагдсан үнэд Хятадын талын боомтод аваачиж хүргэх өгөх үнэ орсон байгаа. Тээвэрлэлтийн үнэ ороогүй нүүрсний үнэ хараад зарим нь “хямд үнээр нүүрсээ борлуулж байгаа юм байна” гэдэг. Биржээр зарж байгаа нүүрсний үнэ коксжих нүүрсэн дээр 91 ам доллар байна, өмнө нь 120 ам.доллар байсан. Улсын төсөвт үнийг 105 ам.доллараар тооцсон. Нүүрсний үнэ өнөөдрийн байдлаар дундаж нь 80 ам.доллар байна.
Мөн энэ үнэ бол дэлхийн худалдааны дайн, Трамп тарифтай холбоотойгоор БНХАУ -ын экспортын гангийн бууралттай холбоотой үнийн уналт. Манай Гашуунсухайт,-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээртэй холбоотой үнийн уналт биш.
БНХАУ жилдээ 4 тэрбум тонн орчим нүүсний хэрэглээтэй улс. Манайхаас импортолж байгаа 80 сая тонн нүүрс бол бол хэрэглээнийх нь ердөө 2 хон хувь. Манайхтай гэрээ байгуулахад зориулаад бусад үнээ унагана гэдэг ойлголт байхгүй.
Мөн анхны үнэ гэдэг бол хөдөлдөг үнэ. Хөдөлгөөнгүйгээр тогтоочихсон үнэ биш. Олон улсын практикт нүүрсний худалдааны гэрээг урт хугацаатай тогтвортой байдлаар хийдэг. Урт хугацааны нүүрсний гэрээний үнэ өнөөдөр биржийн үнээс өндөр байгаа.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Нүүрсний автомашины тээвэр цаашид ч үргэлжилж хийгдэнэ. Засгийн газраас байгуулагдсан экспортыг сайжруулах ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Гашуунсухайтад ажилласан. Жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд анхаарч Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Хайрхан багт суурьшлын бүс байгуулахаар ажиллаж байна. Тэнд ажиллаж амьдарч байгаа уурхайн ажилчдаас эхлээд төмөр замын ажилчид, жолооч нарыг орон сууцжуулах, цэцэрлэг, эмнэлэгтэй болгох. Энэ онд мөнгө гаргаад хамгийн түрүүнд эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Сангийн сайд хэлсэн.
Тавантолгойн төмөр зам барих төсөв дотор Тавантолгойн төмөр замын ажилчдын байрыг барих 17 сая ам.доллар байгаа. Төмөр замын ажилчдын байрыг барьж сууршлын бүс бий болгоно.
Төмөр замын өмчлөл нь “Тавантолгой төмөр зам” компанид байна. Ашиглалтыг нь, менежментийг нь, ачаа тээвэр зэргийг “Монголын төмөр зам” компани хариуцна. Энд ажиллаж амьдарч байгаа бүх л хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
УИХ: Хил холболтын төмөр замын төслийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад төслүүдийг хэлэлцэж эхэлээ.
Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн энэхүү зээлийн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байна.
Хэлэлцээрийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай 58 дугаар тогтоолыг баталсан юм.
Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон.
УИХ-ын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан.
Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцсон.
Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ.
Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:
1.Төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачаа мөн тээвэрлэнэ,
2.Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,
3.Суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлсэн.
Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна.
Хоёрдахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.
Хил дамнасан төмөр замын өртгийг бууруулах зорилгоор Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хүрээнд БНХАУ-ын гүүр, төмөр замын барилга угсралтын төрийн өмчит томоохон 2 /CRCC, CREC/ компанитай уулзалт зохион байгуулж тус бүтээн байгуулалтын ажлын өртөг, барилга угсралтын хугацааг бууруулах чиглэлээр хэлэлцэж 270 сая ам.доллараас 220 сая ам.доллар болгон 50 сая ам.доллароор, барилга угсралтын ажлыг 30 сар байсныг 22-24 сар болгон тус тус бууруулсан гэлээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар Монгол-Хятадын бусад гурван боомтыг төмөр замаар холбох, Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сайд Ц.Туваан ирээгүй тул хил холболтын төмөр зам төслийг хойшлуулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай саналыг гишүүдийн 70 гаруй хувь дэмжин, баталлаа. Ингэснээр энэхүү хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад төслүүдийг хэлэлцэх байсан ч Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй байгаа тул төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд холбогдох сайд асуудлаа танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлт нь “УИХ-ын сонгуульд нэр дэвших бие даагч нь тухайн тойргоосоо 801 болон түүнээс дээш гарын үсэг цуглуулна” гэж заасан шалгуур нь хатуудсан буюу босгыг нь өндөр тавьсан гэж үзсэн байна.
Учир нь, улс төрийн нам байгуулахад 801 иргэний гарын үсэг цуглуулахаар заасан байдаг атал УИХ-ын сонгуульд нэр дэвшигч бие даагч нь мөн адил 801 иргэний гарын үсэг цуглуулахаар заасан нь зөвхөн тухайн тойргийн сонгогчоос 21 хоногийн хугацаанд дээрх тооны иргэний гарын үсэг цуглуулах нь адил тэгш байх зарчмыг зөрчиж байна гэж үзжээ.
Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” гэж үзсэн юм.
Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцсэн ч олонх нь дэмжсэнгүй.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-03-27 202.126.91.105
зүгээр л маш буруу юм хийлээ
Нямаа 2025-03-27 103.212.119.24
Энэ галчыг дагавал хятадын колони бүр мөсөн болно
Нэргүй 2025-03-27 202.9.47.82
Сандаг очир хар х*******н хорон санааг шулуухан хэлчихлээ хар хужаад ашигтай Монголд ашиггvй гэрээнцэр дээрэм боллоо доо
Нэргүй 2025-03-27 202.9.47.82
хар х***а Монголын баялгийг хоослоод дуусах нь дээ
Нэргүй 2025-03-27 188.162.254.98
кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчих юманд суртэй юм яриад, туухэн ч гэх шиг !!!!!
zochin 2025-03-27 76.130.42.82
Bolgoloo shiidlee geed baihad boloogui,boloh ch ugui geed bdag nuhduud odoo bolio.Yadaj guugui haraad cuu.ter ni ulziitei nemer bolno.
Нэргүй 2025-03-27 178.174.229.45
OYUERDENE GJ BUZARIIN MULGUU NUHUR ENE ULSIIG HUDALDAJ ORHIH SHIG BOLLOO. NUURSEE ZARAAD DUUSAHAAR YUGAA ZARNA DAA . MONGOL HUNIIG HUGJUULJ TOLGOIGOOROO MUNGU OLDOG BOLGHSON
Зочин 2025-03-27 59.153.112.217
2дахь түүхэн хэлэлцээр гэчихжээ. Данх яриад байдаг 17 жил гацсан гээд байгаа жилүүдэд 60 гаруй удаа хэлцэл хийсэн гэдэг Данхын 60 хэддэх болж байна даа
Зочин 2025-03-27 202.126.89.132
Энэ мулгуу сайдад итгэх аргагуй!!! Хайран улс орон, нэгдсэн бодлогогуй, тер нь данхайж, хариуцлага хяналтгуй болсон,!!!
Нэргүй 2025-03-27 124.158.104.113
Ц.Сандаг -Очир гэгч ёстой малан бомбоо юмаа. Ямар тэнэг асуулт асуудаг юм бэ? Ийм хүнээр төрөө бариулах гэж, чааваас.
зочин 2025-03-27 66.181.188.33
Түүхэн байхдаа яахав дээ. Сүржигнэх юм.
Нэргүй 2025-03-27 66.181.187.128
франц улсын олон нийт буруу шийдвэр гаргалаа гээд ёрөнхийлөгчтэйгээ хариуцлага тооцож чадаж байна гээд олон нийтэд хоёр утгатай мёссёж амнаасаа унагаж байгаа харагдах юм ерөнхий сайд маань
Жолооч 2025-03-27 202.9.47.95
нүүрс тээврийн жолооч бид ажил орлогогүй боллоо, том тэргүүдийг банкны зээлээр авчихсан байдаг. нөхөн олговор өг.
Нэргүй 2025-03-27 50.101.4.30
амнаас нь гарч буй үг болгон худал.
70худалчийн төрсөн дүү
🫖ар худалч
Нэргүй 2025-03-27 66.181.168.164
Төмөр замыг гацаасан Женокоос болж 5 толгойн 40 хувь буюу 2 толгойг нь Хятадад өгч байгаа юм уу. Арай ч дээ
Үочин 2025-03-27 202.179.26.199
Оюуэрдэн чи хурдан зайл. Чам шиг юмаар бид тоглуулмааргүй байна. тэр тосгондоо очиж манаач хийсэн ч чи бас л гологдоно. Ер нь бүү үзэгд. Тонил.
Нэртэй л дээ 2025-03-27 103.10.22.222
Женко ах чинь зөвшөөрсөн хэрэг үү? Нөгөө танкууд нь яасан юм бол? Монгол улсын хөгжлийг хэдэн жилээр гацааж, алдагдсан боломж болон бусад зүлйсээ нөхөн төлүүлмээр байна… Гацааж байсан шалтгаанаа юу гэж талбарлах юм бол?
Нэргүй 2025-03-27 202.126.89.68
Түүхэн гэдэг үгээ хэрэглэж хуцахаа болимоор юм. Шал худлаа, поп түүх бүтээж яах гэмэн
Зочин 2025-03-27 202.126.89.68
Түүхэн гэдэг үгийг ашиглпж хуцахаа болимоор юм.
Нэргүй 2025-03-27 124.158.104.113
Жэнко цариг зөрүүлж тавьсаны лай ланчиг үнэхээр гасламаар тэнэглэл гэж зам тээврийнхэн үздэг юм билээ. Ямар аймаар алдаа хийснээ жэнко ухамсарладаг болов уу? гэж ярвпаг. Харин TB 25 – ын Алтай үнэнийг нь яг хэлсэн дээ.
zochin 2025-03-27 76.130.42.82
Ene tsarig unuudur bish gehed hoich ued mini hereg bolno.holoo harj meder ch sur
Нэргүй 2025-03-27 103.168.34.129
GALCH GOLOGOO ZLAAGUI L BAIGAA UMU ENE GALCHIIG HURDAN AVCH YAVAHGUI BOL AMARAA SHOROO UNHENE SHUU
Нэргүй 2025-03-27 139.5.216.36
SEKSEER VANXANDI XALYYNAAR SEKSY MASSAJLI80955877
Нэргүй 2025-03-27 202.126.88.195
Хэлэлцээрийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Нэргүй 2025-03-27 66.181.187.100
Туваан туучий яагаад ирсэнгүй вэ ? Улс төрийн учир шалт гаан ургаагүй биз. Нөгөө Санжаасүрэнгийн Зориг шиг юм болж магадгүй л юм шүү !!!
Оросын талаас л элдэв янзын дарамт шахалт үзүүлсээр, Женко мэтээр гар хөл хийн саатуулсаар өдий хүртэл саат уулагдсан ажил шүү дээ.Төвд нохойн гөлөг ТЗ саатуулсны ард Оросууд л бсан ш дээ.
Стратегийн бодлогын зөрчлийн үр дагавар их хүнд хор хө нөөл ихтэй тусдаг шүү !!!
Манай Тагнуулыхан ийм асуудал дээр бие даан ажиллаж чаддагиймуу, үгүй юмуу ?!
зочин 2025-03-27 66.181.166.196
Данх толгойт үнээр балчирдаж байна аа, сайд нараа ч хүчрэхгүй, женког шоронд явуулчихгүй хаацайлж байх үндсэн даалгавараа л сайн гүйцэтгэж байх шиг, бусдаар бол хэрэг алга
Bold o 2025-03-27 211.235.74.50
ашгүй дээ бүүр битгий ирээсэй…хар хятадын аманд багтсан хятадуудад ашигтай гэрээ байна лээ…энэ гэрээг байгуулвал Өмнөговь тэр чигээрээ 16н жил хятадын мэдэлд орох болно..
Монголчууд зүгээр л чадлынхаа хэрээр өөрсдөө нүүрсээ ухаад зараад байж байсан нь өлзийтэй шүү…
Зочин 2025-03-27 122.201.31.31
Суултуурт б**с нь гацсан.
Зочин 2025-03-27 139.5.219.133
Туваан нь хаашаа доншуучлаад явсан юм бэ ийм чухал хурал таслаад хариуцлага нэхдэггүй болхоор хэн ч дураараа авирлаж болох газар бол УИХ болжээ
Нэргүй 2025-03-27 66.181.187.100
Зоригийн араас явуулчихсан уу ?!
иргэн 2025-03-27 66.181.181.236
бүтэхгүй ээ энэ ЗГ, УИХ ганц Хүнээс болж Улс орны ажил хойшилж байх ч гэж,,,,,