Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар ИТХ-ын нөхөн сонгуулийг 2025 оны зургадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталсан.
Цаг хугацааны хуваариар нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл 2025 оны дөрөвдүгээр сарын 16, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх шаардлагатай.
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг зургадугаар сарын 23-ны өдөр сэргээх аж.



Холбоотой мэдээ