БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй 16 тэрбум төгрөгийн төсөвтэй, олон улсын жишиг бүхий 2500 метр квадрат дөрвөн давхар номын сан 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох гэнэ. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиж буй энэ өдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны буцалтгүй нөхцөлтэй хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөл буюу Шинэ номын сангийн барилгын шав тавьсан талаар албаныхан мэдээлсэн юм.
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдан 1986 оноос Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан болсон бөгөөд нийслэлийн таван дүүрэгт салбар номын сангийн үйл ажиллагаа явуулж байна.
Тус номын сан нь 2016 оноос номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй хүмүүсийн NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээнд нэвтрүүлэн 3000 гаруй сан хөмрөгтэйтэйгээр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилдэг аж. Номын сангийн шинэ өргөтгөл нь давхар бүртээ 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх ба тусгай хэрэгцээт иргэд уншигчийн тоо хоёр дахин, хүүхэд, залуучуудад номоор дамжуулан соён гэгээрүүлэх үйлчилгээний хүртээмж, уншлагын танхимын тоо, сан хөмрөгийн тоо нэмэгдэх гэнэ.

иргэн 2025-03-27 43.228.128.226
Хотын төвөөс хол гөргөу бариачээ_ Улам их түгжиорнэ. Гэр хороолол алслагдмал дүүргийн хүүхэд хүмүүст ямар ч хүртээмжгүй шүү дээ. Ямар мэдрэмжгүй мэдрэлүүд вэ
Нэргүй 2025-03-27 202.21.126.30
Улсын нийтийн төв номын сан гэж УБ-т байна. Ичинхорлоо захиралтай. Одоо бас дахиад номын сангаар яах гээд байгаам? Замаа өргөтгөх, шинэчлэх, Хавдрын 2-р эмнэлэг гэхчлэн өөр илүү чухал тулгамдсан асуудалд наад мөнгөө зарцуулаач
Нэргүй 2025-03-27 66.181.161.237
2000аад оны үед ажилдаг эсэх нь үл мэдэгдэх газар байсан одооч хэр баргын хүмүүс хүүхдүүд зүглэдэггүй бх үйл ажиллагаа менежментдээ анхаарч хүний төлөө болгохгүй бол хэнч зорихгүй
Нэргүй 2025-03-27 202.126.89.62
Чиг хандлага өөрчлөх цаг болсон шүү
Ха 2025-03-27 64.119.29.144
Их л гое зураг бна. Харамсалтай нь барьсны дараа авах юмгуй хог л болно доо. Дэрээс нь нэмж хэлэхэд, енеедер номын сангаар уйлчлуулэгчид хэд бна. Орчин уед бух зуйл монголоос бусад улсад онлайн болсон шуу дээ. Енеедрийн хегжлийг байшингаар гуйцэж туруулж чадах уу!!!