БНХАУ-тай хийсэн своп хэлэлцээ буюу ӨРИЙН ДӨНГӨ!

БНХАУ-тай хийсэн своп хэлэлцээ буюу ӨРИЙН ДӨНГӨ!

БНХАУ-тай хийсэн своп хэлэлцээ буюу ӨРИЙН ДӨНГӨ!

Засгийн газрын өчигдрийн /2025.03.26/ хуралдаанаас валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд гадаад зах зээл дэх санхүүгийн нөөц боломжуудыг ашиглана гэж мэдээллээ. Энэ хүрээнд Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпорац, Төрийн банкнаас эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Угтаа Монгол Улс гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэхийн тулд гадаад өр зээлийн хэмжээгээ тэр хэрээр нэмэгдүүлж байна гэж ойлгож болно.

БНХАУ-ТАЙ ХИЙСЭН СВОП ХЭЛЭЛЦЭЭ БУЮУ ӨРИЙН ДӨНГӨ

БНХАУ-тай Монгол Улс мөнхийн хөрш. Харин тус улсад мөнхийн өртэй байх мөнгө санхүүгийн бодлогыг өөрчлөх боломж бий. Харамсалтай нь, өр зээлийн бодлого дээр үндэсний аюулгүй байдал алдагдах вий гэж санаа зовох хүн төрийн бодлого тодорхойлогч дунд алга.

БНХАУ-ын Ардын банктай Монгол Улс холбогдсон түүхийг нөхөн санавал, Монголбанк, Хятадын Ардын банк хооронд таван тэрбум юань буюу нэг их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг хоёр орны худалдааг дэмжих замаар эдийн засгийг хөгжүүлэх, богино хугацааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зах зээлийг тогтворжуулах гэсэн үндсэн хоёр зорилгоор анх 2011 онд байгуулсан байдаг. Энэ цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн хэмжээ нэмэгдэж, хугацаа хойшилсон өрийн дөнгөтэй болсон. Тухайлбал, своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онуудад тус бүр таван тэрбум юаниар нэмэгдүүлж 15 тэрбум юаньд хүргэсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онуудад тус бүр гурван жилээр сунгасан. Угтаа 2026 онд буюу дараа жил тус своп хэлэлцээрийн хугацаа дуусах юм.

Монголбанк нь своп хэлцлийг 2012 оноос ашиглаж эхэлсэн ба 2012-2016 оны хооронд цэвэр өссөн дүнгээр нийт 12 тэрбум юань буюу тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум ам.долларыг ашиглажээ. Дээрх хугацаанд Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийн хэмжээ үргэлжлэн буурч, 2016 оны аравдугаар сард 2010 оноос хойшхи хамгийн доод түвшинд буюу 1.04 тэрбум ам.долларт хүрсэн учраас авсан зээлээ эргүүлэн төлөх боломж хомс байсан.

Иймд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээтэй байдлын түвшнийг олон улсад мөрдөгддөг жишиг хэмжээнд хадгалах, иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гадаад секторын хямралын үед хангалттай валютын нөөцтэй байх шаардлагын хүрээнд 2017-2022 онуудад своп хэлцлийн гэрээний хугацааг сунгаж, хүүг төлөх замаар өрийн дарамтыг хойшлуулж байж.

Цар тахлын үеийн хямралын эдийн засаг 2022 оны сүүлийн хагасаас сэргэж эхэлснээр 2023-2024 онуудад төлбөрийн тэнцлийн урсгал данс ашигтай гарч, Засгийн газрын гадаад бондуудын дахин санхүүжилт амжилттай шийдвэрлэгдсэн. Улмаар гадаад валютын улсын нөөцөд үзүүлэх гадаад секторын дарамт харьцангуй тогтворжсон тул Монголбанк нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны хүүгийн зардал, алдагдлыг бууруулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын Ардын банк/ХАБ/-тай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс 2023 онд 1.5 тэрбум, 2024 онд 4.5 тэрбум юанийн эргэн төлөлт тус тус хийсэн.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2022 онд 2.8 тэрбум ам.долларт хүрч буураад байсан гадаад валютын нөөц 2024 оны эхний улиралд 5.2 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэнээр Монголбанк 2024 оны II улиралд ХАБ-тай байгуулсан своп хэлцлийн 4.5 тэрбум юанийн эргэн төлөлтийг гүйцэтгэх боломжийг бүрдүүллээ. Улмаар төв банкны гадаад өр өмнөх оны мөн үеэс 813 сая ам.доллароор буюу 42 хувиар буурч, тус своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл 6 тэрбум юань болж буурлаа" гэж тухайн үед мэдэгдэж байв. Угтаа жил ч хүрэхгүй хугацааны өмнө өр зээлээсээ тодорхой хувийг ч болов барагдуулах шийдвэр гаргаж байсан бол өчигдөр дахин өр зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гаргалаа.

Монголчуудын дийлэнх нь өрнөөс өрний хооронд, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаагаа учирладаг. Тэгвэл Монгол Улс ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өмнөд хөршийнхөө өрийн дөнгөнөөс салж чадахгүй л байна. Үнэхээр Монгол Улс эдийн засгийн зөв төлөвлөлт, төсөөлөлтэй байсан бол 14 жилийн турш хойшлуулсаар, хугацаа нь сунгасаар ирсэн зээлийн дөнгөнөөсөө салчих байсан. Бүр салдаггүй юмаа гэхэд жилээс жилд хувь хэмжээг нь бууруулахаар байсан. Гэтэл эсрэгээрээ хувь хэмжээг нь нэмэгдүүлж байгаа нь уг своп хэлэлцээрийг 2026 онд ч бас сунгах магадлал өндөр болж байна.

"ИХ САНАСАН ГАЗАР ДОЛООН ШӨНӨ ХООСОН"

Монгол Улсын гадаад өр зээлтэй холбоотой сүүлийн үеийн дүн мэдээллээс авч үзвэл Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2024 оны IV улиралд 37,117 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 7 хувиар буюу 2,548 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.  Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувьтай тэнцэх тооцоолол гарсан байна. "Гаднаа гяланцаг, дотроо паланцаг" гэж үг бий. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээг 10 мянган ам долларт хүргэх талаар ам уралдан ярьсан. Сүүлдээ жил бүр төсвийн зарлагаа нэмэгдүүлсээр 35 их наядад хүргэсэн. Тэр хэрээрээ төсвийн зарлагаа нэмэгдүүлсэн. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд нүдэн дээр өссөн ч тогтож хараад анзаарвал бид нэг улс, нэг л уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай болсон. Жилдээ 30-40 сая тонн нүүрс чадан ядан экспортлодог байсан бол өнгөрсөн онд 83 сая тонныг экспортод гаргасан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэв. Энэ онд ч ийм хэмжээний нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллараар зарахаар төлөвлөсөн. Харамсалтай нь, оны эхний хоёр сарын хил гаалийн байгууллагаас гаргасан тоон мэдээллийг харвал "Их санасан газар долоон шөнө хоосон" гэгчийн үлгэр болоход ойрхон байна.

Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн баримт бичигт туссан гол асуудал бол эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах тухай асуудал байсан. Тэр ч бүү хэл улстөрч, шийдвэр гаргагчдын оноо авах ганц брэнд агуулга нь эдийн засгаа солонгоруулах тухай байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл эдийн засгаа солонгоруулах нь бүү хэл уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспортоос хамаарах хамаарал нь улам өндөр болсон. Жилд 80 сая тонн нүүрс экспортод гаргасан гэж алга ташуулах амархан. Харин түүнээс үүдсэн хэрэглээ буюу импортын хэрэглээгээ зохицуулах бодлого байхгүй учраас өнөөдөр гадаад худалдааны тэнцэл алдагдал хүлээж, валютын нөөц хомсдож байна. Өнгөрсөн оны экспорт, импортын харьцааг харвал экспорт 6 хувийн өсөлттэй, импорт 26 хувиар өссөн байгаагаас автомашин, хүнс, согтууруулах ундаа, тамхи зэрэг бараа бүтээгдэхүүний импорт нь том дүнгээр нэмэгдсэн байна. Энэ мэт импортын өдөөгдсөн хэрэглээнд хяналт тавих зохицуулалт байхгүйн улмаас гадаад худалдааны алдагдал, валютын нөөцийн хомсдол эрх баригчдын толгойны өвчин болох нь. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч, экспортын хувь хэмжээ буурах төдийд эдийн засагт үзүүлэх шок нөлөө нь өндөр болж байна. Энэ урвуу хамаарал удаан үргэлжилвэл Монгол Улсын төсөв санхүүгийн байдал хурдацтай хүндэрнэ. Үүний эсрэг авч болох хамгийн амархан шийдвэр бол гадаадаас авах өр зээлээ нэмэгдүүлэх юм. Тийм ч учраас Засгийн газраас өчигдөр гадаад өрийн хэмжээгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

ДАМПУУРСАН ОРНУУД МОНГОЛООС БАГА ӨРТЭЙ БАЙВ

Ямартай ч асар их байгалийн баялагтай Монгол Улсын төрийн өр 2017 оноос хойш гэрлийн хурдаар тасралтгүй өссөн. Энэ нь байгалийн баялгаас олдог мөнгөө буруу зарцуулсны муу үр дагавар гэдгийг судлаачдын дүгнэлтээс харж болно. Угтаа өр л бол өр. Гэтэл манайхан башир арга хэрэглэж Засгийн газрын өр, Монголбанкны өр, аж ахуйн нэгжүүдийн өр гэх мэтээр нийт өрийн хэмжээгээ жижиглэж хуваасаар ирсэн нь өрийн хэмжээгээ бага харагдуулах гэсэн ядмагхан арга. Монголбанк болон төрийн өмчит компаниудын гадаад өрийн хэмжээг тэр бүр дурддаггүй. Тэгвэл (ОУВС)-гийн гадаад өр тооцох аргачлалаар “төрийн өр” гэдэг нэг л ойлголт байдаг. Тиймээс цаашид “төрийн гадаад өр”-ийг  нийтэд нь авч үзэж, төрийн бодлого шийдвэрт тусгаж байхыг манайд зөвлөсөн.  “Төрийн гадаад өр” гэдэг ойлголтыг хэрэглэж эхэлснээр зөвхөн байгалийн баялгаас хамааралтай, нэг улсаас хараат Монголын эдийн засгийн эрсдэлийг бүрэн дүүрэн тооцоолон гаргаж болох гэдгийг тэд онцолсон.

Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал Шри Ланка, Бангладеш, Пакистан зэрэг гадаад өрийн дарамтад орсон улсынхаас зарим талаараа муу эсвэл ойролцоо байгаа нь дампуурал зарлах эрсдэл өндөр байгааг харуулсан судалгааны дүнг 2022 онд судлаачид танилцуулсан. Тус судалгааны өгүүлснээр орлого багатай олон орон өрийн хямралтай нүүр тулсан. Гадаад өрийн дарамтын улмаас 2022 онд дампуурал зарласан Шри Ланка улсын араас Аргентин болон Пакистан санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Тэдний Монгол Улстай ижил тал нь Засгийн газар төрийн гадаад өрөө оновчтой удирдаж чадаагүй. Харин ялгаатай тал нь дампуурсан болон дампуурлын ирмэгт тулах үедээ гадаад өрийн нөхцөл байдал нь Монголынхоос харьцангуй дээр байсан гэх тооцоолол танилцуулсныг энд нэхэн сануулъя. Ингээд  гадаад өрийн дарамтад орсон Шри Ланка, Бангладеш, Пакистан зэрэг улсуудын гадаад өрийн харьцааг  Монгол Улсынхтай харьцуулсан хүснэгтийг дор хавсаргав.

Эцэст нь Монгол Улсын бодлого шийдвэр тодорхойлогчдын өсөхийн өлөн нь дарагдаагүй цагт Монгол Улс хөгжих тухай яриад ч хэрэг алга. Бидэнд алдсан алдаа олон байгаа ч түүнээсээ суралцах ухаан алга. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн бол буурдаг. Буурсан бол өсдөг нь эдийн засгийн хууль. Хамгийн гол жаахан мөнгөний бараа харахаараа баруун солгойгүй цацаад хэд хоногийн дараа бахь байрандаа хормойгоо өшиглөөд явах. Өөрөө тогтсон орлогогүй, гэр нь уранхай ноорхой, хүүхдүүд нь идэх хоолгүй  ч сар бүр буудаг халамжийн мөнгөөрөө бэлэн хоол, шил архи аваад уучихдаг ширлэсэн нөхдүүдтэй ижилхэн төр засгийн бодлого удаан үргэлжилвэл урхагтай л асуудал болох вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 3 цагийн өмнө 103.57.94.82

Яваандаа Өмнөговь аймгаа өрөнд өгөх байх шүү!!!

Avatar

Төмөр 5 цагийн өмнө 66.181.188.243

ОЮУНЭРДЭНЭ ЗОЛБИН ГӨЛӨГ МОНГОЛЫГ ХЯТАДАД ХУДАЛДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.168.34.79

Хятадад хэн хэдийн өртэй вэ гэдэг мэдээлэлд Монголчуудын өр ДНБ -ын дотоодын нийт бүтээгдэхүүны 21^% .тэнцэж бна. Зээлийн хүү нь 11% .хувьтайг мэдээлжэн

Avatar

Нэргүй 2025-03-27 202.126.90.124

uu huurhii eh ornoo tawiad tuuchlaadaa odooch bvr mvsen hytadiin kolon bolchihloodoo uul in artichoke bolchihgui bh gej naidaj bsan odoo hytad hoolnii gazar arai ih bolson bna lee hytaduud mongold ih bgaagiin shinj dee hotod ene tendgvi hytad restoranuud bna odoo ungurchdee

Avatar

Нэргүй 2025-03-27 202.9.47.82

х***а данх хар хятадад Монголыг зарсан уу???????? хар хужаатай алалцанаа

Avatar

Зочин 2025-03-27 103.168.34.79

Манай өр одоо нэг хүнд 10500$..болж бна. нийт өрийн 12 тэрбум нь Оюу толгойнх.-хамгийн сайн өр үйлдвэрлэгч.400трбум $ орлого олохоос ердөө 10 нь Монголд .магадгүй өр болоод ороод ир нэ.Мөн 40 их наядын нүүрснийхээ хулгай..Мөн үндэслэлгүй баяжсан хулгайч нартай тооцоо хийдэг бол. Улм орон ядууралгүй Мөн цахилгаан станц .төмөр замын гарц .туулын.3дахь тойрог зам л чухал бна дүүжин.трмбай метрог өрөөр хийх ямаоч хэрэгцээ үаарплагагүы

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

Арай дэгс мэдээлэл байна.

Avatar

Нэргүй 2025-03-27 37.19.205.205

жэнко гэмт хэрэгтний балаг дуусахгүй юм даа

Avatar

Нэргүй 2025-03-27 202.9.40.17

Дампуурчжээ. Хөөрхий

Avatar

Нэргүй 2025-03-27 202.9.40.55

Балайраад бгарай юу өр.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.186.80

женко гэж сайхан гар байх юмаа хүмүүсийг шоронд хийлгээд өөрөө сурагч үлдэнэ гээч

Avatar

Нэргүй 2025-03-27 124.158.104.113

Урагшаагаа нүүрсний нарийн цариг тавьчихсан байсан бол ингэж ядуу амьдрахгүй л байлаа. Өдийд ДНБ 10.000 шаачихсан тарвалзаж байх байлаа. Үнэхээр гаслам алдаа бол нүүрсний төмөр замаа өргөн царигаар зөрүүлж авьсан явдал.

Avatar

Нэргүй 2025-03-27 139.5.217.35

ӨР ТАВИХАС ӨР ГАВЯАГҮИ МАЛНУУД МЕТРО ДҮЖИН ТЭЭВЭРТЭ БИТГИИ Л ӨР ТАВЬИАРАИ

Avatar

Зочин 2025-03-27 103.168.34.24

Үнэхээр маш сайн бичсэн байна. Үг сонголт утга агуулга, баримт жишээгээ тун сайн тааруулсан байна. П.Батзаяад ажилд нь амжилт хүсье.

Avatar

газар шороо 2025-03-27 66.181.166.134

своп хэлцэл гэж зөв бичээч ээ? эргүү авгай минь

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

Маш сайн нийтлэл болсон. Би хэлээд байгаа шүү. Эрх баригч нам, тухайлан хэлбэл Оюун-Эрдэнэ нь Монгол улсын бүх сан, урсгал данс, актив хөрөнгийн нөөцийг 2023-2024 оны сонгуулийн урьдач болон тухайн жилд үрэн таран хийсэн. Энэ бол гэмт хэрэг. Бидэнд ээлжит ухуулгаараа баахан тоо харуулж тайвшруулдаг. Энэ бол хоосон тоо. Таньд 135,000 төгрөгний хадгаламж байгаа юм биш. Таньд өгөх гэж буй хувьцааны ногдол ашгийн 100,000₮ одоо урсгал дансанд байгаа хэрэг огт биш. Нийгмийн даатгалын 700 тэрбумын чөлө

Avatar

Зочин 2025-03-27 122.201.31.31

өт үлдэгдэл байхгүй. 2024 оны ногдол ашиг төрд ногдох хувь 3.2 их наяд төгрөг яг одоо байхгүй. Тэрчлэн улс орны төсөв, санхүүд бэлэн жагсах ёстой чөлөөт үлдэгдлүүд одоо байхгүй. Бүгдийг Оюун-Эрдэнэ үрсэн, зарцуулсан. Идсэн, цавчсан. Тэр одоо гэмт хэрэгтэн. Барууны орны Холбооны мөрдөх товчоо шиг, Бнсу-н үндэсний асамблей, дээд шүүх шиг хүчирхэг бие даан ажилладаг хуулийн байгууллага манайд хэрэв байдаг бол өнөөдөр түүнийг шууд баривчлах нөхцөл аль хэдийн үүссэн. Дахин хэлье, тэр бол гэмт хэрэгтэ

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

н. Манай цор ганц орлого бол татварыг тооцохгүйгээр Хятадын талаас орж ирж буй нүүрсний борлуулалтын төлбөр. Оюун-Эрдэнэ тэвдэж байна. Угаасаа маш хүнд нөхцөлд орсон хулгайч. Тэр өөртөө төсвийг тодотгохгүй байх, мега төслүүдийг хурдан эхлүүлэх ганцхан зарчим л баримтлаж байна. Яагаад гэвэл төсвийн зардал хэт өндөр байгаа нь маш их хэмжээний цавчааны мөнгийг түүнд гаргаж өгөх төлөвлөгөө учраас тэр. Тэр мөнгөөр Оюун-Эрдэнэ болон түүний нам гал унтраах төлөвлөгөөтэй. Монголчууд өнөөдөр гэмт хэрэгтн

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

ийг барихад ганц хуруу ойрхон байна. Талбай дээр 30,000-уулаа жагсаж, түрхрэн босоход л биднийг, манай улсыг тонож идэж буй бага ястан, бэртэгчин люмпэн хулгайчуудын сүнс зайлж чөтгөр шулам руугаа тонилоход бэлэн байна. Оюун-Эрдэнийг намын даргаас нь авч хаян шоронд хорих хэрэгтэй. Түүнтэй мөн адил шахаанд орсон Ухнаагийн Хүрэлсүх, Янгугийн Содбаатар, Гомбожавын Занданшатар нарыг бас нэг дор шоронд хорих ёстой. Үүнтэй зэрэгцүүлэн 2025 оны төсвийг тодотгох ёстой. Мөн эдгээр өр зээлийн шийдвэрүүди

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

йг бүгдийг цуцлах шаардлагатай. 2025 оны төсвийн орлогын боломжит хэмжээ бол 7 тэрбум ам доллар. Төсвийн зардал алдагдалгүй байх зармаар мөн адил тийм байна. Тэгэхээр хамгийн багадаа гэхэд одоо байгаа төсвийг 9 их наядаар танах бодит шаардлага нэгэнт үүсчихээд байна. Үүнийг цаг хождохгүй одоо л хийх хэрэгтэй. Жагсаалаар гарч ирсэн, эх орноосоо урвасан увайгүй цагаач баньдыг одоо жагсаалаар л буулгана. Монголчуудаа сэрэгтүн. Улсаа аврагтун!

3 0
Avatar

Нэргүй 2025-03-27 103.212.118.123

Бас + Женкоев Халтмаев Баттулгыг .. бас шоронд хорих ёстой.

2 0
Avatar

Gan 2025-03-27 203.23.199.2

Хүн шүүмжлэх шиг амархан зүйл байдаггүй. Одоо цөмөөрөө гарц, санал гаргах талаар илүү бичиж, ярья. Тэр буруу хийж байна. Тэр худлаа ярилаа гэж ярих юм. Тэгвэл үнэн яривал юу гэх ёстой байсан, Буруу зүйл хийгээд байвал юу хийвэл зөв болох юм бэ. Эсвэл цөмөөрөө юу ч ярихгүй, юу ч хийхгүй байх ёстой юу????

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

Хулгай л хийхгүй бол юм хийх чөлөөтэй. Гэтэл энэ засаг, засгийг бараадагсад зөвхөн хулгай л хийж, улсыг тонож амьдарч байгааг л шүүмжлээд байна. Шүүмжлэхээр барахгүй бид эсэргүүцэж, жагсаж, тэмцэх ёстой.

Avatar

Нэргүй 2025-03-27 139.5.218.242

Жавхлан гэж нэг сангийн яамны саарал Мянгуужин дандаа Худлаа ярих юм

Avatar

Нэргүй 2025-03-27 84.239.49.253

Javhlan dandaa or avch baidag chadvargui izda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж