3×3: Азийн аваргын бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтав

3×3: Азийн аваргын бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтав

3×3: Азийн аваргын бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтав

3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга өчигдөр/2025.03.26/ Сингапурт эхэлсэн. Тэмцээн урьдчилсан шатны тоглолтуудаар эхэлсэн бөгөөд өнөөдөр, маргааш үргэлжилж, гуравдугаар сарын 29-ний өдөр үндсэн шат эхлэх учиртай. Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд чансаагаараа тивээ тэргүүлж байгаа учир шууд үндсэн шатнаас тоглолтуудаа эхлүүлнэ. Тэдний хувьд өнөөдөр Сингапурыг зорьжээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүний тухайд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны зүгээс эрэгтэй баг дээр сонирхолтой шийдвэр гаргав. 2023 онд Азийн аваргад түрүүлж байсан бүрэлдэхүүнээс О.Энхбаатар, Д.Дэлгэрням нарын оронд Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нарыг багтаасан аж. 3х3 сагсан бөмбөгийн арвин туршлагатай Ц.Отгонжаргалын хувьд мэргэжлийн Улаанбаатар ММС Энержи багт тоглож, олон улсад чамгүй амжилтыг үзүүлж, танигдсан нэгэн. Харин Г.Дөлгөөний хувьд 3х3 сагсан бөмбөгийн өсвөр, залуучуудын шигшээ багт тоглож, ирээдүйтэй гэдгээ харуулсан билээ.

Эмэгтэй багийн тухайд өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон дэлхийн Гран пригийн цувралд тэмцээнд түрүүлсэн багаа илгээсэн аж.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар канад мэргэжилтэн Стив Сир, туслах дасгалжуулагчаар Г.Цэнгүүнбаяр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Rebecca Brooklyn 2025-03-27 195.158.248.68

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2025-03-27 202.179.26.181

Дэк хаачив! гол зүтгүүр алга байхын!

Avatar

Нэргүй 2025-03-27 103.168.34.61

Ц.Отгонжаргал муу тоглогч, байнга алдаа хийж, бөмбөг их алддаг эсрэг багийн нөлөөнд автдаг, өөрийнхөөрөө тоглох чадваргүй нэгэн дээ.

Avatar

И 2025-03-27 103.212.118.18

Саяхан гавъяат болоод байсан сагсчин хулхины байсан юм уу?

Avatar

Нэргүй 2025-03-27 202.179.22.89

Отгонжаргалын оронд Энхбаатар орсон бол гэж бодлоо

Avatar

Нэргүй 2025-03-27 103.168.34.61

Дэлэрнямгүй хожигдох нь тодорхой

Avatar

Нэргүй 2025-03-27 103.168.34.93

за яахав ээ.зүгээр шүү.эр эм дажгүй сонголт байна.хуучин Дөлгөөн харин дэмий санагдлаа.оронд нь Дэлгэрням эсвэл Энхбаатарыг сонгох байж уу гэж бодлоо.гэхдээ яахав зүгээр зүгээр

Avatar

Нэргүй 2025-03-27 192.82.92.204

captain yagaad hasagdchiv,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж