Гамшгийн дуут дохио дуугарахад иргэд юу хийх вэ?

Гамшгийн дуут дохио дуугарахад иргэд юу хийх вэ?

Гамшгийн дуут дохио дуугарахад иргэд юу хийх вэ?

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр /2025.03.27/-нд 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна.  Энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой. ОБЕГ-аас газар хөдлөлтийн үед хэд хэдэн анхааруулга, зөвлөмжийг өгдөг. Тухайлбал, орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Монголчууд аливаа гамшгийн үед зөөврийн компьютер, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж, өөрийгөө эрсдэлд оруулдаг байна. Тиймээс иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх дуут дохио дуугарах дадлага сургуулилалтын үеэр идэвхтэй оролцохыг албаны хүмүүс уриалж байгаа юм.

Эхний дохио дуугарахад, “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээх шаардлагатай.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцохыг анхааруулъя. Мөн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг албаныхан сануулав.

Хэрвээ газар хөдөлвөл нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт 31 түр байр байгуулахаар төлөвлөсөн байдаг аж. Мөн түр цугларах 111 байршил байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж