Сүүлийн үед хэрүүл маргаан, хэл ам ихтэй байгаа Монголын хөлбөмбөгийн холбоог удирдах ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох сурагтай. 2023 онд сонгогдож байсан өмнөх ерөнхийлөгч болох М.Болдын хувьд нэг жил, найман сар холбоог удирдаад хөлбөмбөгийн спортын эв нэгдэл, нэр хүндийг хамгаалах үүднээс ажлаа өгч байна гэдгээ зарласан. Удалгүй ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нь мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Тавантолгой түлш ХХК-ийн захирал асан М.Ганбаатар очсон ч ассан гал намжсангүй.

Хөлбөмбөгийн холбоог тойрсон үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татав. Улмаар хөлбөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүд, клубууд ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, ээлжит бус их хурлаа хийхийг шаардаж байлаа. Үүссэн асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж, санхүүтэй холбоотой зарим зөрчлүүдийг олон нийтэд нээлттэй зарласан билээ.
Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн их үзэгчтэй, хамгийн түгээмэл спорт. Үүнийгээ дагаад ч их хэмжээний мөнгө эргэлддэг. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон бүс нутаг хариуцсан тивийн холбоод ч улс орнуудын хөгжил, үйл ажиллагаанд харамгүй мөнгө зарцуулдаг тоон баримтууд бий. Ялангуяа дэлхийн аваргатай жил FIFA томоохон корпораци, компани, ивээн тэтгэгчдийн санал, гэрээнд "дарагдаж", ашиг орлогоороо бялхдаг. Энэ бүхнээ гишүүн холбооддоо дэмжлэг болгон хуваарилдаг гэх.
Монголын хөлбөмбөгтэй холбоотой асуудал, маргаан үеийн үед байсаар ирсэн. Гэхдээ одоогийнх шиг санхүү гэхээсээ илүүтэйгээр үйл ажиллагаанд нь чиглэсэн шүүмжлэлүүд их байв. Лигийн багуудын чанар, өсвөр, залуучуудын хөлбөмбөгийн хөгжил, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, лигийн зохион байгуулалт, шагналын сан, шигшээ баг гээд тоочоод дуусахгүй сэдвүүд бий. Угаасаа дэлхийн топ спорт гэдэг утгаараа дэлхийн хөгжилтэй жиших асуудлууд бишгүй.
Удахгүй болох тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс эхнээсээ задарч байна. Улс төр, бизнес, спорт гээд салбар салбарын хүмүүсийн л нэр сонсогдож буй. Та бүхэнд тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
- С.ЖАРГАЛ
Цагтаа хөлбөмбөгийн холбооны "гал тогоо"-д ажиллаж, ачааны хүндийг үүрэлцэж явсан С.Жаргал өнгөрсөн жил Монголын спортын корпорацийн Спорт хариуцсан захирлаар томилогдсон. Түүний хувьд 15 жилийн турш спортын салбарт ажиллаж, дотоодын болон олон улсын олон төслүүд удирдаж, хэрэгжүүлсэн туршлагатай нэгэн. 2013 оноос хойш хөлбөмбөгийн тив, дэлхийн түвшний бүх шатны тэмцээний зохион байгуулагч, комиссараар ажиллаж байсан гэдгийг хөлбөмбөгийн хүрээнийхэн сайн мэднэ. Гэвч удалгүй хөлбөмбөгийн холбооноос холдсон гэхэд хилсдэхгүй.
Дашрамд дурдахад, сагсан бөмбөгийн дээд лигийн зохион байгуулалтыг хариуцдаг Монголын спортын корпораци хөлбөмбөгийн дээд лигт шинэчлэл хийхээр зургаан жилийн гэрээ байгуулахаар болсон ч Монголын хөлбөмбөгийн холбоо лигээ тусад нь гаргахыг, тэдэнтэй ашиг хуваахыг хүсээгүй билээ.
- Г.ДАШНЯМ
Монголын хөлбөмбөгт өөрийн гэсэн соёл, өнгө төрх, дэмжигчдийн хүрээллийг үүсгэсэн Улаанбаатар Сити клубын эзэн Г.Дашням холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан. Түүний клуб нэг хэсэг дээд лигт фаворит нь байсан ч удаан оршин тогтноогүй. Г.Дашням өөрөө ч холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч тухайн үеийн бусад удирдах албан тушаалтнуудтайгаа санал зөрөлдөн ажлаа өгсөн түүхтэй.
- Ц.АНАНДБАЗАР
Хөлбөмбөгийн холбоог бизнес, улс төрийнхөн удирдаж байсан түүх бий. Тэдний цувааг Ц.Анандбазар үргэлжлүүлэхээр ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх шуум гарчээ. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хувьд улс төрд орохоосоо өмнө "Сод Монгол" группын ерөнхийлөгч байсан гэдгээрээ олон танигдсан байв. Түүнийг хэдийнэ амжилтад хүрсэн бизнесмен гэдэг утгаар нь хөлбөмбөгийн холбоонд менежментийн өөрчлөлт хийж, үүсээд буй санхүүгийн асуудлыг шийдэх гарц гаргалгаа олно гэж бодож буй хөлбөмбөгийн сонирхогчид цөөнгүй байгаа аж.
Одоогоор дээрх гурван эрхэм өрсөлдөнө гэх урьдчилсан мэдээлэл гарчээ. Түүхээ харвал улс төр, бизнесийнхэн хөлбөмбөгийн холбоог удирдаж байсан бол өнгөрсөн сонгуулиар хоёр клубын эзэд өрсөлдсөн. “СП Фалконс” клубын эзэн М.Болд, “Ховд” клубын үүсгэн байгуулагч Ө.Алтай нар 2023 онд өрсөлдөж, олонхын саналаар М.Болд сонгогдсон түүхтэй. Магадгүй Ө.Алтай энэ жил дахин өрсөлдөж, даагаа нэхэхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн удирдах зөвлөлийн гишүүд дундаас хэн нэгэн өрсөлдөх яриа гарсан ч сүүлийн үеийн асуудлаас болж, тэдэнд итгэл хүлээлгэх эсэх нь тодорхойгүй байна.
иргэн 2025-03-27 66.181.179.26
Жаргал нь л дээр юм байнаа даа. Угаасаа хөлбөмбөгөөр мэргэшсэн, элдэв хэл аманд ороогүй, шуналгүй, ажилаа шударгаар, хариуцлагатай хийх байх. Олон улсын хэмжээнд их ажилласан хүн тэдний зарчим, туршлагаар ажиллах боломжтой юм.
Нэргүй 2025-03-27 139.5.216.36
BOOBN XXNO GOE LAW BOOWN XXOOX SEKSDEED80955877
Нэргүй 2025-03-27 139.5.216.36
SEKSEER VANXANDI80955877UILCHLGE XUSLN XUCHINDUULI
Сонгогч 2025-03-27 66.181.178.19
Боксын дэвжээн дээр хоорондоо үзэлцээд хамгийн их оноо авсныг нь Ерөнхийлөгчөөр сонгоочээ.
Zochin 2025-03-27 176.3.4.192
наад Анандбузар чин ховх сорно .дандаа том мөнгөтэй юманд шунаж явахиймаа.Идэж барахгүй хөрөнгөтэй шунал
Анандбузар 2025-03-27 202.55.188.40
Анандбузар сонгогдвол тэгээд холбоонй хүүхнүүд нь эртхэн ажлаа өгсөн нь дээр байхдаа
Нэргүй 2025-03-27 103.215.14.2
Сэтгэлтэй хүн л очоосой билээ.
Нэргүй 2025-03-27 202.55.191.194
Тулсан газар Ананд нь дээр дээ мөнгөтэй хүн л дээр менежментийг бол дараагийн асуудал
зочин 2025-03-27 66.181.188.109
кккккк хуучин холбооны мөнгөний асуудалтай нөхөд шинээр дэвшиж байгаа нөхдийг боорлож байх шив…
Нэргүй 2025-03-27 210.148.94.144
Анандбузар өөрт ашигтай юм даа л хөдөлнө. Тиймээс хөлбөмбөгийн спортыг хөгжүүлчихье гэсэн сэтгэл бол байхгүй:
лутаа 2025-03-27 66.181.164.23
Томоохон мөнгөний үнэр авсан нөхдүүд НАМ ыг биш МХБХолбоог онилох болсоор удлаа, ашиггүй байсан бол томчууд ингэж үхэлдэх үү, ганц л зөв зам байна. Ерөнхийлөгчөөр гадны хүн тавьж гүйцэтгэл санхүүг шилэн болгоход л босоод ирнэ дээ. Монголчууд бол чадахгүй шүү, их шуналаа угаасаа дилэхгүй
зочин 2025-03-27 66.181.166.196
Анандбазар бол хэрэггүй, Дашням ч бас эргэлзээтэй, хичнээн бизнесийн салбарт амжилт гаргасан байлаа ч улс төрд орсон л бол дэмий, цэвэр бизнесийн юм үзэж, нүд тайлсан, өөртөө мөнгө хийх гээд байхгүй хүн л хэрэгтэй
Нэргүй 2025-03-27 203.98.77.114
MCS сагсны холбоог босгож ирсэн шиг бизнесийн том төлөөлөл оролцож босгож ирээсэй…
Хөл бөмбөг 2025-03-27 203.91.116.130
Анандыг сонгож алингаа алдав даа. Дашнямыг сонгож дашийн шог болов доо.
Сонирхогч 2025-03-27 103.68.107.106
Дашням Ананд 2 л биш шүү.
Нэргүй 2025-03-27 85.12.7.166
Тэнэг улс төрчдөөс бусад нь хэн ч байсан яахав. АН-ын С.Эрдэнэ Монголын Сагсан Бөмбөгийн холбоог 2 хувааж, 10 жил дампууруулсан. Одоо л нэг Сагсан бөмбөгийн холбоо эвээ олж, маш сайн амжилттай ажиллаж эхэлж байна.