2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 01-нээс 15-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яам, ХХЕГ, Дотоодын цэрэг, Цэргийн төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, ЗДТГ болон харьяа цэргийн штабуудтай хамтран “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг өнөөдөр /2025.03.26/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хугацаат цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгт анхаарах зэрэг чухал асуудлуудаар Батлан хамгаалах салбар, эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтнүүд санал солилцож, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг хамтран тодорхойллоо.

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байна.

Мөн энэ насныхан сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэйгээр осол гэмтэлд өртөх цаашлаад амиа хорлох зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байгаа нь өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалж буй талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, мэс, гэмтлийн эмгэг, арьсны эмгэг, шүд, эрүү нүүрний эмгэг, сэтгэцийн эмгэгүүд их байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх суурь шалтгаан болж байна. Иймд Батлан хамгаалах салбар цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулж, цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Zaluu vy 2025-03-26 66.181.184.110
Zaaiiil gichiinvvdee
Zaluu vy 2025-03-26 66.181.184.110
z**l gichiinvvdee
Нэргүй 2025-03-26 202.9.40.224
Нам төр хулгайлсн түрүүний бөөс хулгайч х***а манж лаларуудыг х***а манжруун зайл2л.
Нэргүй 2025-03-26 202.9.40.224
Нам төр аль аль нь х***а манж хулгайч буруу л******д гарт орвол ийм л***р болдг.
Нэргүй 2025-03-26 202.9.40.224
Нам төр хулгайлж улс орнд оргнсн х***а манж хулгайчуудын хужааруга баялг хулгайж нам төр эзлж суух арга нь хууль гэж худла ш*** арга нь болчоод бн хууль гэж ш*** нь хулгайч х***а манж лаларуудд ашгтай болчоод бга биз дэ ийм аргахр хулгай шаагаад нам төр эзлээд бн. Худла шааж хужль уих зг гэсн юм яриж хулгай шааж эзлж бн.