Цагаан ордон дахь хэргийн эзэн хэнгэргийн дохиур

ХҮМҮҮС

Цагаан ордон дахь хэргийн эзэн хэнгэргийн дохиур

Цагаан ордон дахь хэргийн эзэн хэнгэргийн дохиур

Цагаан ордны дээд албан тушаалтнууд Йемений довтолгооны төлөвлөгөөг хэлэлцэж байсан групп чатдаа “The Atlantic” хэвлэлийн редактор Жеффри Голдбергийг санамсаргүй нэмсэн нь дуулиан үүсгээд буй билээ. Групп чатанд сэтгүүлчийг нэмсэн буруутнаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальцыг нэрлэсэн. Энэ хэргээс болж хувь заяа нь бүрхэг болох нь уу гэтэл эсрэгээрээ ерөнхийлөгч Трамп түүнийг өмөөрсөн мэдэгдэл хийв. Бид энэ удаагийн ХҮМҮҮС буландаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц буюу Трампийн нэрлэснээр “сурах юмаа сураад авсан сайн залуу”-г онцоллоо.


АНУ-ын улстөрч, бизнес эрхлэгч, зохиолч, Армийн тусгай хүчний офицер асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 29 дэх зөвлөх, Бүгд найрамдах намын гишүүн, “Fox News”-ийн тоймч гэсэн олон сэтрийн эзэн Майкл Жорж Глен Вальц 1974 оны нэгдүгээр сарын 31-нд Флоридад төржээ. Тэрбээр Флоридагийн Жэксонвиллд өссөн бөгөөд тэндэхийнхээ Стэнтон коллежийн бэлтгэл сургуулийг төгссөн. Виржиниагийн цэргийн институтийг Олон улс судлалын чиглэлээр бакалавр зэрэгтэй, Онцлох төгсөгч дипломтой төгссөнөөс харвал Вальц бага залуугаасаа батлан хамгаалах болон дипломат чиглэлээр мэргэшжээ.

Түүний эхнэр Жулиа Нешейват нь мөн л батлан хамгаалах салбарын хүн бөгөөд Буш, Обама, Трамп гээд өмнөх ерөнхийлөгч нарын үед армид ажиллаж байжээ. Хамгийн сүүлд тэр Трампийн Дотоодын аюулгүй байдлын зөвлөх байв. Тэд нэг хүүтэй бөгөөд өдгөө Флоридагийн Сэйнт Жонс хошуунд амьдардаг. Эхнэр, хүүгээс гадна өөр нэг өсвөр насны охин Вальцад бий.

ОЛОН УЛСАД ЭЭЛГҮЙ ХАТУУ САМАР

Түүний намтрыг харвал Хятад, Афганистан, Канад, Орос, Украин гээд АНУ-тай хамгийн их хамаатай улс орнуудын бодлого, батлан хамгаалахын чиглэлээр ажиллаж байсан арвин баян түүх бий. Эдгээрээс цухас дурдъя.

Майк Вальц Төлөөлөгчдийн танхимын Хятадын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Тус ажлын хэсэг Хятадын аюулыг арилгахад чиглэсэн 82 гол дүгнэлт, 400 гаруй зөвлөмжийг багтаасан эцсийн тайланг гаргасан. Түүнчлэн Америкийн их дээд сургууль, академиудыг Хятадын тагнуулаас хамгаалах хууль тогтоомжийг анхлан санаачилсан хүн бол Вальц. Энэ хүрээнд тэрбээр Хятадын Коммунист намын Америкийн их дээд сургуулиуд руу нэвтрэх оролдлогыг мөрдөх тушаалыг Батлан хамгаалах яаманд өгч байжээ. Уйгур үндэстнийг хоморголон устгасан гэх үндэслэлээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг бойкотлохыг АНУ-д уриалсан Конгрессын анхны гишүүн мөн л Вальц.

Түүнийг Конгресс дахь Хятадын талаарх үзэл баримтлал нь хамгийн хатуу гишүүн гэж нэрлэдэг байв.

Афганистаны талаарх түүний үзэл бодол материаллаг гэхээс илүү үзэл суртлын зорилгод чиглэсэн аж. Тэрбээр “Бид үзэл бодлын дайнд оролцож, үзэл суртлын эсрэг тэмцэж байна. Тэднийг бөмбөгдөх амархан. Харин үзэл санааг бөмбөгдөх хэцүү. Бидэнд Исламын хэт даврагч үзлийг дарах урт хугацааны стратеги хэрэгтэй. Бидний өмнө олон 10 жилийн дайн бий. Одоо дөнгөж л 15 жил нь явж байна” гэж хэлж байв.

АНУ 2021 оны наймдугаар сард Афганистанаас цэргээ гаргаж байхад Вальц ерөнхийлөгч асан Байденд чиглэлээ өөрчлөхийг уриалж байжээ. Тэрбээр АНУ-ын тусгай хүчнийг тэнд дахин байршуулж, талибуудын байрлалыг бөмбөгдөх сонирхолтой байв.

Харин Канадын тухайд Вальц ерөнхий сайд асан Жастин Трюдог шүүмжлэгч. Өдгөө ерөнхий сайдад өрсөлдөхөөр зэхэж буй сөрөг хүчний удирдагч Пьер Пойлеврег тэр дэмждэг. Канадын АНУ-ын нэг муж болгох Трампийн ярианд хэр нухацтай хандаж байгааг нь түүнээс асуухад “Миний бодлоор канадуудын олонх нь тариф гэж байхгүй, бага татвартай нөхцөлд АНУ-ын нэг хэсэг болохдоо дуртай байх болно” гэжээ.

Түүний олон улсад чиглэсэн үзэл баримтлал дундаас хамгийн их анхаарал татаж буй нь тэр Оросын түрэмгийллийн эхэн үед Украиныг дэмждэг байсан гэх баримт.

Энэ байр суурь нь 2024 оноос бага багаар өөрчлөгдөж эхэлжээ. Тэрбээр Байдены засаг захиргааны хэрэгжүүлж байсан Украины стратегийг ойлгомжгүй, будилаантай гэж тодорхойлсон. Мөн Украинд тодорхойгүй хугацаагаар цэргийн тусламж илгээх нь бүтэлгүйтлийн жор гэж хэлжээ. Путин энхийн хэлэлцээр байгуулахаас татгалзвал АНУ-аас Украинд бага хязгаарлалттайгаар илүү их зэвсэг нийлүүлэх боломжтой гэж тэр үздэг.

УГААС ОЛСОН ДЭЭР АЛХАЖ БАЙСАН НЭГЭН

Групп чат дэлгэгдэхээс ч өмнө Майк Вальцыг олсон дээр алхаж явсан гэдэг. Уламжлалт консерватив гадаад бодлого баримтлагч, Украиныг хүчтэй дэмжиж байсан түүхтэй зэргээс нь болоод ерөнхийлөгчийн хүрээллийнхэн түүнээс жийрхэж байв. Тэр бүү хэл зарим хүн түүнийг өрсөлдөөнд шахагдаж, албан тушаалаа хугацаанаасаа өмнө алдаж магадгүй ч гэж таамагласан.

Зарим улстөрч түүнийг Трамптай дэндүү адилхан гэж зовниж буй бол зарим нь хангалттай үнэнч нэгэн бус гэж сэжиглэж байна.

Гэхдээ Трамп, Вальц нарын харицаанд хөндлөнгийн хүмүүс санаа зовох зүйл үгүй бололтой. Учир нь групп чатны яриа задарсны дараа Трамп түүнийг өмгөөлсөн үг хэлсэн нь олны анхаарлыг багагүй татсан юм. Трамп түүнийг энэ үйл явдлаас сургамжаа авчихсан байгаа, сайн залуу, үргэлжлүүлэн ажлаа сайн хийх болно гэж хэлжээ.

Харин Вальц өөрийгөө өмгөөлж үг хэлэхдээ “Ерөнхийлөгчийн талаар худал мэдээ зохиож нэр хүнд олдог олон сэтгүүлч байдаг” гэсэн юм.

Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хяналт тавих үүрэг хүлээсэн өндөр албан тушаалд түүнийг томилсон. Тэр үед Трамп “Майк миний Америк дахь анхны гадаад бодлогын хөтөлбөрийг хүчтэй дэмжигч байсан. Хүч чадлаар дамжуулан энх тайвныг эрэлхийлэх бидний хайгуул хэмжээлшгүй байх болно” гэж хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-27 178.174.229.45

66 181 188 31 – D ` CHI YARALTAI GALZUUGIIN EMNELEGT HEVT ESVEL TER OROS RUUGAA z**l . MUU OROSIIN TAGNUUL GALZUU MIN . BUH SITE UUDAAR SHULSEE USERGEED BH YUM FASHIST CHIN

Avatar

Нэргүй 2025-03-27 202.9.40.17

Жомбого Трамп.

Avatar

xynui ygeer ybdg, boloogyizb; 2025-03-27 50.147.160.114

– + dampyyryylax zopilgotoi yuj;

Avatar

\ 2025-03-27 50.147.160.114

-### ;

Avatar

dyyriajml , L #- ### ; -ylcyyd ni, koktgyu U XT 2025-03-27 50.147.160.114

– #;

Avatar

ashigt 2025-03-27 50.147.160.114

# tpamp, -jsiemens-

Avatar

Нэргүй 2025-03-27 59.153.87.54

галзуу Тараамдт яаг таарна

Avatar

зочин 2025-03-27 66.181.188.31

Байдан дайныг улам галдаж,улам олон хүний аминд хүрч, улам их цус асгаруулж, улам олон хүнийг зовоож, амьдралаар нь хохироож,бүр цөмийн дайн дэгдээж дэлхийг бүхэлд нь сүйрүүлж устгах бодлого баримталж байсан, Трамп энэ аюулаас хүн төрлөхтөнг аврах,дайныг зогсоох гэж бололцоот бүхийг хийж байна Энэ нь манай ардчилагч гэх бүлэг хулгайчуудад таадагдөхгүй байгаа бололтой, Барууны 52 орон бүлэглэн орос орныг устгах гэж дайрч байна,Оросууд хэнд ч бууж өхгүй,Хэний ч хоол болохгүй,Тийм хүч бий,

Avatar

Нэргүй 2025-03-27 103.212.118.123

Үггүй ээ.. энэ залуу бол ясны цэрэг хүн.. Трамптай мөдхөн муур хав 2 шиг л болох байх

Avatar

Нэргүй 2025-03-27 202.9.40.17

Жомбого Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж