Ньюс агентлаг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Өдөртөө ялимгүй цас орох бол шөнөдөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16-18 хэм, өдөртөө -7-9 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө -15-17 хэм, өдөртөө -7-9 хэм хүйтэн байна. Тэрэлж орчмоор үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө -16-18 хэм байх бол өдөртөө -7-9 хэм хүйтэн байна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28-33 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7-12 хэм, бусад нутгаар -13-18 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1-4 хэм, бусад нутгаар -5-10 хэм хүйтэн байна.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Бая 2025-03-27 202.9.47.95
ядуусын хорооллоор явган шуурга, хулгайчдын хорооллоор G 500- тай шуурга шуурна.