"Боловсролын салбар ХҮН намын хүний нөөцийн газар болсон"

Хуучирсан мэдээ: 2025.03.26-нд нийтлэгдсэн

"Боловсролын салбар ХҮН намын хүний нөөцийн газар болсон"

"Боловсролын салбар ХҮН намын хүний нөөцийн газар болсон"

УИХ-ын гишүүн Т.Аубакир байнгын хорооны хурал дээр Боловсролын сайд П.Наранбаярын ажлыг шүүмжилж, хатуухан үг чулуудав. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн биш ч хурал дээр сууж, салбарын сайдын ажлыг шүүмжиллээ. Т.Аубакир "Хувийн сургуульд ажилласан багш нарын жилийн улсын сургуулийнхтай адилтгаж болох уу. Жил нь тоологддоггүй бололтой. Иргэд ийм хүсэлт тавьж байна. Мөн УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тойрогтоо аж ахуйн чанартай асуудалд анхаарч, шийдүүлдэг. П.Наранбаяр сайдыг ажиглаж байхад боловсролын сайдыг улстөржүүлж байна.

Аж ахуйн чанартай ажлыг нь УИХ-ын гишүүд хийгээд өгчихдөг. Боловсролын салбар ХҮН намын хүний нөөцийн газар болсон шүү. Бид тойрог дээрээ сар орчим хугацаанд ажиллаад ирлээ. Боловсролын салбар чинь бужигначихсан байна.

Та сая Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийсэн. Наана чинь хариуцлагатай мэдээлэл биш байна гэж. Би хариуцлагатайгаар хэлчихье. Таны томилсон хүмүүс сургууль, цэцэрлэгийн захирал дээр очоод ХҮН намын үнэмлэхийг ав, авахгүй бол ажлаа өг гэж хэлж байна. Энэ нууц биш. УИХ-ын гишүүнийхээ хувьд хэлье. Танд өмнө нь хэлж байсан. Таныг Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд болгоход чинь намаа бэхжүүл гэж энэ салбарыг өгөөгүй байлтай. Тийм учраас энэ асуудлыг ингээд байлгаад байх юм уу. Та Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд яаж чанартай боловсрол өгөх вэ гэж санаа зовох ёстой болохоос ХҮН намаа яаж бэхжүүлэх вэ гэж бодож ажиллах ёсгүй. Та удахгүй хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ маш сайн мэдэж байгаа. "Жаргал ховор цагт жаргалын бага амттай" гэдэг. Байгаа дээрээ жаргаж, намаа бэхжүүлээд авчихья гэж бодож байна уу. Багш нар чинь бужигначихсан байна" гэсэн юм.

Түүний асуултад П.Наранбаяр хариулахдаа "Та Баян-Өлгий аймагт улстөржиж байгаа асуудлыг ярьж байна. Ажил урагшаа явах ёстой. Баян-Өлгий аймгийн Элсэлтийн шалгалтын оноо өсч, болохгүй байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ямар нэгэн улстөржүүлсэн асуудал байхгүй.

Ер нь хос хэлний хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Монгол хэл, казах хэлээрээ боловсрол эзэмшихийг дэмжих хэрэгтэй.

Энэ болгоныг шийдвэрлэж ажиллана. ХҮН нам засаг барилцаад жаргасан зүйл алга. Ачааг нь үүрэлцэж, боловсролын чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Миний зүгээс ХҮН намын үнэмлэх харж, хүн томилоогүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж