Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр /2025.03.26/ хуралдаж байна.
"Малчны нэг хүүхэд их сургуульд үнэ төлбөргүй сурна"
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Малчны тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Энэ хуульд малчнаар 10-аас доошгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал ахуйн тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулна гэж тусгасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг өгөөч?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Энэ заалт хэрэгжинэ. БЗС-гийн санхүүжилтэд энэ төсөв нь тусгагдсан. Энэ намрын элсэлтээр боломжийг нь хангаж, 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжинэ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-БЗС дотор маш олон булхай бугшиж явсан. Энэ асуудлыг гаргасан хоёр жилийн ой болж байна. БЗС өөрөө татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж буй 24 тусгай сангийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг хийдэг.
БЗС-гийн асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:
-Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн олон сан ач холбогдол, агуулгын хувьд зөв. Гол нь энийг хэрэгжүүлэх явцдаа дүрэм журмаа зөрчиж, ашиг сонирхлын зөрчил гаргаснаас болж нэр хүндгүй болж байна. БЗС бол туйлын хэрэгтэй сан мөртлөө хүнд нөхцөл байдалтай байж ирсэн. Тасралтгүй 15 жил гэдгийг Засгийн газрын 103 дугаар тогтоолыг байхгүй болгомоор байна. Салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж, засах боломжтой шүү дээ. Монголбанкны хар жагсаалтад зээлдэгчдийн зээлийн мэдээллийг нэгтгэж оруулахад ямар хугацаа шаардлагатай вэ. Хэзээ дуусах бол?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Тасралтгүй гэдэг үг бол Боловсролын ерөнхий хуульд байгаа. Хууль дээр ийм хатуу заачихсан. Тэр хуулийн заалтыг хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй. Монголбанк руу явуулах зээлдэгчдийн мэдээллийг сайтар нягтлах шаардлагатай байгаа. Чөлөөлсөн тушаалуудыг захиргааны актых нь хувьд хэрхэн үзэх вэ гэдэг хуульчийн дүгнэлт гарсан. Түүнийг хүчинтэй хөөн хэлэлцэх хугацааны асуудал ч байгаа. Энэ асуудлыг Засгийн газраар оруулж хэлэлцээд, шийдсэний дараа үүргээ биелүүлсэн эсэхийг ялгаж салгах боломжтой болно. Тэгэхээр энэ асуудлаа энэ улиралдаа багтаан хийчих болов уу.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Төрийн өмчийн сургуульд тасралтгүй 15 жил багшилж байгаа багшийн нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэдэг заалт байгаа. Энийг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлан өөрчлөлт оруулж болно. Энэ бол дэмжигдэх байх. Иргэд олон нийтийн санал авч байгаа юм байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-БЗС бол хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч гээд мэргэжилтнүүдийг дэмжихээр болсон боловч хүсэлт ирээгүй гэдгийг хэлж байгаа. Үүний цаана асуудлын шийдлийг олсон уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах мэргэжилтнүүдийн үүргийг аав, ээж нь орлож байгаа.Тэр хүмүүс хоёр дахь удаагаа суралцах боломж байдаг уу. Анх удаа сурч байгаа, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй хүмүүс гэж заасан байгаа. Дахиад халамжийн мөнгөө ярьсаар байх болно. Монгол Улсад хиймэл гар, хөл хийдэг протезийн мэргэжилтэн хоёрхон бий. Нэг нь удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа байх. Энэ мэтчилэн хүний нөөц нь хэрэгтэй байгаа мэргэжилтнийг хэрхэн дэмжих вэ?
Одоогийн байдлаар 26 ээж хүсэлтээ эгч, долоо нь суралцаж байгаа. Төлбөрийг нь нөхөн өгч болдоггүй юм уу. Багш гэдэгт сургууль, МСҮТ-ийг дурдаад байгаа. Багшийн хүүхэд гэдэгт их сургуулийн багш нар орж байгаа юу?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалдаг хүмүүс бол эцэг эх нь байдаг. Туслах мэргэжил эзэмших эрмэлзэл өндөр байдаг юм билээ. Боломж нь байхад ийм хүмүүс орж ирэхгүй байна. Мэдээлэл сайн хүрэхгүй байна уу. Мэргэжлийн зөв ойлголтыг хүмүүст хүргэх шаардлагатай. Протезийн чиглэлийн хүний нөөцөд анхааръя. Ээжүүдийн төлбөрийг нөхөн олгох асуудлыг эргэн хариулъя. Одоогоор ийм зохицуулалт байхгүй. Хуулиараа цэцэрлэг болон сургуулийн багшийн хүүхдийн их сургуулийн төлбөрөөс чөлөөлнө гэж заасан учраас их сургуулийн багшид хамаарахгүй.
БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйч, хоолзүйч гэх мэт мэргэжлээр гадаадад суралцах боломж нь нээлттэй байгаа. Зөвхөн сэтгэл судлалын мэргэжлээр цөөн хүсэлт ирж, 112 хүнд зээл олгосон. Протезийн мэргэжилтний хувьд 70 мэргэжилтний хэрэгцээ байгаа. Аль нэг сургуульд хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй учраас гадаадад сургах саналыг тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон санхүүжилтийн хувьд сүүлийн таван жилд 2917 иргэнд 5.4 тэрбумыг олгосон. Үүнээс 2024 онд 548 хүнд нэг тэрбумыг олгосон.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
-Хувийн сургуульд ажилласан багш нарын жилийн улсын сургуулийнхтай адилтгаж болох уу. Жил нь тоологддоггүй бололтой. Иргэд ийм хүсэлт тавьж байна. Мөн УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тойрогтоо аж ахуйн чанартай асуудалд анхаарч, шийдүүлдэг. П.Наранбаяр сайдыг ажиглаж байхад боловсролын сайдыг улстөржүүлж байна. Аж ахуйн чанартай ажлыг нь УИХ-ын гишүүд хийгээд өгчихдөг. Боловсролын салбар ХҮН намын хүний нөөцийн газар болсон шүү. Бид тойрог дээрээ сар орчим хугацаанд ажиллаад ирлээ. Боловсролын салбар чинь бужигначихсан байна. Та сая Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийсэн. Наана чинь хариуцлагатай мэдээлэл биш байна гэж. Би хариуцлагатайгаар хэлчихье. Таны томилсон хүмүүс сургууль, цэцэрлэгийн захирал дээр очоод ХҮН намын үнэмлэхийг ав, авахгүй бол ажлаа өг гэж хэлж байна. Энэ нууц биш. УИХ-ын гишүүнийхээ хувьд хэлье. Танд өмнө нь хэлж байсан. Таныг Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд болгоход чинь намаа бэхжүүл гэж энэ салбарыг өгөөгүй байлтай. Тийм учраас энэ асуудлыг ингээд байлгаад байх юм уу. Та Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд яаж чанартай боловсрол өгөх вэ гэж санаа зовох ёстой болохоос ХҮН намаа яаж бэхжүүлэх вэ гэж бодож ажиллах ёсгүй. Та удахгүй хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ маш сайн мэдэж байгаа. "Жаргал ховор цагт жаргалын бага амттай" гэдэг. Байгаа дээрээ жаргаж, намаа бэхжүүлээд авчихья гэж бодож байна уу. Багш нар чинь бужигначихсан байна.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Та Баян-Өлгий аймагт улстөржиж байгаа асуудлыг ярьж байна. Ажил урагшаа явах ёстой. Баян-Өлгий аймгийн Элсэлтийн шалгалтын оноо өсч, болохгүй байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ямар нэгэн улстөржүүлсэн асуудал байхгүй.
Ер нь хос хэлний хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Монгол хэл, казах хэлээрээ боловсрол эзэмшихийг дэмжих хэрэгтэй.
Энэ болгоныг шийдвэрлэж ажиллана. ХҮН нам засаг барилцаад жаргасан зүйл алга. Ачааг нь үүрэлцэж, боловсролын чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Миний зүгээс ХҮН намын үнэмлэх харж, хүн томилоогүй
Зочин 2025-03-26 139.5.219.133
дөнгөж одоо л нягтлах тухай ярьж бгаа юмуу энэ ажил явахгүй бгаа нь холбогдогч нь дандаа дарга хулгайч нар зээл авсантай холбоотой замхрах юм бнадаа
Нэргүй 2025-03-26 202.9.40.17
Түй май түмпэн шанага . Хоёр чих аваарай
Нэргүй 2025-03-26 139.5.219.240
НАМ ДАГАСАН ДАЛДАГНУУР АВИЛГАЧИД ЯДАЖ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ХӨГШДИЙН МӨНГИЙГ ДЭЭГҮҮРЭЭ ХУВААЖ ИДЭХГҮЙ БАЙМААР ЮМ
Нэргүй 2025-03-26 12.74.220.41
Боловсролын зээлийн сангийн бузар булайг Зариг Өнөрөө л илчилж баахан дарга нарын нэрийг олонд ил болгосон энэнийхээ төлөө шоронд хоригдсон
Нэргүй 2025-03-26 86.181.71.35
Удам залгах малчингүй болгох бодлого гэж хэлж болно ! заавал ингэж хотноос нь холдуулах арга сэдэж яадаг байна аа
Нэргүй 2025-03-26 66.181.187.100
Дүнхүү Батнайрамдал од болох санаатай өөрийгөө л чрих гээд бна,. Харвард төгссөн коммунистууд цөм л ингэдэг !
Нээрээ чи коммунист, нэр чинь хүртэл социалист……
Нэргүй 2025-03-26 103.168.34.129
Nuguu Shamii gantumuruuur buur double toluulerei naaad olbon g*** ohindoo buur belen shilljuulsen humuuses avilga avch 0 lsen geh met jinjene hulgaich olbiison dutguugin complextoi ats da gantumruu chinii hiisen hulgai tender asuudal bga shde surguuli tendereer shaasn mongo chin chin too terbumaar yarigdana ohin ichij amidrana shu menge tuguu pz da neg oims zarj uzeegui hulgaichin ohin hurunguur shulsee uschuuleh bolino er guu ** huuhed tolgoi erguuled chamd itgeh zolbin nohoi ch obsoo