УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.03.26/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. УИХ-аас энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар хил холболтын төмөр зам барих ажил эхлэх бөгөөд ирэх тавдугаар сард тендер зарлагдах юм байна. Хил холболтын төмөр замыг 220 сая ам.долларт багтаан барихаар төлөвлөөд байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Энэ төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачаа 30 сая тонноос дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонноор өсгөнө, борлуулалтын орлогыг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх, жил бүрийн эдийн засгийн өсөлтийг 0.8 хувиар нэмэнгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ –ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн байгаа. Одоо бид гэрээг УИХ аар соёрон баталхад гүүрэн байгууламж хэдий хугацаанд баригдах вэ. Эдийн засгийн үр өгөөж нь хэдий хугацаанд орж ирэх тооцоо судалгаа гарсан бэ.
Хоёрт, Ганцмод Гашуунсухайтаас гадна Хангимандал, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч нийлэхээр эдийн засгийн тэлэлт ямар төвшинд хүрэхээр байгаа вэ. мөн бүтээн байгуулалтын ажил нь хэзээ дуусч, үр өгөөж нь хэзээ орж ирэх вэ гэдэг дээр мэдээлэл өгөөч.
Манай талаас барьсан байгууламжийн доороос ус шүүрээд, усыг нь шинжлээд үзэхээр байгалийн бус химийн элемент бүхий цаган шохойтой юм шиг ус шүүрч гарч ирээд тэрийгээ нөхдүүд “Хятадын хилээс гүний чулуулгаар дамжиж нэвчиж орж ирээд байна” гэж хэлээд байгаа.
Байгаль экологи, стандартын асуудал учраас Засгийн газар маш сайн анхаарч энэ асуудлыг хамтад нь шийдэх боломж байгаа юу. Цогтцэций сумын хажуу талын баг нь 20 мянга гаруй хүн амтай. Газар нь өөрөө тусгай хамгаалалттай бүс учраас засаг захиргааны нэгж байгуулах боломжгүй. Тэнд цагдаагийн газар гэж бахйгүй, гэрээт цагдаа нар ажилладаг. Эргээд нийгмийн асуудал буюу хүний эрхийн зөрчлийн асуудал их болчихоод байгаа. Энэ дээр Засгийн газрын салбар хоорондын уялдаа гаргасан маш том хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол болохгүй байгаа юм. Бүсийн хилийн асуудал, засаг захиргааны нэгжийг яаж тогтвортой авч явах вэ, олон арван км газраас усаа татаж байгаа?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Эдийн засаг хөгжлийн яамтай хамтарч сая таны ярьсан тооцоолыг гаргасан. Бодит үр дүн бол энэ жил эхний 5 сая тонн нүүрс борлуулж эхлэхээс гарна.
Ойролцоогоор нэг тонн нүүрсийг 80 ам.доллараар тооцоход 5 сая тонн нүүрс борлуулахад 400 сая ам.долларын орлого нэмж орж ирнэ. 2030 оноос эхлээд 20 сая тонноор борлуулахаар үүнээс 4 дахин илүү эпект үзүүлнэ.
Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд шууд бус гэж хэлж болохуйц маш олон асуудал шийдэгдэнэ. Урд хөрштэй олон удаа уулзахад өмнө нь гацаатай байсан асуудлуудыг уян хатан нааштайгаар шийдвэрлэхээр яригдаж байгаа.
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын ажил эхлэнгүүт Шивээхүрэн, Сэхээ, Бичигт Зүүнхатавч, Хангимандал, бүр цаашилбал баруун зүүн коридороо төмөр замаар холбох асуудал дамжаад явна. Энэ утгаараа эдийн засгийн өндөр эпект үзүүлнэ. Хамтарсан Засгийн газрын барьж байгаа зорилго бол нэг хүнд ногдох ДНБ- ийг 10 мянган ам долларт хүргэх гэдэг зорилтонд энэ төслийн ажиллагаанууд томоохон хувь нэмэр оруулна.
Өмнөговь аймгийн Хайрхан багийн асуудлыг ярьж байна. Газрын асуудал маш хүндрэлтэй байдаг. Хайрхан багийн төвд цагдаа, эмнэлэг, онцгой байдлын бүлэг байгуулах болоход газрын асуудал яригддаг. Тиймээс боомтын газрын асуудлыг шийдвэрлэх дээр хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцье гээд Б.Тулга сайдад өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үүрэг өгсөн.
Ус шүүрсэн гэдэг асуудлын тухайд, өндөршилийн зөрүүтэй байршил байгаа.
Өөрөөр хэлбэл, БНХАУ -ын Ганцмод боомт талын газар маш өндөр. Тэнд орсон борооны ус, уруйн ус Монголын тал руу урсаж орж ирж хүндрэл үүсгэдэг.
Хятадын талын хэрэглэсэн бохир саарал ус манай тал руу нэвчиж орж ирж магадгүй гэж ярьж байна лээ. Мэргэжлийн хүмүүсээс нь асууж байж хариулъя.
Гүүрэн байгууламжийг төвөгшилтэй байршилд барих учраас хугацаа шаардана. Хамгийн өндөртөө 30 метр буюу 10 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөрт төмөр замын бетонон тулгуурууд дээр хоёр төмөр зам зэрэгцэн явах тодорхой зайнууд байгаа гээд асуудал бий.
Энэ бүтээн байгуулалтыг хийхэд Зам тээврийн яам нөгөө талтай хэлэлцээд 270 сая ам.долларын төсөвт өртөгтэй байгууламжийг 50 сая ам.доллараар бууруулахаар болсон.
Барилга угсралтын ажил 2.6 жил үргэлжлэхээр байсныг 22-24 сар болгож бууруулах шийдвэрт хүрсэн. Ирэх тавдугаар сарын 1-н гэхэд тендер зарлаж, дуусаад бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Аль нэг тал хэлэлцээрийг цуцлах тохиолдолд дипломат шугамаар мэдэгдээд нөгөө талынхаа зөвшөөрлийг авна гэж байна. Хил холболтын хэлэлцээр цуцлагдлаа гэхэд түүнийг дагалдуулан байгуулсан гэрээнүүдийн үйлчлэл зогсгохгүй юм шиг хууль эрхзүйн ойлголт давхардаж байгаа үүн дээр тайлбар өгнө үү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх гэдэг заалт энэ гэрээнд огт тусгаагүй байна?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Энэ гэрээ бол УИХ -аар хэлэлцээрийг соёрхон батлуулснаар эрх зүйн шийдвэрүүд дуусна. Үүний дараа хоёр улсын төрийн өмчит аж ахуй нэгжийн хооронд гэрээ явна. Төмөр замын нэг, нүүрс худалдах, худалдан авах гэрээ нэг, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг нэг гэрээ явна. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК- тай хэрэгжүүлж байгаа компаниудын урт хугацааны гэрээ байгаа, энэ гэрээнүүдэд хамааралгүй. Маргаантай асуудал гарвал гэрээнд зохицуулах тодорхой заалтууд туссан.
Бид энэхүү хэлэлцээрийг байгуулах үндсэн чигээ УИХ-аар батлуулж авсан. Үүнээс хазайлгүй, мөн нэг ч заалт орхилгүй оруулсан.
Засгийн газар хоорондын хэлэлцээр бол олон улс дээрээ нууц, детальны биш томоохон асуудлаа оруулаад явдаг юм билээ. Гурван түвшний баримт бичгийг хийхээр заасан. Эхнийх нь Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр дахь нь ажлын хэсэг хоорондын проткол. Харбинд проткол дээр гарын үсэг зурсан. Гурав дахь асуудал нь энэ хэлэлцээр УИХ -аар соёрхон батлагдмагц орох гурван төрийн өмчит компаниудын хороондын байгуулах гэрээ байгаа юм.
Протколын 4.3 дээр оруулсан. “Чайна энержи” группын зүгээс Тавантолгой ордын лиценз хувь эзэмших зэрэг санал тавихгүй гэдгээ илэрхийлж баталгаажуулсан гэж зааж өгсөн. Сорчлон олборлохтой холбоотой асуудал дээр үндсэн чиглэл батлуулах дээр ярьсан. Энэ ордоос 13 давхаргын нүүрс гарч ирнэ. Биржээр арилжаалагддаг баяжуулахаас бусад гурван төрөл буюу коксжих, гуравны нэгийн коксжих, эрчим хүчний гэсэн гурван төрлийн нүүрс гарч ирнэ. Энэ гурван төрлийн нүүрсийг тухай бүрт нь үнэлж 55, 35, 10 гэсэн харьцаагаар борлуулахаар үүнийгээ протколын 5-д тохирч оруулсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Гадны компани нүүрс олборлоод, өөрөө тээвэрлээд, өөрөө ашигладаг юм хаана ч байхгүй, ийм юм хийж байна. Нэг компанид бүх юмаа аваачиж өгөөд гарт нь орчихвол засч болохгүй зүйл болно. Улс орон дэлхийн геополитикийн нөхцөл байдал ямар байгааг анхаармаар байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-03-26 202.9.46.16
хар хужаад хамаг баялгаа тонуулаад дуусах уу???????? зайлаарай хужаануудаа
Нэргүй 2025-03-26 103.212.118.137
Эдийн засаг "доллар ол1" гэхээр нь олдоод л, "үнэ зардал буур!" гэхээр нь буураад л, дарга нарын даалгавараар явдаг болсон юм байх даа.
indees shyyd nuslegtei gej glzyyraad, - ylcuingy; 2025-03-26 172.58.56.125
– yn xil xolboltoor,gadni karmani mungu; ardtaioc.
dyyrian; 2025-03-26 172.58.56.125
effects detalbu
Шинэ үсгийн багш 2025-03-26 103.57.95.164
Энэ сэтгүүлч эпёкт, дётальны, проткол гэх мэтээр дан буруу бичсэн байна. Оросоор зөв бичиж чадахгүй монголоороо ядаж зөв бичээч.
Нэргүй 2025-03-26 66.181.186.213
Монголын Төмөр зам компани байгуулаад, арав гаруй жил цагаан захтангуудыг тэжээсээр байна. Уг нь төмөр зам барих чинь хар ажил шүү дээ.
Нэргүй 2025-03-26 202.9.40.224
Хулгайч хужааа манж лалалуудыг үтр түргн далд ор2л.
Нэргүй 2025-03-26 202.9.40.224
Хулгөйч х***а манж лалалууд үтр түргн далд ор2л.
Нэргүй 2025-03-26 66.181.187.100
Хилийнизурваст шахуу байгаа хоёр ордыг Хятадын тал өөрөө ухаад, өөрөө зөөгөөд, мөнгө тооцоогий нь өөрөө хийх юм бнаа, энэ бол цэвэр Женкогийн хорлолын үр дага вар ш дээ !
Нүгэлт Женког
Нүүлгэн шилжүүлж,
Цастын оронд нь тонилгож
Цааш нь харуулах нь зүйтэй дээ !!!
Нэргүй 2025-03-26 66.181.186.213
Тойруу замаар энэ спиртний наймаачинг сурталчлаад байна уу?
Зайл 2025-03-26 202.9.46.27
Балраад нам засаг нь огцорч сүйдэх дээрээ тулаад ирэхээр маргааш хулгайлахаар шийдэж өнөөдрийнхөө 50сая ногооны чавчааг түр хойшлуулж байна
Нэргүй 2025-03-26 139.5.217.118
өмнө нь зөндөө ярьсан харин одоо алдаа оноогоо ярих хэрэгтэй гэтэл мундаг хүн болох гээд өмнөх хойдохоо дахин дахин ярих нь тунч харамсалтай юм