Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай 40 гаруй насны өвчтөн титан зүрхтэй 105 хоног амьдарчээ. Австрали улсын иргэн тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд Сидней хотын Гэгээн Винсентийн эмнэлэгт хиймэл зүрх суулгах мэс засалд орсон байна. Улмаар өнгөрсөн сарын эхээр титан хиймэл зүрхтэйгээ эмнэлгээс гарсан анхны хүн болжээ.
Тэрбээр зүрхний донор олтлоо титан зүрхтэйгээ амьдрах шаардлагатай болсон юм. Эцэст нь энэ сарын эхээр донор олдож, түүнд амжилттайгаар зүрх шилжүүлэн суулгажээ.
Титан хиймэл зүрхийг АНУ-Австралийн хамтарсан “BiVACOR” компанийн үүсгэн байгуулагч, технологийн ахлах ажилтан Даниел Тиммс зохион бүтээжээ. Түүний бүтээл соронзон левитацийн технологийг ашиглан цусыг бие болон уушгинд шахдаг аж. Ийм технологийг маглев галт тэргэнд ашигладаг.
Хөгжүүлэлтийн эхний үе шатанд “BiVACOR” компани Японы Ибараки их сургуулийн профессор Торү Масүзава тэргүүтэй олон улсын шинжээчтэй хамтран ажиллажээ. Хиймэл зүрх бүтээх ажил 2001 оны аравдугаар сараас эхэлсэн байна.
“Энэхүү төхөөрөмж нь зүрхний дутагдлын эмчилгээг өөрчлөх болно. Донор хүлээж байгаа өвчтөнүүдийн арай өөр дүр төрхийг бид ирэх 10 жилд харах болно” гэж Гэгээн Винсентийн эмнэлгийн зүрх судасны эмч Крис Хэйвард хэллээ.
Бусад ижил төхөөрөмжийг бодвол титан хиймэл зүрх хамаагүй удаан ажиллах давуу талтай. Тодруулбал, 10 ба түүнээс ч дээш жил ажиллах боломжтой гэдгийг “BiVACOR” компани мэдэгдэв.
textexnlog uupchiljwn+ managerblrglz.; 2025-03-26 172.58.56.125
Xylgaich + xynui xool butii ideed bai;gyilagchintai;
- ydaagyi bol ecreg bue yycj, xungun dapyi xamgaalj. 2025-03-26 172.58.56.125
– tsebpeer uupuu ygaa. 1. naizaa.
– doxi,vupysni Opug 6;
– baraan A gadni vurystai,xsgyiglz.
– C xopdloguig tailn. gamaa sain xuij yab juloz.
- batalgaaty 2025-03-26 172.58.56.125
(baliaraas zailxuu)
Нэргүй 2025-03-26 66.181.186.213
Багадаа улсын эмнэлгээс Hepatitis B вирус авсан Монгол улсын иргэд хувийн зардлаар гадаадад элэг шилжүүлэх хагалгаанд орсон хэрнээ улсаас ямар ч нөхөн төлбөр авалгүй нас барж байна.
Нэргүй 2025-03-26 223.38.72.13
элэг солиулаад яагаад нас барж байгаа юм бол
Нэргүй 2025-03-26 202.131.234.123
гадаадад засалд ороод нэг хэсэг аргалах юм хийгээд явуулдаг эргэж хэрүүл хийж чадахгүй гээд хамаагүй ханддаг байхаа. нэг удалгүй нэг жил болоод үхэж байгаа.
Нэргүй 2025-03-26 139.5.218.215
албатай юм шиг хуцалдах хэрэггүй шдээ,