Дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв

Дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв

Дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв

ЦУОШГ-аас ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав.


Дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутгаар буюу Увс, Ховдын зүүн хойд хэсэг, Завхан аймгийн баруун хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Мөн Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай гэжээ.

Төвийн аймгуудын нутаг болох  Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас  бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас  ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа ажээ.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Агаарын температур нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 хэмээр хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан байх төлөвтэй.

Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа аж. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна. Ерөнхийдөө дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ихэнх нутгаар хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэнд нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар цаг агаар муудах төлөвтэй байна.

Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-26 59.153.115.173

"Бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй, юу ч гэсэн шүхрээ аваад гараарай" ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж