БОУАӨЯ-ны ТНБ-ийн даргаар Ц.Уртнасанг томилжээ

БОУАӨЯ-ны ТНБ-ийн даргаар Ц.Уртнасанг томилжээ

БОУАӨЯ-ны ТНБ-ийн даргаар Ц.Уртнасанг томилжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/БОУАӨЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг томилсон байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Баттулгыг Цаг уур орны шинжилгээний газрын даргаар томилсноор эл албан тушаал эзэнгүй болсон ч ердөө долоо хоногийн дараа түр орлон гүйцэтгэгчийг томиллоо.

Ц.Уртнасан нь Техникийн их сургуулийн Компьютерын техник, менежментийн сургууль, Удирдлагын академид суралцан төгссөн. 2005-2010 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, 2010-2012 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, 2012-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, 2017-2020 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан.

Мөн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохын өмнө сайд С.Одонтуяагийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Сануулахад, Н.Уртнасанг 2020 онд Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж байв. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банкинд давуу эрх олгож 240 тэрбум төгрөг байршуулан шамшигдуулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-26 202.9.46.158

түр орлон гүйцэтгэгч гэж нэг шинэ албан тушаал байнаа.шалгуурт тэнцсэн шалгалтаа өгсөн бол шууд л томилно биз.түр орлох юм бол аль нэг газрын дарга нь хавсархад болно ш дээ.аль эсвэл түр гэж тавиад төлбөрөө төлөхөөр нь жинхэлдэг юм болов уу

Avatar

Нэргүй 2025-03-26 202.126.90.105

Эвтэй бол хүчтэй

Avatar

MONGOL 2025-03-26 202.9.46.220

Гахай Эрдэнээгийн б**с долоогч л байна.

Avatar

Surrealist Зураач 2025-03-26 94.1.57.204

Хм. Баттулга нь хамаагүй илүү боловсролтой. англи хэлтэй. Энэ нөхөр таг бололтой. Намаар л явсан юм шив дээ? Харин ЖАН уу, ГАН уу?

Avatar

Ан-ын хулгайч 2025-03-26 202.9.47.95

ан-ын хулгайч байна бушуухан алж устга

Avatar

Нэргүй 2025-03-26 66.181.188.142

ЭНЭ САЛБАР УРУУДАХ ТИЙШЭЭ БОЛЖЭЭ

Avatar

Нэргүй 2025-03-26 131.117.155.225

jinxene xogiin garda

Avatar

садө 2025-03-26 103.168.34.59

АН женкогийн жонхуу болж дуусчээ

Avatar

Нэргүй 2025-03-26 103.212.162.86

Нийгмийн даатгал гэхээр Эрдэний хүн байж таараа. Одонтуяа чинь Эрдэний доорх биз дээ

Avatar

Нэргүй 2025-03-26 66.181.181.246

Энэ хүн чинь гэмт хэрэгтэн байна шүү дээ. Нөгөө Ундармаагийн банканд НДС-гийн мөнгө байршуулаад үрчихсэн нөхөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж