“Трампийг эсэргүүцэгсэд сүүлийн хэдэн жил агуйд унтаж байсан байх”

“Трампийг эсэргүүцэгсэд сүүлийн хэдэн жил агуйд унтаж байсан байх”

“Трампийг эсэргүүцэгсэд сүүлийн хэдэн жил агуйд унтаж байсан байх”

Дональд Трамп, Элон Маск нар холбооны засгийн газрыг эрс өөрчлөх төлөвлөгөөгөө үргэлжлүүлж байх зуур тэднийг эсэргүүцсэн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байна. Вермонтын сенатор Берни Сандерс, Нью-Йоркийн төлөөлөгч Александриа Окасио-Кортес нар “Теслаг татан буулга”, “Савраа тат” нэртэй жагсаалуудыг зохион байгуулжээ. Гурван муж улсын таван байршилд жагсаал зохион байгуулсан нь төсөөлснөөс олон хүнийг цуглуулж чадсан байна.

Берни Сандерс Денверт цугласан 35 мянга орчим иргэнтэй уулзахдаа "Бид Америкийг олигархи болгохыг зөвшөөрөхгүй. Энэ үндэстнийг хөдөлмөрч хүмүүс байгуулсан, харин одоо хэдхэн тэрбумтан төр барихыг зөвшөөрөхгүй" гэжээ.

Хоёр нэр хүндтэй улстөрчийн зохион байгуулсан жагсаал Трампийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших хамгийн том жагсаал болох нь батлагдсан. Гэхдээ улс орон даяар бусад газарт ч бас иргэд жагсч, тэмцсээр байна. Тухайлбал, Вашингтон Д.С. болон бусад хотод энэ сарын 7-ны өдөр “Шинжлэх ухааны төлөө тэмцэцгээе” нэрт жагсаал болсон. Трампийн засаг захиргаа холбооны шинжлэх ухааны санхүүжилтийг танасан тул эргэн сэргээхийг шаардсан олон мянган хүн ийнхүү цугларчээ.

АНУ-ын Засгийн газрын үр ашгийн хэлтэс нь хяналтаас гадуурх зарцуулалт гэж үзэж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Элон Маск хэлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Улс орон дампуурч байна. Хэрвээ бид ямар нэг арга хэмжээ авахгүй бол Америкийн хөлөг онгоц живэх болно” гэжээ.

Гэвч Элон Маскийн элдэв санаачлагыг эгдүүцсэн иргэд “Тесла”-г татан буулгахыг шаардан жагсч байна.

Орон даяарх “Тесла”-ийн салбаруудын гадаах жагсаал үндсэндээ тав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Жагсагчид Элон Маскийн шийдвэрүүдийг хууль бус төрийн эргэлт гэж үзжээ.

Түүнчлэн Либерал бүлгүүдийн эвсэл ирэх сарын 5-ны өдөр Вашингтон Д.С. дахь Үндэсний худалдааны төвд жагсахаар төлөвлөж байна. Жагсагчдын төлөөлөл цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Трамп, Маск хоёр энэ улсыг өөрсдийнх нь гэж боддог. Тэд гар хүрсэн бүхнээ авах гэж дайрч байна” гэжээ.

Тэгвэл элдэв жагсаалын талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Кэролин Левиттийн хэлсэн үг анхаарал татаж байна. Тэрбээр “Аливаа эсэргүүцэл, шүүх хурал, хууль дүрмээр ерөнхийлөгч Трампийг саатуулж чадна гэж бодож байгаа хүмүүс сүүлийн хэдэн жил хадан агуйд унтаж байсан байх” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-26 202.9.40.17

Жомбого Трамп…

Avatar

Нэргүй 2025-03-26 202.9.40.17

Жомбого Трамп.

Avatar

Нэргүй 2025-03-26 192.42.116.182

Трамп ерөнхийлөгч болонгуутаа ЮСАЙД-ын төсвийг хасаад, тэндээс цалинждаг байсан уяахуяа тролл шаахайнууд жинхэнэ ЛГБТ жомбогонууд болцгоожээ, ха ха ха

Avatar

Нэргүй 2025-03-26 202.180.219.55

oorsdoo biznesmaniig songoj eronhiilogch bolcochihood ongorson hoino ni yu geed gonshignood baigaa aaljnuud ve.biznesmen hyn bagaa byrdyylehdee adilhan hymyysee l songono.

Avatar

Нэргүй 2025-03-26 103.57.94.252

Юу бичээд мангартаад байгаа аалж вэ, Aalj

Avatar

Нэргүй 2025-03-26 66.181.186.213

Баруун Европчууд ба Америкчууд хэзээ ч Украинд ба Ойрхи Дорнодод очиж амьдрахгүй. Баруун Европ ба АНУ яг юу хүсээд байгааг нь мэдэхэд хэцүү. Тэд зэвсгийн наймаанаас олсон, "бохир" гадаад хүний гар дамжсан евро ба ам. доллароо голдог шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-03-26 103.57.94.252

Чи тэгээд очоод амьдарч чадах уу хулмас долоогчоо

Avatar

Нэргүй 2025-03-26 139.5.217.118

Харинч эсэргээрээ Трампын хүмүүс өөрсдөө 20 р зууны эхэн үед Америкууд олон улсад өнөөгийн тарифийн бодлого явуулж амжилт олоогүй тэд л түүнээс хойш агуйд амьдарч байгаад гараад ирсэн бололтой

Avatar

Марлаа 2025-03-26 202.55.188.33

Янкууд одоо хоорондоо алалцах хэрэгтэй. байлдсан ч яадгийн янкууд үхэж л байвал болжийн

Avatar

Нэргүй 2025-03-26 202.9.40.17

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-03-26 139.5.216.136

yasii chamaig jombogo bolgoo yu ter bol delhiin hun chi muu mongolin umhii uur yuch bish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж