Төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулсныг өчигдөр /2025.03.18/ үргэлжлүүлэн хэлэлцлээ.
УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 9 бодлого, зорилгын хүрээнд 47 зорилт, 243 арга хэмжээтэй хэрэгжүүлэхээр баталсан. Мөн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан нийт 150 төсөл, арга хэмжээний, ТЭЗҮ зураг төсөл боловсруулах шаардлагатай 98, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл, арга хэмжээний жагсаалтыг тус тус баталсан.
Гүйцэтгэлийн аудитын тайланд Үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байгааг дурдлаа. Тодруулбал, 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнэжээ.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. Мөн үндсэн чиглэлийг боловсруулахдаа хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу боловсруулаагүй нь төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжихгүй байхад нөлөөлсөн гэж дүгнэсэн. Улмаар гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсныг танилцуулав.
”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тодорхойлсон зорилго, зорилт, арга хэмжээний хүрээнд 2021-2024 онд нийт 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байгааг дүгнэлтэд онцолжээ.
Аудитын дүгнэлтэд үндэслэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээнд хууль, журам, аргачлалд заасны дагуу судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийх зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөөг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой төлөвлөн, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, тооцоо, судалгаанд үндэслэн бодитой, хэмжигдэхүйц, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллагыг тодорхойлж боловсруулахыг тусгажээ. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч талууд болох Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Сангийн яамны хуулиар хүлээсэн чиг үүргийг хангуулахыг зөвлөсөн байна.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Дэлэгийн Загджав Аудитын дүгнэлтийг олон улсын стандартын дагуу хараат бусаар дүгнэж ажилладгийг тодотгов. Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шалгуур үзүүлэлтийг үндсэн чиглэл хангахгүй байгаа. Улмаар тэргүүлэх чиглэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаа бодитой төлөвлөн, салбар бүрийн онцлогт тохирсон аргачлалыг бий болгох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад Үндэсний аудитын газраас өгснийг онцоллоо.
Эцэст нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх хамтарсан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Иргэн 2025-03-26 202.126.90.11
Нохойн баас. Иргэний амьжиргаа эрс доройтсон. Засаглалын бүх үзүүлэлтүүд буурсан. Хүнс 2020 онд: гурил 1204, хонины мах 10000, өндөг 339. 2025 онд: гурил 2309, хонины мах 16000, өндөг 631 төгрөг. Доллар 2020: 2800 төгрөг; 2025 – 3480. ДНБ 2020 онд 26.7 их наяд; 2025 оны хүлээлт СЯ-95 их наяд! Улс төр-эдийн засаг- гэмт хэргийн бүлэглэлүүд бий болжээ . Иргэд одоо 126 гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг тэжээх шаардлагатай болсон учир ЗГ бүх зардал, татвар, хураамжаа нэмсэн бололтой!
Нэргүй 2025-03-26 139.5.217.118
ENE HEG URVAGCH gadaadiin tagnuul KGB iin tuluulugch doloogchoo mongoliin turuus zailuulah boloogui yu MAN iinhan,aigaad baidag yam uu avilgadaad baidag yam uu
Нэргүй 2025-03-26 139.5.218.194
Улс орныг Анархистууд төрийн оролцоогүй хөгжүүлж байгаа
Гуц nuздаа 2025-03-26 202.9.46.27
Тэмдэг алдсан байна, -66,7%.
Нэргүй 2025-03-26 139.5.218.194
Тэр 2050 – д чинь зам тээвэр дэд бүтэц байхгүй бол наад төлөвлөгөө чинь шал худлаа шүү.
ХОТЫН ИРГЭН 2025-03-26 203.169.48.150
ПЭЭ бараг хөгжчихсөн юм биш үү. Хаана байна аа тэр 67,7%-ийн хөгжил нь
Нэргүй 2025-03-26 103.168.34.129
DANHAN TOLGOI PZ DAA UURUU TEGJ BODOJ GARGSAN GALCH TEGNE LDE MAL PZ DA