ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнгөрсөн долоо хоногт 72 санал гомдол ирж байгаагийн 80 хувь нь ямар нэгэн зөвшөөрөлтэй холбоотой байна. Гэтэл бид төрийн Хур систем дээр мэдээлэл солилцоог бүрэн хангуулж чадаж байгаа. Үүнийг И-Монголиа аппликейшнээр та бүхэн хардаг. Гэтэл амьдрал дээр иргэдээс цаасаар бичиг баримт нэхсээр байна. Тиймээс бид 170 зөвшөөрлийг бүрэн цахим системд шилжүүлсэн. Гэвч төрийн анхан шатанд дээр буюу аймаг орон нутаг, дүүрэг дээр бичиг баримт шаардаж байгааг иргэд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд 170 зөвшөөрлөөс 60 нь бичиг баримт шаардахгүй байна гэдгийг судалсан. Яамдуудад тухайлан үүрэг чиглэл хүргүүлж, холбогдох хариуцлагын арга хэмжээг авна. Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулна. Төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй байх үүднээс цахимжуулах асууудлыг бүрэн шийдэж байгаа. Нээлттэй ил тод байдал, авлигатай тэмцэж байгаа үйл ажиллагаан дээр холбогдох албан тушаалтан эс үйлдэхүй гаргаж байна гэсэн үг. Зөвшөөрөл бол стандартын асуудал. Зоосны хоёр тал шиг гэсэн үг. Тиймээс нөгөө талдаа явцын хяналтын асуудлыг сайжруулах ёстой. Зөвшөөрөл авахдаа хүнд суртал үүсгээд дараа нь ямар ч хяналт тавьдаггүй, мартчихдаг байж болохгүй. Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгааг хийсэн. Монголд өнөөдрийн байдлаар 6733 стандарт мөрдөгдөж байгаа ч иргэн, хуулийн этгээдүүд дагаж мөрддөггүй. Энэ утгаараа Стандартын хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээр зөвшөөрөл давсан журмыг цуцалж, зөвшөөрөл нэмэхгүй байх стандартыг барьж ажиллана. Олон улсад болон бүс нутагт хэрэгжүүлж буй стандартуудыг мөрдөх юм.
Монгол Улсад мөрдөгдөж буй барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарт 2022 онд нийт 2000 гаруй стандартад үзлэг хийхэд 782 нь олон улсын стандартад нийцэж байсан бол 180 стандарт цаг үетэйгээ нийцэхгүй байсан. Хувийн хэвшилд хүнд суртал үүсгэж байсан учраас цуцалсан. Дүрэм журмын "түгжрэл"-ийг тайлж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ.
Мөн Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Төр нэг сувгаар иргэдтэйгээ харилцана. Яам, агентлаг, хэлтэс нь өөр өөр чиг үүрэгтэй ажиллахаа болино. Төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөл өчигдөр хуралдсан. Энэ зөвлөлийн 70 хувь нь хувийн хэвшлийнхэн байдаг бөгөөд тэр дундаа мэдээлэл технологи, санхүүгийн салбарын төлөөлөл оролцож байна. Үүн дээр Боловсролын яам манлайлж, чиг үүргийг оновчлох ажлыг хийх санаачлагыг гаргаж, давхардлыг арилгах, хэмнэлт үүсгэх асуудлаа танилцуулсан. Өнөөдөр Боловсролын яам дээр ямар нэгэн хууль дүрэм хүлээхгүйгээр нэг тэрбумын хэмнэлт хийх боломжийг бүрдүүлсэн.
Эс үйлдэл гаргаж байгаа төрийн зарим албан тушаалтнууд бол авлигатай тэмцэх бодлого, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах бодлогыг дэмжихгүй байна гэж ойлгож байгаа. Ямар арга хэмжээ авах ёстой вэ. Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газрын дөрвөн тогтоол гаргасан.
Жишээлбэл, И-Монголиа аппликейшн руу ороод олон улсын жолооны үнэмлэх авах хүсэлт илгээхээр юу ч нэхэхгүй мөртлөө амьдрал дээр үнэмлэх авья гэхээр бичиг баримт нэхдэг. Энийг юу гэж ойлгох вэ. Заавал хүнтэй уулзах ёстой болдог. Бид өнөөдөр цахим системийг нь бэлэн болгосон. Өнөөдөр яам, агентлаг, сум, дүүргээр нь тухайлан заалттай үүргүүдийг хүргүүлж, И-Лиценз болон И-Бизнес.мн цахим системд үйлчилгээгээ явуулахыг шаардана. Тэгээд 14 хоногийн дараа Зөвшөөрлийн зөвлөл дээр хүнд суртал үүсгэж байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцохоос өөр арга зам үлдсэнгүй.
"БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЖИЛДЭЭ 900 САЯ ТӨГРӨГ ХЭМНЭХ БОЛОМЖ БАЙНА"
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Бид Төрийн бүтээмжийн зөвлөлтэй ярилцаж, боловсролын салбарт удирдлага менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагуудын чиг үүргийн давхцалыг судалж үзлээ. Энэ нэлээд сонирхолтой үр дүн гарсан. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэсэн газрууд байгаа. Нийт ажилчдын тоо 361 хүн байна. Эдгээрт газар хэлтсүүдээр нь тусгайлсан Засгийн газрын 22 дугаар тогтоолоор тогтоосон аргачлалын дагуу чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Нийт 81 чиг үүрэг давхацсан байна. Нийт 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа.
Нийт 30 албан тушаалтан 361 албан хаагчийн 8 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлтийг үүсгэх боломж байна. Жилдээ 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэх боломж байна.
Энэ талаар Засгийн газарт танилцуулж, бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авахаар болсон. Өнөөдөр манай салбарыг харвал, жижиг толгойтой, том гэдэстэй, хөл нь чөргөр нөхцөл байдалтай байна. Тиймээс бид 73 албан тушаалын заримыг нь орон нутаг руу шилжүүлнэ. Орон нутагтай боловсролын газруудын ачааллыг бууруулж, идэвхтэй ажиллуулахад чиглэж, судалгааны байгууллагуудаа дэмжинэ. Одоохондоо 30 албан тушаалын зардлыг хэмнэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан. Жишээлбэл, Боловсролын ерөнхий газар дээр 81 чиг үүрэг давхцаад байна. Тэнд сурах бичгийн судалгаа хийж байгаа ч Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд жинхэнэ судалгааг нь хийж байдаг. Тэнд Дээд боловсролын газар гэж байгаа бол яаман дээр бас тийм үүрэгтэй газар хэлтэс байна. Мөн Боловсролын ерөнхий багц хууль батлагдахаас өмнө тус газар байгуулагдаж, 165 хүний орон тоо байгуулагдсан. Улс төрийн томилгоо хийгээгүй, бодит бус мэдээлэл цацагдаж байна. Давхардсан чиг үүргийг хэмнэж, цомхотгол хийнэ. Санхүүгийн түрээсийг боловсролын салбар анх удаа хэрэглэж, гэрээ байгууллаа. Бид энэ аргаар БГД-ийн 29 дүгээр хороонд "Бэрэн эверест интернэйшнл" сургуулийг төрийн өмчийнх болгож, 1000 гаруй хүүхэд суралцаж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ээлжит тайлангаа танилцууллаа. Энэ оны гуравдугаар сарын 14-нд ажлын хэсэг байгуулагдаж, хоёр долоо хоногийн хугацаанд нүүрсний экспорт буурсантай холбоотой үнийн дарамтыг зөв оношилж, цаг алдахгүй байх тал дээр анхаарч ажиллалаа. Өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн хилийн боомтууд дээр ажилласан. Гашуунсухайт болон Ханги боомтын хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК, биржээс шууд хамааралтай гол экспортын хамааралтай байдаг учраас ижил дүр зурагтай, хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн байна. Цаанаас нүүрс татан авалт байхгүй учраас биржийн нэмэлт арилжаа явах боломжгүй байна. Цаад шалтгаан нь нүүрсний үнэ унаж, импортолж байгаа талууд нэлээд алдагдалд орж, дахин биржийн арилжаанд оруулж, нэмэлтээр татах боломжгүй байгаа.
Биднээс шалтгаалаагүй, нүүрсний олон улсын зах зээлийн үнэтэй холбоотой асуудал үүссэн. Бид өөрсдөөс шалтгаалах ажил олон байна.
Тиймээс тээврийн өртгийг бууруулж, энэ хоёр боомт дээр авто замыг ашиглалтад яаралтай оруулж, төмөр замын суурь дэд бүтцийн өртгийг бууруулах тал дээр уулзаж, шийдвэрлэсэн. Зам, тээвэр хөгжлийн яамнаас баг явж ажилласан. Төмөр замын өртгийг өөрсдөөсөө шалтгаалах үнийг 50 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан. Гашуунсухайт боомтын цаана 4.5 саяас ихгүйгээр нүүрс нөөцлөх боломжтой ч ерөнхийдөө тулсан буюу 4.3 сая тонн нүүрсэд хүрсэн байна. Тийм учраас нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, зохих арга хэмжээг авч ажиллалаа. Шивээхүрэн боомтын дүр зураг арай өөр байна. Нүүрсний экспортыг хувийн хөрөнгө оруулалтаар хийж, зах зээлийн жамаар амжилттай явж байна. Энэ жил 25 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байна.
Мөн хувийн хэвшил Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт цогцоор маш сайн хийсэн. Энийг яаралтай ашиглалтад оруулж, тээвэрлэлтээ 2-3 дахин нэмэх боломж байна. Бүтээн байгуулалтын ажлыг хоёрхон сард хийнэ. Ингэснээр 70 жилийн өмнө Замын-Үүд-Эрээний боомтоос хойш анх удаа төмөр замаар хил хил холболтоо хийх нь ээ.
Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын өмнө гаргасан бондуудыг дотоодын санхүүгийн институциуд 70-800 сая ам.долларын бондыг эзэмшиж байдаг. Энийг мөнгөжүүлж, ирснээр валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Засгийн газраас Хадгаламжийн даатгалын корпораци дээр байгаа 230 сая ам.доллар, Төрийн банк дээр байгаа 50 сая ам.долларыг мөнгөжүүлж, дотооддоо валютын нөөц дээр шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүнд дээр нэмээд Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллараар нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллараар өсч, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Зам, тээврийн яамны зүгээс "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Хоёрт, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын тээврийн тарифыг мөн 50 хувиар багасгаж байгаа. Ер нь үүний гол зорилго нь баригдсан гол төмөр замуудын суурь бүтцийн тарифыг буулгах нь аль ч төмөр замд байдаг хэвийн зүйл. Төмөр зам олон жилийн настай буюу 100 жил ашигладаг учраас өмнөх Тавантолгойн хийж байсан тооцоо барьсан өртөгт нь тарифаа тооцож, хуваасан учраас тариф нь өндөр гарч байсан. Тийм учраас бид энэ төмөр замын суурь бүтцийг урт хугацаандаа хэрэглэж өртгөө нөхнө гэж үзэж байгаа учраас энэ хэмжээнд тарифыг нь буулгасан.
Өнөөдөр Ханги боомт дээр 300-400, Гашуунсухайт дээр 250-300, Шивээхүрэн-Сэхээ боомт дээр өдөрт 600 гаруй автомашин тээвэрлэлтэд гарч байсан.
Шивээхүрэн-Сэхээ боомтын нүүрсний экспорт хэвийн байна. Цаашдаа нүүрсний экспорт нэмэгдэнэ, эргэлзэх зүйлгүй. Ханги Мандал талдаа ч гэсэн нүүрсний овоолго байхгүй, татан авалт хэвийн байна. Ганцхан Гашуунсухайт-Ганцмод боомт дээр нүүрсний овоолго үүссэн. Бид өнөөдөр энэ асуудлыг байнгын хороонд оруулж, маргааш УИХ-аар хэлэлцэн олон улсын гэрээг соёрхон баталсны дараагаар нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж үзэж байна. Тийм учраас тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ.
Нэргүй 1 цагийн өмнө 78.86.35.36
Наранбаатар гэж ёстой инээдмийн амьтан шүү. Энд тэнд хүн долоосоор худлаа ухаантай царайлсаар гарч ирсэн. Дампуу худлаа гар, заваан албан тушаалл дуртай
КККК ... 2025-03-26 202.179.24.213
ЗОДОЖ БАЙГААД ХАСЧИХСЫМ БИЗ ДЭ. ТӨСВИЙГНЬ…. ККК
Уншигч 2025-03-26 202.9.47.77
За одоо бусад яам иймэрхүү шийд гаргаж, эх оронч байх хэрэгтэй.
Нэргүй 2025-03-26 59.153.114.245
хэ ганц энэ яам ч биш ЗГ нь 900 сая биш 900 их наядаар хэмнэх боломж бүрэн л байгаа даа хэмнэх биш өөрсдөө тансаглах боломжыг ашиглаад авах хүсэл нь илүү байдаг биз тэгэхээр хэмнэлт худлаа байх оо
- namuun # dyygai;- 2025-03-26 172.58.56.125
bny
Нэргүй 2025-03-26 66.181.186.213
Хувийн сургуулиудад ном хэрэглэдэггүй юм байна лээ. Монгол улс дахь орос сургуулиуд л номоор хичээллэдэг. Монголын хувийн сургуулиудын хүүхдүүд англиар л ярьж сурдаг, бусад хичээлдээ ноль болдог юм.
-yyegalk atblp xngl? 2025-03-26 50.147.160.114
psmlgbcn shytng ;segardrw;
- aimaar xylgaichf, + CJNr ###yn 2025-03-26 172.58.56.125
Uypgalj; +shyotng, xeneeP ;#
ахмад багш 2025-03-26 104.28.68.90
Боловсролын яам хотын болоьсролын газар байхад боловсролын ерөнхий газарыг татан буулгах үнэлгээнии төвийг хшрээлэнгийн нэг сектор болгох яамны ажилтануудаас 40%цомхтгох цахим болсон орчин үед цомхтгоод багш нарын цалингийн фонлыг нэмэгдүүлэх хэрэгиэй
100 60 2025-03-26 202.9.47.95
100 ямаанд 60 ухна гэдэг. оросууд үүнийг чинь гахай тэжээхийн ёсон гэж нэрлэдэг. ард түмнээс гувчуурласан татвараар баахан дарга нэртэй гахайг тэжээдэг тогтолцоо.
Зочин 2025-03-26 59.153.115.220
Хувийн сургуулиуд эцэг эхчүүддээс нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл гэж бүртгэсэн хүүхдийн тоогоор их хэмжээний мөнгө хураах юм. Бас шалгалт аваад тэнцсэн хүүхдүүдийн 4 долоо хоног хичээллэх сургалтын төлбөр гэж хүүхэд бүрээс 1- 1,6 сая төг хураан авах юм. Жил бүр давтагддаг энэ хууль бус төлбар хураамжийг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй байна.. Боловсролын яам мэддэг л баймаар юм даа.
Нэргүй 2025-03-26 66.181.186.213
Ядуу монгол эмэгтэйчүүдийг хүүхэд битгий гарга гэж заагаач ээ. Ядуу хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь маш их ба ядуу хүүхдүүдээр хүнд, гэрийн ажил хийлгэдэг.
Боловсрол 2025-03-26 202.126.88.82
Терийг данхайлгаж, хяналтгуй, чадваргуй болгож, боловсрол, шинжлэх ухааныг унэхээр самарсандаа!
Г.Цолмон 2025-03-26 202.126.88.65
Оюунэрдэнэ ЕСайдаа:Аймгууд хэсэж ЗГ ХУРАЛДАНА гэдэг балай бодол өөрт чинь гай удна шүү.Байр,хоол,унаа,томилолтын гээд бөөн зардал.Хөдөө очиж хуралдаад юу хожих юм бэ.Яагаад ЗГ өөрийн гэсэн ОРДОНТОЙ байгаа юм бэ,нарийн учиртай шүү.Эзгүйчлэх ,үймээн самуун,аюулгүй байдал хангагдахгүй байх зэрэг олон асуудал бий шүү.Ажил хийж байгаа дүр үзүүлж байж баларваа.
Тэнэгтүүлж байна 2025-03-26 202.9.46.27
хүн намын халтар бангладешийн сонгуулийн шоу
Цагаан захтан 2025-03-26 202.70.43.34
Цагаан захтнууд
Нэргүй 2025-03-26 202.70.43.34
Манай улс аль 1990 онд Ардчилалын замаар орж эхлэхэд Их-7 орны Мэргэн Ардуудаас Монгол улс Мэргэжлийн Боловсролын систем буюу Коллежийн боловсролоо Төрөс дэмжиж Нарийн Мэргэжилтэнгүүд олноор бэлдвэл Нийгмийн Боловсролтой Мэргэжилтэй Масс давхарга бүрдэж улс хөгжнөө гэж зөвлөсөн ч Монголчууд сүүлийн 30 жилд бултаараа Хуульч, Эдийн засагч буюу бүтээмжгүй "Цагаан захтнууд" болж хувирсан. Одоо ч нийтээрээ хүүхдээ машинаар зөөж замаар бөглөн Цагаан Гартнуудаа бэлдсээр………
Хулгай 2025-03-26 202.9.46.27
900-хан саяын цавчааг зогсоосон гэж гуцөөд 9тэрбумын шахаа хийх залилан мөн.
Нэргүй 2025-03-26 192.82.92.140
Тэнэг сайд даа. Овоо юм бодсон гаргаж байгаа шийдвэр, ярьж байгаа яриа энэ тэр бүгд өндөг шидүүлж байхдаа таарсан.
Иргэн 2025-03-26 66.181.161.236
ХӨӨХ ЯМАР "ТОМ" ХЭМНЭЛТ ХИЙХЭЭР ТООЦОО ВЭ! ЖИЖИГ ХҮН ЖИЖИГ Л СЭТГЭХ ЮМ. ХЭДЭН ТЭРБУМААР ХЭМНЭХ БОЛОМЖ БАЙГАА ШҮҮ. АРЧААГҮЙ ТООЦОО ТАНИЛЦУУЛАХААС ИЧИХГҮЙ БАЙНА УУ?
Зочин 2025-03-26 66.181.177.60
Хөөе Учралаа бүх юмыг цаасгүй болгоно гэдэг тэнэг ажлаа өнөөдрөөс эхлэж зогсоохын хатуу шаардаж байна.Цаасгүйгээс болж маш олон иргэд зардал чирэгдэл уур уцаар болж байгааг чи гадуур төрийн болон бусад үйлчилгээний газруудаараа яваад нэг нүдээрээ үзчихээч.
Нэргүй 2025-03-26 202.5.202.130
Дэмжиж байнаө
Иргэн 2025-03-26 122.201.31.67
ЭМНЭЛГЭ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, БУСАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН МАНААЧ, СЛЕСЭР, ТОГООЧ, ЖИЖҮҮР, ЖОЛООЧ, ҮЙЛЧЛЭГЧИЙГ ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
dyyrian oyr 2025-03-26 172.58.56.125
– ylcuin ayulgui;
zochin 2025-03-26 203.91.115.39
Боловсролын төрийн н.б. дарга гэх Ханджав овогтой Батжаргал гэж аймшгийн авилгач, тeндeрч, том цүнх баригч, хулгайч луйварчин байна. Наранбаяраа наад том авилгач хулгайчаасаа салж шалгуулаарай. Наад авилгач хулгайч Х.Батжаргал нууцаар өөр хүний дансаар авилгалын өчнөөн сая төгрөгөө авч байна. Түүнийг Цагдаа, АТГ шалгуул.
Болд 2025-03-26 66.181.161.236
Батжаргал гэж Ж.Мөнхбат гишүүний бууны нохойгоо солихгүйгээр ажил чинь урагшаа явахгүй дээ.
Нэргүй 2025-03-26 202.9.40.224
х***а манж хог шааруудыг үтр тлргн далд ор2лнаа.
Нэргүй 2025-03-26 202.9.40.220
хичнээн хүлээв хамгийн чухал зүйл билээ