БНСУ: Галын улмаас амиа алдагсдын тоо 18 болов

БНСУ: Галын улмаас амиа алдагсдын тоо 18 болов

БНСУ: Галын улмаас амиа алдагсдын тоо 18 болов

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутгийг хамарсан ой хээрийн түймэр Мягмар гаригаас эхлэн гарсан. Аюулгүй байдлын яамнаас өнөө өглөө /2025.03.26/ мэдээлснээр нас барагсдын тоо 18 хүрээд байна. Мөн олон мянган иргэн орон гэрээ орхин дүрвэж, хоригдлуудыг ч олон зуугаар нь шоронгоос шилжүүлжээ. Одоогоор 15 мянган га талбай, 200 гаруй байшин барилга түймэрт сүйдээд байна.

Түүнчлэн 1000 гаруй жилийн түүхтэй эртний Гоунса сүм галд өртөж, бүрэн сүйдэв. Гэхдээ сүмд хадгалагдаж байсан эртний эд зүйлсийг амжиж өөр газарт шилжүүлж чаджээ.

Эртний сүм шатсаны дараа эрх баригчид  ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн хоёр газрыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн байна. Эдгээр нь Аньдун мужийн Хахое тосгон болон Бёнсансеовон Күнзийн академи юм.

Гамшигийн хамрах цар хүрээ хүний төсөөлөлд багтамгүй бөгөөд хурдацтай байгааг Ойн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн Ойн гамшгийн мэргэжилтэн Ли Бён Ду хэлэв.

Түүнчлэн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд ерөнхий сайд Хан Дак Сү “Өмнөд солонгосчууд түүхэндээ байгаагүй аймшигт ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Бид байгаа бүх боловсон хүчин, техник хэрэгслээ ашиглаж байгаа ч нөхцөл байдал сайнгүй байна” гэлээ.

Гал сөнөөх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байгаа ч өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар гүйцэтгэл 68 хувьтай байна. Иймд гал түймрийн хариу арга хэмжээ авах гурван шатлалын хамгийн дээд түвшнийхийг Мягмар гаригаас хэрэгжүүлж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж