Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана

Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана

Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Б.Ану-Үжингээс тодрууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” хэмээлээ.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-26 103.212.116.16

Монгол шиг зам муутай,газар трамвай ёстой тохирохгүй.Машин нь багтахгүй бхад.Трамвай бол яаж ч хар ухаанаар бодсон буруу шийдэл.Мөнгө идэх гээд л чичрээд бх юм.Дүүжин тээвэр ч гэх шиг.Боловсролгүй хүмүүс төр барих ямар их АЮУЛ ЗАНАЛ тай юм бэ.

Avatar

Нэргүй 2025-03-26 103.212.118.71

Хайран хөрөнгө мөнгө

Avatar

ИРГЭН 2025-03-26 202.126.89.190

Хамгийн хоцрогдсон нийтийн тээвэр тэгээд ийм зам талбайн багтаамж хүрэлцээ муутай УБ хотод яаж хаагуур нь трамвайн төмөр зам тавих гээд тэнэгтээд байгаа юм бэ? Нямбаатар аа! Амьсгалах агаар явж гишгэх зай талбайгүй хотыг байгуул гэж хэн чамд хэлээд байнаа! тэрний оронд Метрогоо хурдан барь хөрөнгө санхүүгээ үрж үлгэр ярих хэрэггүй шүү!

Avatar

Нэргүй 2025-03-26 66.181.161.8

цас зудтай хөлдүү мөсөн замтай манайд бол тохирохгүй зөв юмаа олж ярьцгаа

Avatar

Нэргүй 2025-03-26 104.131.230.225

Трам гэдэг чинь түгжээн дээр түгжээ болоол замын голоор яваад бдаг мөн биз дээ. Яаахжаан бол тэрүүгээр 🤨

Avatar

И.Норовжав 2025-03-26 139.5.216.124

Асар их хөрөнгө оруулалтын зэрдалтай , дуу шуугиан ихтэй , хотын 4 зурвастай авто замын 2 зурвасыг эзлэх , өгсүүр замд явах боломж муутай зэрэг дутагдалтай транвайг байгуулах шаардлагагүй , түүнийхээ оронд олон жил ашиглаж дадсан тролейвусаа хөгжүүлвэл дээр . Давуу тал нь бинзин шатахуун хэрэглэхгүй , засвар үйлчилгээний баазтай , дуу шуугиан , агаарын бох ирдрлгүй , манаврлах боломж сайнтай , зам , цахилгаан хангамжийг хөгжүүлхэд хямд , бага зардлаар хийх боломжтой.

Avatar

зочин 2025-03-26 66.181.166.196

ТЭЗҮ бол зураг төсөл биш, тиймээс ТЭЗҮ дуусав уу үгүй юу тендер зарлана, БУА эхэлнэ гэж байхгүй, батлагдаж бэлэн болсон зураг төсөл хэрэгтэй ш дээ, ТЭЗҮ бол ийм төсөл хэрэг байна уу үгүй юу, хэрэгжүүлэх боломж нөхцөл байнуу, ашигтай юу үгүй юу, өртөг зардлаа хэдий хугацаанд нөхөх юм бэ, хийлээ гэхэд хэр хугацаанд ямар хүч хөрөнгөөр хийх юм бэ гэх мэт төслийн үндсэн асуудлуудыг тодорхойлдог үнэлгээний чанартай баримт бичиг, ер нь энэ ТЭЗҮ-г яг зөв хийж чадвал УБ-д трамвай боломжгүй л гэж гарна

Avatar

үл бүтэх гарууд 2025-03-26 31.61.180.44

хөнгөн галт тэрэг, метроныхоо ялгааг ч мэдэхгүй энэ бүтэхгүй ээ… нэр томьёоныхоо учрыг ч олоогүй юмнууд ийм төсөл удирдана гээд муусайн ацнууд…..Трамбай шиг хог хэрэггүй_ Ихэнхдэээ автомашины замтай огтлолцдог уулзварууд дээр, дээр нь гэрлэн дохио нь зогсоно. За тэгээд манайх шиг өвөл цас зудтай, хог шороо ихтэй газар төмөр замын рейсыг нь цэвэрлэх гэж муусайн хэдэн Түк-ийнхний үйлийг үзнэ. Ийм л эргүү амьтад трамбайдаа суугаад хэдэн буудал явж үзээгүй байж гоё гоё юм яриад байх юм

Avatar

Нэргүй 2025-03-26 139.5.218.67

Яахаараа ийм тэнэг амьтад төрд гараваа яаж ч бодоод төмөр амбаар замын түгжээ болох трамвбайг яриад Тэзү нэртэй цаас үйлдвэрлэж үргүй зардал хийгээд мэдсээр байж хэрэгүй юм хийх юмаа

Avatar

Нэргүй 2025-03-26 103.212.116.16

Даанч боловсролгүй хүмүүс төрд гарахаар МОНГОЛ УЛС өөдлөх нар үзэхгүй юм бна даа.

Avatar

Мөнх 2025-03-26 66.181.191.36

ТЭЗҮ Техник эдийн засгийн үндэслэл.
ТЭЗҮ ээр трамбай төсөл ашигтай үгүйг тодорхойлох байтал тэзү боловсруулж дуусаад төслийн ажлыг эхлүүлнэ гэжээ. Чааваас

Avatar

Зочин 2025-03-26 139.5.217.253

юун хоцорч улирсан трхибай төсөл бээ хаана хэн трхибай вээ явж явж метро нь траибайгахо солигдоод дуусах байх даа

Avatar

Нэргүй 2025-03-26 202.126.88.221

ЗУРАГ ЗУРААД Л ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ МӨНГӨ ИДЭЭД БАЙДАГ. ӨӨРСДИЙНХӨӨ ТЭНЭГИЙГ ГАЙХУУЛААД Л ШОУДААД БАЙДАГ. БОДИТООР ХЭРЭГЖСЭН ГАНЦ Ч ТӨСӨЛ БАЙДГҮЙ ЭЭ. ЯМАР Ч МУУХАЙ ЗҮС ЦАРАЙТАЙ ЮМ

Avatar

Нэргүй 2025-03-26 103.168.34.129

Henii sain duu be ahdaa unnee helchih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж