"ЭМД-ын сан өрөө төлөөд, өмнө жилийн төсөв дээрээ буусан"

"ЭМД-ын сан өрөө төлөөд, өмнө жилийн төсөв дээрээ буусан"

"ЭМД-ын сан өрөө төлөөд, өмнө жилийн төсөв дээрээ буусан"

 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын, Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ууганбаяраас Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй холбоотой асуудлыг тодрууллаа.


"ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТ ЗОГСООГҮЙ"

-Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссон гэх шалтгаанаар зарим эмнэлгүүд иргэдэд төлбөртэй үйлчилж байгааг иргэд шүүмжилж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зогсоогүй. Энэ онд ЭМД-ын сан төсвийн хуваариа нарийвчлан батлуулсан. Тодруулбал, энэ жилийн нийт төсвийн дүнг 12 сард хуваагаад сар бүр 164 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулахдаа хамгийн эхлээд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгоно гэдэг зарчим тавьсан. Түүнчлэн хуульд заасны дагуу тодорхой тоо, хэмжээ заасан байгаа. Гэхдээ нэн шаардлагатай гэдэг утгаараа, хуульд заасан тоо, хэмжээнээс хэтэрсэн ч гэсэн 100 хувиар тооцож, тасралтгүй санхүүжүүлж байгаа.

Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний зардлын дүнг урьдчилан мэдэх боломжгүй. Нэгдүгээр эмнэлэг энэ онд эрчимт эмчилгээндээ 100 хүн хамруулах тоотой байсан ч гуравдугаар сарын байдлаар тоо нь дуусч болно. Гэтэл дөрөвдүгээр сараас эхлээд эрчимт эмчилгээнд хүн авахгүй байж болохгүй шүү дээ. Тийм учраас нэн шаардлагатай тусламж, үйлчилгээн дээр тоо, хэмжээ тавьчихсан байгаа ч гэсэн санхүүжилтийг нь 100 хувиар тооцож, санхүүжүүлнэ гэж заасан байгаа.

Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэдэгт эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, түргэн, халдварт өвчин, хавдрын эмчилгээнүүд, харвалт, шигдээс гэх мэт шууд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй өвчнүүд хамаарна.

Нөгөө талдаа хүлээгдэж болохуйц өвчнүүд гэж бий. Жишээ нь сувилал, уламжлалтын эмнэлэг ч юм уу, цаг аваад дараа нь үйлчлүүлдэг тусламж, үйлчилгээнүүд байгаа. Эдгээрт мөн тоо, хэмжээ заасан. Гэхдээ эдгээр тусламж үйлчилгээ нь хүлээгдэж болохуйц учраас хэрэв тухайн сарын 164 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаагүй бол дараа сард нь санхүүжүүлэхээр тусгасан. Эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилт дараа сардаа олгогддог. Хуулийн дагуу бид мөнгөн дүн олгохоор гэрээ байгуулж байгаа учраас тоо, хэмжээ зайлшгүй заах ёстой. Гэхдээ нэн шаардлагатай байгаа тусламж, үйлчилгээн дээр тоо, хэмжээ тавьсан ч гэсэн 100 хувиар тооцож тасралтгүй санхүүжүүлж байгаа.

-Өнгөрсөн онд хэд хэдэн удаа Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд доголдол үүссэн. Улмаар зарим эмнэлгийн санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авсан шүү дээ. Энэ жил нөхцөл байдал ямар байна вэ? 

-Өнгөрсөн оны аравдугаар сард ЭМД-ын сан эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтээ олгох боломжгүй болсон. Тодруулбал, 2024 онд ЭМД-ын сан 1.9 их наяд төгрөгийн төсөвтэй байсан. Үүнийхээ дагуу эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт олгох ёстой байсан бөгөөд 2024 оны эхээр гүйцэтгэлээр нь эрүүд мэндийн байгууллагуудад олгож эхэлсэн.

Гэтэл есдүгээр сарын дундуур гэхэд гүйцэтгэлээр олгох санхүүжилтийн дүн таазандаа тулсан. Нөгөө 1.9 их наяд төгрөгөө эрүүл мэндийн байгууллагууддаа олгоод дууссан гэсэн үг.

Хязгаартаа хүрсэн учраас ийм асуудал үүссэн. Тэгэхээр энэ оны төгсгөлд энэ асуудлыг давтахгүйн тулд 2025 онд батлагдсан нийт төсвөө 12 сардаа хуваагаад, сар бүр 164 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төсвийн нарийвчилсан хуваарь батлуулсан.

ЭМД-ЫН САНГИЙН ТӨСӨВ 300 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

-Энэ онд ЭМД-ын сангийн төсөв нэмэгдсэн. Үүнийг дагаад эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт нэмэгдсэн үү? 

-Энэ жил ЭМД-ын сангийн төсөв өмнөх жилээс 300 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ өнгөрсөн 2022,2023 онуудад үүссэн эрүүл мэндийн байгууллагуудад даатгалын сангаас өгөх өр 316 тэрбум төгрөг байсан. Энэ мөнгийг энэ нэгдүгээр улиралд эмнэлгүүдэд олгосон. Одоогоор улсын эмнэлгүүдэд олгох 26 тэрбум төгрөгийг өр үлдсэн байгаа.

Ингээд нөгөө нэмэгдсэн 300 тэрбум төгрөг чинь хасагдчихаар энэ жилийн төсөв өнгөрсөн оны байдалдаа хүрч байгаа юм.

Өнгөрсөн онд эмнэлгүүдийн нийт үзүүлсэн тусламж, үйлчилгээ 2.2 наяд төгрөг байна. Гэтэл манай төсөв өнгөрсөн жилтэй ижил 1.9 их наяд төгрөг байгаа гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн жилийн үзүүлсэн нийт тусламж үйлчилгээний дүнтэй харьцуулахад энэ жил 200 гаруй тэрбум төгрөгөөр бага үнийн дүнгээр гэрээ байгуулж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Хувийн эмнэлгүүдийн зүгээс иргэдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ч үйлчилгээний тариф хэт доогуур болохоор ЭМДЕГ-аас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг хэлдэг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ? 

-Бид гуравдугаар сарын 11-ний өдрөөс эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээгээ байгуулж эхэлж байна. Эхний ээлжид улсын эмнэлгүүдтэй гэрээгээ байгуулна. Дараа нь нийслэлийн харьяа буюу дүүргийн эмнэлгүүд, орон нутгийн эмнэлгүүд, дараа нь хувийн эмнэлгүүд гэх үе шаттайгаар гэрээгээ байгуулаад явж байна. Хувийн эмнэлгүүд ЭМДЕГ-тай оношоор гэрээ байгуулдаг, түүн дээрээ л санхүүжилт олгоно гэсэн үг. 2022 онд ЭМДЕГ нэгдсэн сонгон шалгаруулалт зарласан. Бид иргэнд чанартай тусламж үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагат л санхүүжилт олгох ёстой.  Өөрөөр хэлбэл, нүдний нарийн мэргэжлийн эмч байхгүй хэр нь нүдний тусламж үйлчилгээ үзүүлдэг, эсвэл улсын эмнэлгийн нэг эмч тухайн эмнэлэгт гэрээтэй, ажлын бус цагаар ажилладаг гэх мэт тохиолдлуудад ЭМДЕГ гэрээ байгуулдаггүй. Зөвхөн үндсэн тусламж, үйлчилгээгээ цогцоор нь үзүүлэх боломжтой газартай л гэрээ байгуулдаг. Харин улсын эмнэлгүүд бүх оношоор гэрээтэй байдаг.

Гэхдээ сонгон шалгаруулалт дээр тухайн эрүүл мэндийн байгууллага нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж гэрээ байгуулсан ч, түүнээс хойш тусламж, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмсэн бол түүн дээрээ төлбөртэй үйлчилгээ үзүүлэх эрх нь нээлттэй.

Мөн хувийн эмнэлгүүд ЭМДЕГ-ын тогтоолын тарифыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байдаг. Жишээ нь чихний тусламж, үйлчилгээн дээр хэвтүүлэн эмчлэх тариф 400 мянган төгрөг байлаа гэж бодоход, тухайн эмнэлэг энэ мөнгөн дүнгээр эмчилгээ хийхгүй гэвэл гэрээ байгуулахгүй байх эрхтэй.  Хувийн эмнэлгүүд ихэнхдээ үнийн дүн өндөртэй оношны хамааралтай бүлгээр гэрээлэх сонирхолтой байдаг. Тэгэхээр өөрсдийнх нь үндсэн тариф гэдэг юм уу төлбөрийн дүнгээс ЭМДЕГ-ийн тариф бага байх юм бол тухайн тусламж, үйлчилгээгээр манайхтай гэрээ байгуулдаггүй иргэнээс 100 хувь төлбөрөө аваад үйлчилдэг.

-Нөгөө талдаа иргэд ЭМД-ын шимтгэл төлдөг ч, эргээд түүндээ тохирсон хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авч чаддаггүй гэх шүүмжлэл бий. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар хэчнээн иргэн ЭМД-аараа хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авсан байна вэ?

-2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд эрүүл мэндийн байгууллагууд нэг худалдан авагчийн тогтолцоо буюу гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэн. 2016 онд батлагдсан ЭМД-ын тухай хуулийн дагуу иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах ёстой. ЭМДЕГ-ын системд заавал хамрагдалтыг 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хойшихыг шалгаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар тусламж, үйлчилгээ авах гэж байгаа хүн 2019 оноос хойш ЭМД тасралтгүй төлсөн байх шаардлагатай гэсэн үг. Ингэж байж хөнгөлөлт эдлэх боломжтой. Дээр дурдсан нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж байх үед буюу  2022 оны байдлаар даатгалын хөнгөлөлтийг тухайн ондоо хоёр сая хүн эдэлсэн. Нэг ёсондоо ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудаас хоёр сая хүн тусламж, үйлчилгээ авч, ЭМД-аа ашигласан гэсэн үг. Харин 2024 оны жилийн эцсийн байдлаар 2 сая 835 мянган хүн ЭМД-аараа хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авсан байна. Үүнийг иргэд ЭМД-аа ашиглаж чадаж байгааг харуулсан бодит үр дүн гэж харж байгаа. Түүнчлэн 2021 оныг хүртэл нэг иргэн жилдээ хоёр сая төгрөгийн хөнгөлөлт тусламж, үйлчилгээ авч байсан, үүнээс илүү гарсныг нь хувиараа төлдөг байсан. Харин 2022 оноос эхлээд мөнгөн дүнд хязгаар тогтоохоо больж, үүнтэй холбоотойгоор 2024 оны байдлаар нэг иргэн жилдээ дээд тал нь 202 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авч, хөнгөлөлт эдэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Тийм байх аа. Даанч энэ жил он гарангуут эмнэлэг урьдчиланс эргийлэх үзлэгтээ орохгүй юу гээд утасдахгүй байсан. Ноднин манай хөгшчүүлийг он гарангуут л өрхөөс утасдаад орох уу гэж асуугаад орно гэвэл тэр эмнэлэг дээр гээд цаг өгөөд иж бүрэн шинжлээд байсан. Тэр нь мэдээж хүмүүст сайхан санагдана. гэхдээ хөндлөнгийн миний нүдээр эрүүл хүмүүс тэгж үзүүлэх нь их мөнгө зарлагадаж байна гэсэн үг. Улсын эмнэлэг !

Avatar

Нэргүй 2025-03-27 103.168.34.129

Ter huvin emleguud hulgai hiih bolomj hagaach alergymed geed hu namin tsogtsetseg geed gichiii shig avgai huvin emelgtee terbumaar avdag emelg ni untei bayachuud emchuuldeg huuramch bichig barimt burduulej ulsaad mongo s*****g heze bolih be limt og ulsiin emelgin tosovgui geed huviin iim hulgaich nart mongo ni ogoh bolinuu tsog tsetsegee chamag yu hij bga bugd harj bga shu shunaltai emgen

Avatar

Зочин 2025-03-27 139.5.219.133

БГДИйн нэгдсэн эмнэлэг төсөвөа хэмнээдс өвчтөнгөөс эм тарианы мөнгө гаргуулдаг юм бналээ манай эмнэлэгээс зөндөө эм тариа хийсэн одоо өөрөө гаднаас ав гэдэг юм бналээ

Avatar

Төлсөн даатгалаар нь хязгаарлалт тогтоох хэрэгтэй байна. 2025-03-27 59.153.115.24

Наад коммунист ЭМД-аа одоо болио. Ажил хийж их татвар өгч байгаа мань хэд эмнэлэгт үзүүлж чадахгүй, биеэ хайхардаггүй насаараа ажил хийгээгүй балиар юмнууд нь эмнэлэг хэсээ л сувилуулааад шаагаад байдаг. Улсын эмнэлгүүд нь танил тал харж эмнэлэгт сувиллын маягаар хэвтүүлдэг. Мань мэт нь мэдрэлийн ядаргаанд ороод СЭХҮТ эмнэлэгт очихоор ганц эм бичиж өгөөд буцааж байх жишээний нөгөө эм нь олдохгүй. Тэгтэл нэг хөсрийн вмнууд нөгөө эмнэлгээр нь дүүрэн байх жишээний. Эмнэлэгт хэвтэхэд нь төлсөн даа

Avatar

Нэргүй 2025-03-27 43.228.131.77

Иш чааваас ийм хярамцаг шиг тайлбар хийгээд байгамуу, уучлалт эрээд байгаамуу?

Гүйцэтгэлийн санхүүжилтийн мөн чанарыг огт ойлгоогүй гэдгээ ингэж зарлах шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2025-03-27 122.201.31.31

Огт эмнэлэт ханддаггүй хүн яах уу? Жишээлбэл би байна. Эмч нарыг бөөн авилгын эх уурхай гэдгийг олж мэдсэнээс хойш би өөртөө хөрөнгө оруулж, дасгал хийж, хоол ундаа зохицуулж эрүүл байхыг хичээх болсон. Үр дүн ч гарсан. Ковидын үеэр вакзин хийлгэсэн, эрт илрүүлэгт хамрагдсанаас өөр эмнэлгийн үйлчилгээг бий ойрын 20 жилд авсангүй. Тэгвэл жил бүр дунджаар 2 сая төгрөг гэж тооцвол 40 сая төгрөгийг маань хэн завшив? С.Эрдэнэ үү? Ман уу? Капитал, Чингисхаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд уу?

Avatar

Нэргүй 2025-03-27 210.148.94.144

Чи бурхан биш л бол эмнэлэгт хандах л болно. Юу үнэн тэр бол ямар ч хүн эмнэлэгээр үйлчлүүлэх нь үнэн. Одоо эрүүл ч байгаа ч өвчин хийсч ирэхгүй.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Өөр хүний эсвэл хүнд өвдсөн хүний төлбөрт ашиглагдана. Гэхдээ даатгалынхан но-той. Даатгалд хамрагдсан үйлчилгээний үнэ зохиомлоор нэмэгдэх хандлага байдаг. Үүнийг л хөндлөнгийн байгууллага иргэдийн оролцоотой хянаж байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-03-27 66.181.176.189

Хөгшрөхөөрөө аяндаа эмнэлэг бараадна ! Одоохондоо дасгалаа хийгээд эрүүл хооллоод явж болж байвал үргэлжлүүлээд бай !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж