ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 93 хүн өвдөв

Хуучирсан мэдээ: 2025.03.26-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 93 хүн өвдөв

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 93 хүн өвдөв
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны гуравдугаар сарын 26-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
ймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон хоёр настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж