Уран олборлоод байгаль сүйдэх үү?

Уран олборлоод байгаль сүйдэх үү?

Уран олборлоод байгаль сүйдэх үү?

Нийтлэлийн эхэнд монголчууд бид шинжлэх ухаандаа итгэж сураад дэлхийн хөгжилтэй хөл нийлэх шаардлагатайг хэлмээр байна. Энэ гараг дээрх бүхий л хөгжил, дэвшил тооцоо судалгаа, нарийн төлөвлөлтийн үндсэн дээр явагдаж, бодитой бөгөөд амжилттайгаар хэрэгжиж байна. Ялангуяа, уул уурхайн салбар хөгжлийн үндэс болж, технологийн дэвшлийн суурийг эндээс бий болгож байгаа билээ. Гагцхүү баялгийг ашиглаад зөв нөхөн сэргээж, байгалийн төрхөнд нь оруулах, хүн, амьтанд хор хөнөөлгүй үйл ажиллагааг хангах нь чухал ба үүнийг олон улс орон амжилттай хэрэгжүүлж, бидэнтэй зэрэгцээд амьдарч болж байгаа билээ.

Монгол Улс анх удаа ураныг дэлхий дээрх хамгийн  дэвшилтэт бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатайд тооцогдож буй технологи ашиглан олборлож эхлэх гэж байна. Тийм ч учраас МУИС, ШУА хамтран олон талын суурь судалгаануудыг хийжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо ордын эргэн тойрны газрын доорх ус, хөрсний чанарт хэд хэдэн удаагийн судалгаа хийснээс гадна газар доор хүхрийн  хүчлийн сулруулсан уусмалаар уусган олборлох аргаар уран олборлосны дараа 170 метрийн гүн дэх орчин эргээд байгалийн төрхөндөө орох боломжтой эсэхийг хүртэл тооцоолон судалсан байна.

Энэхүү судалгааны үр дүнтэй танилцацгаая.

Юуны өмнө Монгол Улс байгалийн уран олборлож буюу шар нунтгийг гарган авч экспортолно. Өөр ямар нэгэн боловсруулалт хийж, цөмийн түлш үйлдвэрлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Цөмийн түлшний үйлдвэрлэл гэдэг тийм амар ч ажил биш. Цөмийн эрчим хүч гарган авах хүртэл нийт таван шат дамжлагатай бөгөөд дэлхий дээр Канад, Хятад, АНУ, Франц, Орос гэсэн таван улс л цөмийн түлш үйлдвэрлэж чаддаг. Тиймээс энэ бол биднээс хол асуудал.

Монгол Улс байгалийн уран гаргаж авах тул цацрагийн хувьд айх аюулгүй гэсэн үг. Яагаад гэвэл байгаль дээр байгаа цацраг идэвхт бодисыг тэр чигээр нь л олборлох учраас.

Ингээд байгаль орчны мониторингийн сэдэвтээ эргээд оръё.

2013 оноос хойш хийсэн 5 удаагийн судалгаагаар худгуудад өөрчлөлт бага гарсан.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордын газрын доорх усны чанарын мониторингийн судалгааны үр дүнг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэн танилцуулсан. Тус академиас:

  • Зөөвч-Овоо төслийн үйлдвэрлэлийн туршилт эхлэхээс өмнө буюу 2021 онд,
  • Туршилт явагдсан 2023 онд,
  • Туршилт дууссанаас хойш буюу 2024 онд тус тус усны чанарын судалгаа хийжээ. Ингэхдээ ураны линценз бүхий талбайгаас 5.6-48 км хүртэлх зайд орших 2-12 метрийн гүнтэй, 18 худаг хамруулсны хоёр нь уурхайн талбайд байрлалтай байжээ.
  • Мөн Зөөвч-Овоо төслийн үйлдвэрлэлийн туршилтын явцад гаргасан цооногуудаас сонгон 2021, 2023, 2024 гэсэн гурван онд адилхан цэгүүдээс давтан дээж авч харьцуулан судалсан байна. Цооногуудыг сонгохдоо 130-170 метрийн гүн дэх олборлолт явуулах давхарга, мөн түүнээс дээших болон доод уст давхаргаас доорх зурагт үзүүлсэнчлэн сонгож дээж аван шинжилжээ.

Ийнхүү мониторинг хийхэд олборлолт явуулах  ураны хүдэржилт бүхий давхрагаас дээд болон доод үеийн хэсэгт онцын өөрчлөлт ороогүй байна.

Хүнд элементүүдийн тухайд устай элсэн үед өөрчлөлт байхгүй буюу байгалийн тогтцоороо стандартаас өндөр байсан нь  судалгаа шинжилгээ хийсэн гурван онд хэвээр байжээ. Олборлолтын дараа уран, хүнцэл, манган зэрэг элементүүд олборлолтын хэсэгт нэмэгдсэн бол 2024 онд эргээд буурсан байна. Харин энэ хэсэгт газрын ховор элементүүд 2021 онтой харьцуулахад нэмэгдэж орж ирсэн нь уусган олборлох процесстой холбоотой болохыг доктор Б.Одсүрэн нэмж хэллээ.

Малчдын худгуудын тухайд гурван оны судалгаагаа өмнө нь 2013, 2020 онд Засгийн газраас ажлын хэсэг байгуулан хийсэн томоохон судалгаатай мөн харьцуулсан байна. Ингэхэд ихэнх худаг өөрчлөлт багатай, зарим нэг худгийн хувьд эрдэсжилт, хатуулаг бага зэрэг нэмэгдсэн, буурсан үзүүлэлт ажиглагджээ. Энэ нь тухайн дээж авсан улиралтай холбоотой хэмээн үзсэн байна. Учир нь говийн худгууд сайран дээр байрладаг, маш бага гүнтэй тул амархан үерт автах, хур тунадасны усаар тэжээгддэг зэрэг онцлогтой тулд зарим үзүүлэлтүүд үүнээс шалтгаалан хэлбэлздэг ажээ.

Тухайн бүс нутгийн газар доорх ус байгалиасаа хүнд металлын агуулга стандартаас өндөр байдаг нь хурдас чулуулагтайгаа холбоотой ба судалгааны гурван онд хэлбэлзэл бараг гараагүй, өөрчлөлтгүй байжээ.

Говьд гадаргуугийн ус ховор ба тэндхийн ганц булагт 2009 оноос хойш хийсэн судлаачдын дүнг харьцуулж үзсэн байна. Булгийн хувьд өндөр эрдэсжилттэй, хатуулагтай, фтор, хүнцэл, фосфор өндөр илэрдэг, хагарал дээр байрладаг онцлогтой ажээ.

Ийнхүү судалгааны баг  ураны линценз бүхий талбайгаас 5.6-48 км хүртэлх зайд орших 2-12 метрийн гүнтэй дээрх 18 худгаас 8 худгийг ашиглах боломжгүй  гэж үзсэн бол 6 худгийн усыг цэвэршүүлээд ашиглах боломжтой, 4 худгийн усыг унданд шууд ашиглаж болно гэж дүгнэсэн байна. Эдгээрээс уурхайн талбайтай ойрхон хэрнээ ашиглаж болох худаг байгаа бол хол хэрнээ ашиглаж болохгүй худаг ч байгааг доктор Б.Одсүрэн онцолсон.

Зөөвч-Овоо орд орчмын хөрс бохирдолгүй гэж дүгнэжээ

Зөөвч-Овоо орд орчмын хөрсний мониторингийн талаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрсний лабораторийн эрхлэгч, доктор Х.Золжаргал танилцуулсан юм. Хөрсний химийн шинж чанарыг гурван оноор нь авч үзэхэд хөрс нь шүлтлэг шинж чанартай, карбонат багатай, ялзмагийн агууламж багатай, цахилгаан дамжуулах чанар багатай, кальци, магни, ионы хувьд өөрчлөлт багатай бөгөөд гурван оны дунджаар хөрсний хөдөлгөөнт фосфор, кали буурсан дүнтэй байсан.

Мөн хөрсний доройтлыг илэрхийлэх нэг элемент болох хөрсний давсжилтыг есөн үзүүлэлтээр тогтоож үзэхэд Монгол орны говийн цайвар бор хөрсний ерөнхий үзүүлэлтийн хэмжээнд байжээ.

Онцгой хортой хүнд металлын агууламж мөн стандартаас даваагүй гэв. Үүнд молибденээс бусад элемент зөвшөөрөгдөх хэмжээнд байжээ. Гэхдээ молибден нь үндэсний стандартын хүлцэх агууламжийг даваагүй байна.

Хөрсөнд байгаа хүнд металл нь хүний үйл ажиллагаа эсвэл байгалийн хүчин зүйлээс нөлөөлснийг харуулдаг бол гео хуримтлал нь цаашдаа бохирдол үүсгэх эрсдэлтэй эсэхийг илэрхийлдэг байна. Ингээд 61 дээжид шинжлэн дунджийг үзэхэд гео хуримтлалын индекс маш бага гарчээ.  Өөрөөр хэлбэл, цаашдаа бохирдол үүсгэх эрсдэл үүсээгүй байгааг илтгэж байгаа юм.

Тиймээс уран олборлох бүх үйл явц стандартын дагуу өндөр хяналт дор явагддаг бөгөөд байгаль орчинд хор нөлөө багатай болох нь үйлдвэрлэлийн туршилтын өмнө, туршилтын үед болон дараа хийсэн гурван оны нарийн шинжилгээ, судалгаа, мониторингийн үр дүнд нотлогдож байна.

Энэ бол ямар нэгэн таамгаар, хэн нэгэн хүний сэтгэл хөдлөлөөр хийсэн дүгнэлт биш, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо, лабораторийн нарийн шинжилгээнүүдийн дүнд танилцуулж байгаа үр дүн билээ. Нийтээрээ сошиал нөлөөнд автаж, дуртай хүний үгэнд итгэх биш, шинжлэх ухаанд итгэж, хэрсүү байх цаг болжээ.

Ц.Тамир, нийтлэлч, медиа аналис

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.184.236

Тэгшбаяр физикч, цөмийн физикээр зэрэг, цол хамгаалсан байна

Avatar

Иргэн 1 цагийн өмнө 66.181.185.122

Тэр хуурамч дипломтой. Хардах эрхтэй. Шалгаж тогтоох шаардлагатай.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.153

ТЭР ТВ-ИЙН ЯРИЛЦЛАГАД ОРСОН, ЦӨМИЙН, УРАНЫ ЭРДЭМТЭН ГЭЖ ЯРИАД БАЙГАА ТЭГШБАЯР, ДАЛАЙЖАМЦ ХОЁР ЧИНЬ МЭРГЭЖИЙН БУС ХҮМҮҮС ШҮҮ! ДАЛАЙЖАМЦ НЬ НИЙГМИЙН УХААНЫ, ТЭГШБАЯР НЬ ФИЗИКИЙН БАГШ ХҮМҮҮС. ҮНЭН ИНЭЭДТЭЙ. ТЭР ТЭНЭГҮҮДИЙН НАМТРЫН ТОДОРУУЛААД ҮЗЭЭРЭЙ!

Avatar

Зочин 2 цагийн өмнө 186.172.238.165

Олох мөнгө нь бий болох хор уршигыг ч арилгаж чадахгүй. Шинжлэх ухаанд дийлэхгүй юм гэж байна

Avatar

Лaлap 4 цагийн өмнө 202.9.46.27

францчууд улам баяжаад, тас өмөөрөөд байгаа МАН-ы голдуу авилгалчид хэд гурван сая доллараар шагнуулж Монголын газар дэлхий хөрс гүний ус мөнхөд хордоод африк болж, хүн ард нь хоорондоо хийрхэж талцаж хэрэлдээд юу ч үгүй нохой явган гахай нүцгэн хоцорно.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 124.158.104.51

Юм олдож л байвал олдворлоод бай, улсаа хөгжүүл, ард иргэдээ чинээлэг амьдруул. Энэ эсэргүүцээд байгаа новшнууд бол хийх ажлаа олж ядсан хогнууд байдаг.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.93.56

танай байрны доор жаахан алт байна байрыг чинь нурааж ундны усыг чинь тасалж чамайг шороонд хутгаад тэр алтыг би француудтай цуг авмаар байна.Байраа хурдан нураалга

Avatar

Нэргүй 31 минутын өмнө 122.201.31.214

хахаха малаа алт биш уран ёооё татлаа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.184.236

Монголын ардчиллыг анархи болгосон хөлсний бүлэг этгээдүүдийн явуулга. Ийм амьтад улс ард түмэнд мөн хайртай байхдаа. Улс төр хийж байгаа ухаантай. Нэг ярицлага дээр муу залиар гишүүн болсон Ганбаатар гээчээр ахлуулсан хэдэн хэрүүлч авгай яаж аашилж Эрдэмтэдийг яаж доромжилж байгаа нь дэндүү гутамшигтай байлаа.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 210.148.94.144

Монголыг хөгжүүлэх төсөл бүрийг эсэргүүцдэг ОЯ-ны троллууд аа та нар тэр өөрсдийн агуу эх оронруугаа зайлмой: Шинжлэх ухаанд итгэдэггүй хуйвалдааны онол, лам бөөд итгэдэг мухар шүтлэгтэнгүүд та нар өвдвөл битгий эмнэлэг яв. Хүүхдүү бүү сургуульд яв наад тэнэг мунхаг санаануудаараа хүмүүжүүл_

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.179

Cham shig p bol ояагаас ч 7н доор, хүн дүрстэй мөнгөний боол. Ац долоогч

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 203.91.115.44

Хортой хоргүй талаар яриад яахав дээ, харин нэг жил барьчихаад жил болгон засаад, нөхөөд явдаг замтай адилгүй шүү гэдэг л байна,

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 5 цагийн өмнө 202.21.110.94

УРАНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЭС ШИРХЭГ БҮРИЙГ ХҮН БҮР, БАГА БАЛЧРААСАА ЭХЛЭН ТАХИН ШҮТЭХ АВААС ХЭН ХӨГЖИНӨ МОНГОЛ ХӨГЖИНӨ……..ЭС ШҮТВЭЛ ДАШВААНЖИЛИЙН СҮЙТГЭСЭН ОРОН СУУЦ ЛУГАА БОЛНО ГЭДГИЙГ ЦУГААР УХАМСАРЛАМОЙ!!!!!!!!

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.188.111

Энүүхэн хойно Буриадад яг энэ уусган баяжуулах аргаар уран олборлож бна. Энэ аргыг Оросын эрдэмтэд анх хэрэглэж эхлээд 50 орчим жил болсон бна. Яахаараа францчууд хэрэглэхээрээ хортой болчихдог юм?

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.180.93

Хэдхэн жилийн өмнө рио тинто-Монголтой усны Зөрчилтэй , усны төлбөрөө төлөхгүй Заргалдаж байсан , гэтэл "гэнэт"-л нэг л "найрсаг"-амьтад болж "Говийн гүний ус"-ыг рио тинто дөнгөж амсах төдий гэж "батлах"-болсон , түүнд үйлчлэх "усны"-гэх улс , хувийн компанийнхан амаар олохгүй"магтах"-болсон, үүнтэй зэрэгцээд Хэрлэн голыг "говь руу "-татах төслийг дэмжих болсон нь яг Үнэндээ Говийн Гүний Цэнгэг Усыг барж буй тул цаашид өөрсдөдөө усаар тасалдахгүй тулд одооноос өөрсөдрүүгээ " Ус Татах"-төслийг М

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.180.93

СҮЙДНЭ³!!!

Avatar

иргэн 6 цагийн өмнө 43.228.128.226

Уншдаггүй, мэдлэггүй ард түмэн ухарна уу гэхээс урагшлахгүй дээ. Өрөвдмөөр монголчууд юмдаа бид. Боловсон хэлэлцэж ухаанаа уралдуулж мэдэхгүй, хэпэн тэнэг хэлтэй амтай авгайчуудаар асуудлаа хэлэлцүүлж талцаад дэлхийн өмнө шившиг болох юмдаа. Ичмээр

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.180.93

эргүү тэр "дэлхий"-гээч чинь хэн юм , юу юм , тэгээд ч хэн нэгнээс "ичиж"-амьдарна гэж юу байсын , нөгөө элбэггай шиг барууныханд "муухай"-харагдахгүй гэж тэдэнд луйвардуулаад дуугай бай , дуугүй амьдар гэх гээд байна уу

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.217.118

hol ochij uli erguu arhia hoino ochij ugaarai

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 192.82.65.200

Яг үнэн, нэгэнт шийдээд гэрээ байгуулаад гал тэрэг хөдөлсөн байхад хэлэлцүүлэг энэ тэр илүүц, харин тухайн ордны орчмын газрыг хамгаалалтад аваад, мал бүхий өрхүүдийг нүүлгээд асуудлыг шийдмээр юм, УИХ гишүүд бол ард түмнээс сонгогдсон, тэднийг бидний өмнөөс асуудал шийд гэж явуулсан, төслүүдээ явуул, хэрэгжүүл, харин дараа нь хариуцлагаа хүлээж сур

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.185.122

Яг ш дээ . Хариуцлага хүлээдэг албан тушаалтан нэг ч байхгүй. Хүүк, Зандка,, Бадамжунай, … хэн хариуцлага хүлээсэн юм. Байгалийн унаган төрхийг хамгаалах хэрэгтэй. Үр хойч маань ухаантай байж баялагаа зохистой ашиглана. Үмхий фрхнцуудад бид өргүй, харин авилга авсан Хүүк, Оюук, Тимон, Уянга, … 21 албан тушаалтан л өртэй.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.191.193

гадны луйварчид манай өлөнгүүдийг хэдхэн төгрөгөөр л худалдаад л авчихна. тэгээд л зоргоороо самран дөө

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.120

Ураныг эсэргүүцэж байна

Avatar

иргэн 8 цагийн өмнө 202.70.34.115

АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦАА БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ, ДЭЛХИЙН ЖИШИГЭЭ ДАГАЦГААХ ДР ДЭЭ…………..

Avatar

МАЛЧИН 8 цагийн өмнө 202.70.34.115

ДУНДГОВИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЗҮҮН УОД ТАЛД , ДАЛАНЖАРГАЛАНГИЙН ХИЛИЙН ЗААГТ ГОВЬ ГУРВАНАЙХАН КОМПАНИ ЯГ НААД ХҮЧИЛ ШАХДАГ АРГААР ЧИНЬ УРАН ОЛБОРЛООД 20 ГАРУЙ ЖИЛ БОЛЧИХСОН БНА ДАА………….ТЭНД ЮУ БОЛЖ БГААМ БОЛ ТАГ ЧИГ , ЯМАР Ч МЭДЭЭ БХГҮЙ……………. МАЛ ҮХЭХГҮЙ, ХОРДЛОГО ГАРАХГҮЙ ЮМ ХӨ????????????????????

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.85

ҮГҮЙ гээд хэлчихье.

Avatar

zochin 9 цагийн өмнө 66.181.177.127

Ямар ч уурхай бай онгон байглыг муухай л болгоно Багануурын нүүрсний уурхайг хараарай баахан овоолсон шороо Сайхан болжуу?

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.85

Хөөрхий уурхайнхаа ялгааг ч ойлгохгүй хүнд юу ч гэлтэй билээ. Нүүрсийг чинь дээрх хөрсийг нь хуулж байж доороос нь гаргаж авдаг юм. Ураныг уусган олборлох бол босоо цооногоор л соруулж авна. Дээрх хөрсийг нь хуулаад Багануурынх шиг уул овоо босгоод байх шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.55.188.108

уул уурхайн салбар хор хөнөөлгүй байна гэж байхгүй шүү дээ байгаль орчинд тодорхой хор хөнөөлтэй тэр нь ихүү багуу гэдэгт асуудал нь байгаа шүү дээ хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаа хаана далд оруулах нь тодорхой биш юм байна лаа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.47.30

Монгол улс хөгжлөөрөө бусад улс орнуудаас 50 жилээр хоцорчээ. Бүх техник цахилгаан болох нь ойрын ирээдүй болоод байна. Гэтэл хоцрогдсон хуучин асар өндөр зардалтай эрчим хүч үйлдвэрлээд утаанд нь хордоно бас болоогүй Оросын хараат. Өөрсдөө уран ашиглаад АЦС-тай болоод авах хэрэгтэй. АЦС, Уран гэхээр л аль 45 жилийн өмнөх Чернобыль, газар хөдлөлтөөс болж осолдсон Фукушиматай зүйрлэнэ. Гэтэл АЦС-ийн хөгжил бүр 5,6-р үе дээрээ хүртэл хөгжчихөөд байна.

Avatar

zochin 9 цагийн өмнө 66.181.177.127

Атомын цахилаан ажиллуулж байсан монгол инженер төрсөн өдрөө тэмдэглээд уучихсан чинь станц нь дэлбэрчээ гээд мэдээгээр гарна л даа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.115.171

бусдыг өөр шигээ санах хэрэггүй ээ өмбүү минь

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.88.199

Сүйднэ. Хордсон ус хэзээ нэг цагт үүсэх тектоник ан цаваар хөрсний усанд холилдож л таараа.

Avatar

Ганбаа 56 минутын өмнө 66.181.185.122

Дэлхийн иргэд атомын цахилгаан станцаасаа татгалзаж, байгальтайгаа зохицон амьдрахыг илүү чухалд тооцож байхад манай МАНгарууд айлын алдааг заавал давтах гээд байх юм. Казакстан ямар их талбайг цацраг идэвхит хороор хордуулчаад иргэд нь өвчний үүр болж, үр удмаараа сүйрч байгааг хаалтын гэрээтэй ТВ-үүд үзүүлэхгүй байна. YouTube -ээс хайж үзээрэй

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.100

Монголчууд эрдэмтэн мэргэдийнхээ үгийг тоодоггүй, Дамбийжаагийн тоодгор, Женкогийн тоодгоруудын үгийг тоодог дэндүү тэнэг хүмүүс шүү !

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.145.234.48

Үнэн. Монгол улсад ядуурлын түвшний бууралт удаашралтай байгаа нь худлаа попорч ард олны тархийг зориудаар эргүүлдэг эдийн засгийн а******н Ганбаатар мэтийн этгээдүүдийн хорлон сүйтгэх үйл ажиллагааны үр дүн.

Avatar

Ядарсан иргэд 49 минутын өмнө 66.181.185.122

Монгол улс хөгжихгүй байгаа нь тархидуулсан ард иргэд МАН-аасаа салж чадахгүйд байгаа. МАН гэдэг мафи устаагүй цагт бид нар АВИЛГАЧДын золиосонд яваад өөдлөхгүй. Татвараар яаж ард иргэдээ дарамталж байна!!!!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.24.164

5 хан тэрбумын төлөө газар нутгаа баллах гэж дээ, норвшнууд

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.217.118

chi heden malaa dagaad mal boloh gee yu,tegvel chinii ur huuhed hoich ue chini busdiin booliin bool bolood duusna ter ued haramsaad ch hereggui buh yam hojimdson baih bolno uheree

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.177.201

Орос улсаас тусламж гуйж ураны уурхайг зогсоох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.100

Орос орж ирээд өөрсдөө ухаад уран олборлоно, тэгэхэд уран нь аяндаа л хор хөнөөлгүй болчихноо, кх кх кх

Avatar

Зочин 9 цагийн өмнө 66.181.186.150

Яаалтай олборлож эхлэх хэрэгтэй. Ажлнн байр чухал технологи чухал эрчим хүч чухал яаралтай дараачийн шат рууг аа оррх хэрэгтэй. Оросуудын угаадсаар хооллогсод яах уу яваандаа үнэнд гүйцэгдэнэ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.110

Мэдэхгүй юмаараа оролдох хэрэггүй дээ, турж үхэх гэж байгаа биш

Avatar

zochin 10 цагийн өмнө 64.119.31.179

Dornodiin Mardaid uran ashiglaj bsan shuu dee. Baigal orching nuluugui. Ochood uz.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.95.217

тэнд хүхрийн хүчил шахаагүй ээ,хүчил шахахаар тэр хүчил нь газартаа шингээд үлдэнээ гэсэн үг тэгээд газар дор хөрсний усаар тархана гэсэн үг,түүнийг нь хүн мал ууж ундаалнаа гэж сэтгэхгүй бна уу чи???

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.21.118.178

Химийн урвал гэж юу вэ гэдгийг эхлээд мэдээд ав, хүчил+шүлт=давс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.57.95.217

хүхрийн хүчилтэй газарт урвалд орох гээд шүлт хүлээж байгаамуу? давс үүслээ гэхэд хүхэртэй давс хоргүй гэж чамд ямар чөтгөр нь хэлчихээв,бүү тэнэгт за

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.217.118

uher

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж