Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор аймгийн төв болон сум, суурин газраас гарах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Тодруулбал, аймгийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 25-ны 20:00 цагаас 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гарчээ.
Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр өнгөрсөн шөнө ихэнх нутгаар, өнөөдөр /2025.03.26/ нийт нутгаар цас орж, салхи секундэд 9-14 метр, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурч хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа.
Харин гуравдугаар сарын 27-ноос цас орохгүй, салхи ихэнх хугацаанд 6-11 м/с хүрч, агаарын температур -5…-10 хэм байна.
Холбоотой мэдээ