Трамп нүүр түлсэн нөхдөд хариуцлага тооцох уу?

Трамп нүүр түлсэн нөхдөд хариуцлага тооцох уу?

Трамп нүүр түлсэн нөхдөд хариуцлага тооцох уу?

АНУ-ын Йеменд довтлох төлөвлөгөө групп чатанд санаандгүй задарсан хэрэг гараад буй. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал тул сенатор Рон Уайден Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, Батлан ​​хамгаалахын сайд Пит Хэгсет нарыг огцрохыг уриалав.

Цагаан ордны өөр нэгэн эх сурвалж “Цагаан ордонд байгаа хүн бүр нэг зүйл дээр санал нийлж чадна. Майк Вальц бол тэнэг” гэжээ.

Харин Трамп Майк Вальцыг огцруулах бодолгүй байгаагаа “Fox News”-т мэдээлжээ. Тэрбээр Майк Вальцыг сурах юмаа сураад авчихсан сайн залуу гэж тодорхойлсон байна. “Atlantic” хэвлэлийн редактор яаж яваад групп чатад нэмэгдсэнийг түүнээс асуухад “Голдберг, Майкл нар өмнө нь утсаар ярьсан байсан” гэжээ.

Хүмүүс АНУ-ын засгийн газрын системийн оронд групп чатад хуваалцсан эмзэг материалын талаар хэлэлцэж байгааг зарим шүүмжлэгч буруушаасан байна.

Үндсэндээ Трамп болсон явдлыг үл тоомсорлосон байдалтай байгааг “Daily mail” мэдээлжээ. Тэрбээр “Голдберг тэр чатад байлаа гээд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Довтолгоонууд төгс амжилттай болсон. Хоёр сарын дотор гарсан цорын ганц алдаа энэ байлаа. Энэ нь тийм ч ноцтой алдаа биш” гэжээ.

Харин “Atlantic” хэвлэлийн редактор энэ талаар ярилцлага өгөхдөө “Майк Вальц Оросын тагнуул, Хусит бүлэглэл, аль эсвэл АНУ-ын аль нэг дайсныг тэр чатандаа урьчихаагүйд баяртай байна” гэв.

Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт “Atlantic” хэвлэлийн редактор Голдбергийг “Удаа дараа худал хуурмаг мэдээ түгээж байсан нэр хүнд муутай сэтгүүлч. Худал хуурмагийг наймаалцахдаа мэргэжлийн хүн” гэж шүүмжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-26 66.181.186.213

Баруун Европчууд ба Америкчууд хэзээ ч Украинд ба Ойрхи Дорнодод очиж амьдрахгүй. Баруун Европ ба АНУ яг юу хүсээд байгааг нь мэдэхэд хэцүү. Тэд зэвсгийн наймаанаас олсон, "бохир" гадаад хүний гар дамжсан евро ба ам. доллароо голдог шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-03-26 139.5.219.240

МӨНГӨТЭЙ ХҮЧТЭЙД БУРУУ БАЙХГҮЙ… ГАДНЫ БАЯЛГИЙГ АВЧ Л БАЙХАД БУСАД НЬ ХАМААГҮЙ

Avatar

Нэргүй 2025-03-26 158.59.146.30

эмзэг материал уу хахахахахаа

Avatar

зочин 2025-03-26 66.181.181.197

төгцөгын кабинет бол тэр чигээрээ хог

Avatar

$ 2025-03-26 50.147.160.114

-cozw;

Avatar

Нэргүй 2025-03-26 202.9.40.17

Жомбого Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж