УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулиуд юу байх вэ. Таны хувьд ямар хуулийн төслүүдэд ач холбогдол өгч байгаа вэ?
-Хаврын чуулганаар хүлээлттэй байгаа хуулийн төслүүдийн тухайд эдийн засгийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ чиглэлийн хуулиуд эрчимтэй хэлэлцүүлэгдэж, батлагдаасай гэсэн хүлээлттэй байна.
Нэгдүгээрт, Татварын багц хуулийн шинэчлэл байна. Хамгийн гол нь татвар төлдөг, бүртгэлтэй байгаа хэсгээсээ нэмж татвар авахаас илүүтэй, татварын хувь хэмжээг нь бууруулах хэрэгтэй. Харин татварт бүртгэгддэггүй далд зах зээл бий болгодог хэсгээ бүртгэлжүүлэх, татварын бааз сууриа өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний үр дүнд далд эдийн засгийг бууруулахаас гадна, татвар төлдөг бааз сууриа нэмэгдүүлнэ.
Шударгаар татвараа төлдөг иргэд, аж ахуйн нэгжүүдэд урам өгч, эдийн засгийн хувьд амьсгалах боломжийг нь олгоно гэсэн байр суурьтай байна. Ер нь бол ажил олгогч байх нь асар хүнд.
Бизнес хийж үзсэн хүмүүс энэ хүндрэл бэрхшээлийг маш сайн ойлгодог, мэддэг. Тиймээс бизнес эрхлэгчдээ, татвар төлөгч бүрийг дэмжсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой.
Хоёрдугаарт, Стандартын тухай багц хуулийг хэлэлцэх байх. Монгол Улсад стандартаа цаг үетэйгээ нийцүүлж, шуурхай шинэчилж, олон улсын чиг хандлагад нийцсэн өөрчлөлтийг хийхгүй бол ямар ч тооцоололгүй, хоцрогдсон, зах зээлээ тэлэх боломжийг хумисан, эдийн засгийн хурдаа гүйцэхгүй стандартын тогтолцоо одоо үйлчилж байна. Тухайлбал, нэг төрийн байгууллагад ямар стандарт, дүрэм, нормын дагуу хэчнээн хүн ажиллаж байгаа талаар мэддэггүй. Хатуу тоо тавиад явдаг. Төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тооцож мэддэггүй. Үүнийг тооцох тооцоолуур нь цаанаа стандарттай. Эндээс хаана, хэдэн төрийн албан хаагч ажиллах хэрэгцээ шаардлага байгаа нь тодорхой болно. Түүнээс биш хэн нэгэн даргын үзэмжээр тоог нь нэмж, хасч, цомхтгож байгаа нь хөгжилд саад болж байгаа асуудал.
-УИХ, Засгийн газрын гишүүн бүрийн амны уншлага бол “Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ, татварын ээлтэй бодлого хэрэгжүүлнэ” гэх үг болсон. Харамсалтай нь бодит байдал дээр бодлого, үйл ажиллагаа нь энэ үгнийхээ эсрэг хэрэгждэг. Татварын дарамтаас өндийж чадахгүй байгаа талаараа иргэд болоод бизнес эрхлэгчид хэлж байна шүү дээ. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?
-Дээр дурдсанчлан татварын гол бодлого, үзэл санаагаа өөрчлөх ёстой. Татвар төлдөг хэсгээсээ нэмж татвар авдаг бодлогоо өөрчлөх ёстой. Харин татвар төлөхгүй байгаа далд зах зээлээ ил болгож, бүртгэж, бүртгэлжүүлж, татварын бааз сууриа өргөжүүлж, хууль ёсны дагуу татварын орлогоо бүрдүүлэх учиртай. Төр ажлаа сайн хий. Тэр хэрээрээ татварын уучлал, өршөөл, урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг буюу татвар төлөхгүй байснаас төлдөг байх нь илүү өгөөжтэй байх бодлого хэрэгжүүлснээр далд эдийн засгийг ил болгож, татварын бааз сууриа нэмэгдүүлнэ. Хүн амын орлогын албан татварыг бууруулах ёстой. НДШ-ийг бууруулах ёстой.
Энэ талаар хүн бүр тоть шиг давтаж байгаа бол маш сайн. Учир нь талаас илүү хувь нь хэлсэн, ярьсан үзэл санаанаасаа буцахгүй байх. Тиймээс Татварын багц хуулийн төсөл батлагдах байх гэж бодож байна.
–Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт биелэлтийн талаар ойрын өдрүүдэд хэлэлцэж байна. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны талаар дүгнэлт хэлэхэд эрт байна. Харин УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа. Учир нь, олон жил ярьсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, урагшлуулж чадсан. УИХ ч тэр, Засгийн газар ч тэр сайн ажилласан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шийдчихлээ, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлаа тодорхой болгочихлоо, ураны гэрээ баталлаа, эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, өртөг рүү нь ойртуулах алхам хийлээ. Хэдийгээр чамгүй өвдөлттэй ч олон жил ярьсан, хүлээсэн асуудлуудаа шийдсэн чуулган болж өндөрлөсөн. Хаврын чуулганаар ч мөн адил олон чухал шинэчлэлийг хийх хүлээлт байна. Ямартай ч харж л байя.
-Намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж иргэд, сонгогчидтойгоо уулзсан байх. Иргэдийн амьдралын орлого муудаж, бухимдалтай явааг анзаарсан ч биз. Үнэндээ, тэр гоё эдийн засгийн өсөлтүүд өрх гэр, аж ахуйн нэгжийн үүд хаалгаар орохгүй байна. Улстөрчдөөс бусад нь үнэндээ бүсээ чангалсаар л байна шүү дээ?
-Хамгийн гол асуудал бол хурдтай тэлж байгаа макро эдийн засгийн үзүүлэлтүүд өрх гэрийн үүд хаалгаар орохгүй байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ асар хурдацтай өсч байгаа боловч өрх гэрийн үүд хаалгаар орж иргэн бүрд мэдрэгдтэлээ удаж байна. Тиймээс төсвийн, мөнгөний, хөрөнгө оруулалтын бодлогодоо өрх гэррүү чиглүүлсэн өөрчлөлтийг оруулах ёстой. Ипотек, жижиг дунд бизнес эрхлэгчидээ хэрхэн санхүүжүүлж, ажлын байр бий болгосон хүмүүсээ татварын бодлгоор яаж дэмжих юм гэх мэт эдгээр бодлогуудаа хэрэгжүүлэх ёстой.
-Нүүрсний үнийн уналт эдийн засагт том дохио өгч байна. Монгол Улс 2025 оны төсвөө тодотгохгүй бол байдал хэцүүдэж мэдэх нь. Гэвч, Сангийн сайд төсөв тодотгоход хүрээгүй л гээд байгаа шүү дээ. Энэ үнэн үү?
-Сангийн яам болоод Монголбанкнаас өгсөн мэдээллийг сонссон. Аль аль нь төсөв тодотгох, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулахад эрт байна гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг харвал эрсдэл асар их байна. АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон цагаасаа хойш Монгол Улсын экспортын гол түнш БНХАУ-тай худалдааны дайн өрнүүлсэн. Үүнээс үүдээд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна. Тиймээс бүтээн байгуулалтууд буурч, гангийн хэрэглээ багасч байна. Энэ хэрээр Монгол Улсаас экспортлодог нүүрсний хэрэглээг бууруулж, манайх руу орж ирэх валютын урсгалд шууд нөлөөлж байна. Тиймээс бид одоо хөрөнгө оруулалт оруулж ирэх, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, аюулгүй болгох, үнэн зөв мэдээлэл өгөх бодлого зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Манай сайд нар хөрөнгө оруулалт татна л гээд байгаа. Та хүртэл хөрөнгө оруулагчдыг даллаж дуудаач гэх утгатай үг хэлсэн байсан. Хууль эрх зүйн орчны шинэчлэл нь зуун задгай, дээр нь дотоодын хэрүүл зодоон нь гадаадын хөрөнгө оруулагчдад муу мессеж болж хүрч байгаа байх. Ийм улсад тэгэхээр хөрөнгө оруулалт орж ирэх үү?
-Харамсалтай нь, таны хэлж байгаа үнэн. Тиймээс энэ асуудлыг шахаж шаардах ёстой. Улс оронд татварын орлого,гадаадын зээл тусламж, гадны хөрөнгө оруулалтаар мөнгө орж ирдэг. Дээрх гурван үйл ажиллагаанаас Монгол Улсын бүх төсөв, төсөл, хөтөлбөрүүд санхүүждэг. Гэтэл одоо л татварын бодлогоо өөрчлөх асуудлыг ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд хоёр хөрштэйгөө хийсэн мастер гэрээнээс л мөнгө оруулж ирж байна. Эцэст нь Монгол Улсын зээл тусламжийн хэмжээ өндөр байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс хамгийн эрсдэл багатай, ажлын байр бий болгох, төсөв санхүүгийн хувьд дарамтгүй зүйл бол хөрөнгө оруулалт татах. Тиймээс хөрөнгө оруулалт татад хүчин чармайлт гаргах зайлшгүй шаардлагатай болчихоод байна. Өмнөх парламентаар хэлэлцүүлэхээр яригдаж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн, батлах сонирхолтой хүмүүсийн нэг нь би байсан. Одоо ч энэ зарчим, үнэт зүйл, үйл ажиллагаа минь хэвээр байгаа.
Хөрөнгө оруулагчид хоёрхон зүйл хардаг. Нэгдүгээрт, оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрхзүйн орчин нь тогтвортой байх уу, шинэ хууль гаргаад дээрэм, тонуул хийчих юм уу яах юм гэдэг дээр болгоомжилж байна. Хоёрдугаарт, оруулсан хөрөнгө оруулалт аюулгүй юу гэсэн ийм л хоёр зарим ярьж байна.
Ийм хоёр амлалтыг Монгол Улс хөрөнгө оруулагчдад өгчихмөөр байгаа юм. Хөрөнгө оруулалт нь аюулгүй байх баталгааг гаргаж өгөх ёсой.
– Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ гэж тооцож байгаа. Энэ боломжтой юу?
-Эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамаараад эрэмбэлэх ёстой. Эхний 3-4 төслүүдийн бүх зүйл тодорхой болоод урагшилчихлаа. Тиймээс үлдсэн 10 төслөө эрэмбэлж, олон улсаас хөрөнгө оруулалт татахын тулд танилцуулах ёстой. Дэлхийн эдийн засаг түвэгтэй байгаа энэ үед бид ч бас учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, угтуулсан бодлого хэрэгжүүлэх ёстой. Миний хувьд Монголбанк болоод Сангийн яам, дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг аваад үзэхэд төсөвт тодотгол хийж магадгүй гэж тооцож байна.
-Стратегийн ач холбогдол бүхий орд газрын 34 хувийг төр эзэмшихтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Ялангуяа сүүлийн үед Засгийн газар болон MSC хооронд эрх ашгийн том зодоон үүссэн нь нийгмийг багагүй талцуулах боллоо?
-Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх тухай бодлого хэрэгжих ёстой. Үнэхээр тухайн үеийн засаг төрийн алдаа дутагдал байгаад түүнийг засах гэж байгаа бол Үндсэн хууль болоод холбогдох хуулиудын хууль эрхзүйн хүрээнд нийцүүлэх ёстой. Түүнээс биш хэн нэгийгээ дайсан, хэн нэгийгээ баатар болгож, зохиомол хардлага, дуулиан шуугиан болгож шийдвэрлэх асуудал биш.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. АН,МАН, ХҮН гэж ялгахгүйгээр үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа алдаа гаргасан бол хариуцлага тооцох механизм УИХ-д хадгалагдаж чадаж байна уу?
-УИХ бол хууль тогтоох байгууллага. Засгийн газар баталж хуулийг хэрэгжүүлдэг. Энэ дунд алдаа гарвал шүүдэг байгуулалага нь шүүх засаглал. УИХ, Засгийн газар, шүүх засаглал бол засаглалын гурван суурь. Тиймээс байгаа байгаа байр, хэм хэмжээндээ байя. АН, МАН, ХҮН нам гурвуулаа эрх баригч нам. Гэтэл УИХ-ын нэгдсэн чуулганаар улсын төсөв хэлэлцэж байхад АН-ынхан сөрөг хүчний байр суурь илэрхийлж, уншиж байгаа нь инээдэмтэй асуудал. Үнэхээр унших гээд байгаа бол ИЗНН, Үндэсний эвсэлээс уншиг. Хэрэв санаж байгаа бол Төсвийн зарлагын хяналтын дэд хороог эвсчихсэн Засгийн газарт орсон намуудын төлөөллөөс тавьж болохгүй. Харин эвсэлд ороогүй намаас тавих нь зүйтэй гэсэн санал гаргаж байсан. Парламент Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, алдаа гаргасан бол баталсан хуулиа хэрэгжүүлэхийг шахаж шаардах ёстой. Би үндсэн чиг үүргийнхээ дагуу л ажлаа хийж байгаа. Алдаа гаргавал манай, танай, хүний өөрийн гэхгүйгээр зарчмын байр сууриа илэрхийлж шүүмжлэлтэй хандаж, алдаа завхралыг нь арилгуулж, хариуцлага тооцуулдаг байх ёстой. Тухайлбал, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд МАН-аас томилогдсон. Үйл ажиллагаа нь алдаатай байсан учраас шүүмжилж л явсан. АН-аас томилогдсон Хууль зүйн сайд О.Алтангэрэл анх томилогдохдоо “Хүнийи эрхийг хамгаална” гэхэд нь би дэмжсэн. Харин одоо хүний эрхийг зөрчсөн учраас шүүмжилсэн. Нэг байгууллагын 8 хүний нэг нь гэмт хэрэгт орооцолдохоор бүгдийг нь барьж хориод, шөнөжингөө байцаадаг байж болох уу. Төр өөрөө хүний эрхийг нэг минут ч саатуулах эрхгүй. Тийм учраас зөв зүйтэй санал санаачилга ажлыг дэмжинэ. Буруутай алдаатай шийдвэр, бодлого, санал санаачилгыг дэмжихгүй, шүүмжлэнэ. Энэ бол ардчилсан зарчим.
-Тэгвэл МАН дотроо хэр зэрэг ардчилалтай байна вэ. МАН-аас оруулж ирсэн хуулийн төслийг дэмжсэн бол оноо өгч, дэмжээгүй бол оноо хасах зарчим гишүүддээ танилцуулсан нь ямар учиртай вэ?
-Парламентад суудалтай, шалгуур хангасан тооны гишүүнтэй намын бүлэг гэдэг бол Үндсэн хууль болоод Улсын их хурлын тухай хуульд заасны дагуу байгуулагддаг. Тухайн бүлэг өөрөө дүрэмтэй, журамтай, хуультай байдаг. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай. Тийм учраас УИХ-ын 2024 оны сонгуульд тухайн үзэл баримтлал дээрээ суурилсан мөрийн хөтөлбөр боловсруулж, иргэддээ танилцуулсан. Тухайн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж иргэд, олон нийтээс санал авч сонгогдсон. Энэ хүрээндээ намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зоригоор үзэл баримтлалд таарсан үйл ажиллагаа явуулах ёстой. Иргэд сонгогчиддоо хэлсэн үгэндээ эзэн болж, эргээд уулзах нүүртэй байх ёстой. Бүх хуулийг намын бүлгийн хурлаар оруулдаггүй. Гагцхүү бодлогын шинж чанартай хуулиудаа л оруулдаг.
Намын бүлэг заавал улс төрийн шийдвэр гаргаж байдаг. Энд улс төрийн сахилга батын асуудал яригддаг. Харин хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй гэж оноо өгч үнэлэх асуудал дээр эргэлзээтэй байгаа.
Үнэлгээний асуудлыг нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй. Бүлгийн ажлын албанаас оруулж ирсэн асуудлыг нийт гишүүд хэлэлцээд олонхоороо шийдвэр гаргах байх. Миний хувьд зарим зүйл заалт дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс зүйл заалт нэг бүрээр нь хэлэлцэх нь зөв гэж харж байна.
-Эцэст нь УИХ-ын дарга ёс зүйг парламентаас эхлүүлнэ гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө хэр ёс зүйтэй гэж та бодож байна. УИХ-ын чуулганы хуралдаанд ирц хангалтгүй оролдог гишүүд олон нийтээс шүүмжлэл хүлээх боллоо?
-Монгол Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаанд суухгүй байх нь ч бас улс төр юм шүү дээ. Тухайн хуулийн төслийг дэмжихгүй байна аа л гэсэн үг. УЦИХ-ын гишүүн олон төрлийн ажилтай байдаг. Байнга хуралдаа суух ёстой хүн биш л дээ. Тойрогтоо ажиллана, гадаад дотогшоо явж туршлага судлана, ажлын хэсэгтэйгээ сууж хууль бичнэ, ард иргэдттэйгээ уулзана, ахуй амьдралд ч асуудал гарна, өвдөнө. Хүн л юм болохоор хүнд тулгардаг асуудлууд гарна. Тэр бүхнийг зохицуулаад явж байгаа. Гэхдээ ямар нэгэн хүндэтгэх шалгаан байхгүй байхад УИХ-ын нэгдсэн чуулгандаа оролцдоггүй хүмүүст хариуцлага тооцох асуудал ярих ёстой. Зарим нэг хүмүүст дабль стандарт үйлчилж байна. Хэн хүнээс илүү эх оронч дүрд тоглоод хэн хүнээс илүү хулгай хийдэг хүмүүс ч байна.
Тэнэг 1 цагийн өмнө 202.126.88.82
Энэ тэнэгтээ юу ярилцдаг байнаа !
Ганаа 2 цагийн өмнө 202.126.91.209
ДАРХАНААС СОНГОГДСОН БАС НЭГ ЭРГҮҮ НИЙТИЙГ ХАМАРСАН ШУУГИАН ГАРВАЛ ОРОЛЦООД Л НААНА ЦАГДААГЫН ГАЗАР ХЭРЭГ ИЛРҮҮЛЭЭД ЯВЖ БАЙНА ЧАМД ЯМАР ХАМАА БАЙНАА ОРДНЫ ХАЖУУД НЭГ ЭХ ӨВӨЛЖИНГӨӨ СУУЛАА ОЧИЖ УУЛЗААЧ ЭЭ
Зайл 3 цагийн өмнө 202.9.46.27
гуц, зайл, түй чоорт
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.217.118
Та өөрөө хир их ёс суртахуунтай хүн билээ хир их луйвар хийсэн ,хир их худал ярьж попорсон хир их мөнгө идсэн ядаж түүнээсээ татвар төлсөн бил үү гэдгээ орой орондоо ороод унтах бүрдээ нэг сайн бодоод байгаарай
Нэргүй 4 цагийн өмнө 122.201.31.209
Хулгайч бол тэгээд нийгмийн л дайсаншдээ. Чи эмзэглээд байгаамуу? Хошного царайлчаал гүйгээд байхын. Ашиг сонирхлын зөрчилтэй юү!
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.36
SERELN SEKSEER ODOOGCH80955877SEKSDI ANUSDI
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.36
SEKSEER TACHAANGUI XUSNEER VANXANDI BOOBN XXNO80955877
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.206
Дориун гишүүн шүү
Лaлap 4 цагийн өмнө 202.9.46.27
Популист худалч хулгайч хөгжлийн банкнаас залилан хийсэн ландарам.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.184.236
Дамдинням цөөн шударга гишүүний нэг. Цаана нь Сандаг-Очир зэрэг хэд бий. Яг ийм гишүүн АН-д байхгүй, учир нь 30 жил хэрүүл зодооны улстөр хийгээд хэвшчихсэн. Харин ХҮН намд зөв хүмүүс байналээ. Үнэхээр ямар ч намын харьяалалтай байх ч зөвийг дэмжиж, бурууг хэлж ажиллах ёстой.
Нэргүй 6 цагийн өмнө 124.158.104.51
Дамдинням бол засагт хэрэгтэй зайран мөөн. Үнэхээр эрүүл сэтгэдэг зоригтой улстөрч. Олон түмэн ардчилал шудрага ёсонд итгэдэг. Шударга ажиллаж байвал ядуу ч гэсэн дэмжээд л байдаг. Дарангуйлал тогтоохын эсрэг зогсож чадах зоригтон бол Дамдинням мөн гэж ярьдаг.
Нэргүй 7 цагийн өмнө 202.5.202.130
Худлаа нөхөр
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.176.69
ДҮР ЭСГЭСЭН ХӨЛДҮ ПОП ХОЛ ОЧИЖ х**
Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.129
En ih hudlaa hulgaichdaa hugjilin bankaas hulgai shaasn bas bus ih hulgai hicheed gishuun 20 say medehgui um shig jujigldeg l***r atsdaa en l*** songosn pz dar nar hezee uhej dald oroh boloo
Үх 8 цагийн өмнө 202.9.46.27
лaлaрийн хулгайч чинь юугаа гуцаад, өмхийгөөр гэхрээд байгаа улаан aлaвч вэ?
зочин 8 цагийн өмнө 66.181.188.58
Сүүлийн үед монголчуудыг ялгаварлан хуваагдуулж хооронд дайсагнуулах гэмт үйлдэл хийсэн нөхдийг өмөөрч хамгаалдаг бүлэглэл үүсч хууль хүчний байгуулгыг дайрч ажлыг салгардуулах гэмт үйлдлийг бүрхэгдүүлэх бодлого дээд шатанд илэрч бна
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.161.230
2006 2007 onii ued amerikt z.enhboldtoi batlan hamgaalahin said bimbatsogt hamt ochj yariltslaga hij bsn bichlegiig olj tavihaar yum. harin ene zaluu ch d
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.160.29
Нэг үхрийн эвэр доргиход 126 үхэр " сарталздаг " – г " сарлаг боловсрол " гэнэ гэжээ …
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.134
Энэ бөөрөнхий хэлтэй лалраа аваач дарханы оркуудаа
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.47.30
Зөв эрүүл сэтгэж байна
зочин 9 цагийн өмнө 124.158.104.69
намын бүлэг оноо өгч дүгнэх нь ёс зүйгүй асуудал, хууль дүрэм журам байгаа ш дээ,сайн ярьвал халдашгүй байдалд нөлөөлж байна даа
з 9 цагийн өмнө 202.126.90.250
тэнэг
сонгогч 9 цагийн өмнө 66.181.189.218
Монгол Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаанд суухгүй байх нь ч бас улс төр юм шүү дээ. Тухайн хуулийн төслийг дэмжихгүй байна аа л гэсэн үг. -гэнээ энэ нөхөр. 2 удаа УИХ-ын гишүүн болоод ч төлөвшдөггүй, попорчин ийм "хог"-уудыг зайлуулж байж л УИХ цэвэрших байх. Дэмжихгүй бол хуралдаа суугаад л эсрэг кнопоо дарга биздээ, сонгогч олныг тэнэг гэж бүү доромжил, Дарханыхан энэ балайгаа татаж аваач ээ.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.100
Эрхэм сонгогч гуай та өөрөө л энэ хүнийг сонгосон, ирэх сонгуульд та бүр энэнээс шал дор хүнийг сонгох бололтой хүн бна шүү ! Олигтойхон хүн сонгохын тул та өөрөө болов сролоо дээшлүүл, за юу !
Жижиг худалдагч 9 цагийн өмнө 66.181.161.181
хэлний курс төгссөн хүнийг боловсролтой энэ тэр гэх.