Каори Сакамотог давах уран гулгагч Бостонд гарч ирэх үү?

Каори Сакамотог давах уран гулгагч Бостонд гарч ирэх үү?

Каори Сакамотог давах уран гулгагч Бостонд гарч ирэх үү?

Уран гулгалтын ДАШТ өнөөдөр/2025.03.26/ АНУ-ын Бостон хотын алдарт "TD Garden"-д  эхэлнэ. Энэ удаагийн дэлхийн аварга нь ирэх оны олимпийн эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлог. Мөн Оросын тамирчин Камила Валиевагийн Бээжингийн олимпийн асуудлаас болж, тэмцээнд оролцох насны хязгаарыг 17 болгож нэмэгдүүлсэн билээ. Тиймээс 2024 оны долдугаар сарын 1-нээс өмнө 17 нас хүрсэн тамирчид өрсөлдөх учиртай.

50 орны 200 шилдэг тамирчин өрсөлдөх бөгөөд Орос, Беларусийн тамирчид оролцох боломжгүй аж. Түүнчлэн Монголын тамирчид дэлхийн аваргад оролцох хэмжээний хангалттай оноог цуглуулж чадаагүй учир оролцохгүй.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын төрлийн богино үзүүлбэрээр тэмцээн эхэлнэ. Мөн энэ оны нэгдүгээр сарын 29-нд Вашингтон хотноо болсон онгоцны ослын хохирогчдод зориулсан санан дурсах ёслол болно.

КАОРИ САКАМОТО ДАХИН ТҮРҮҮЛЭХ ҮҮ?

Украинд явуулж буй цэргийн ажиллагаанаасаа болж, Орос, Беларусийн тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Үүний улмаас хамгийн ихээр хохирч буй тамирчдын нэг хэсэг нь уран гулгагчид. Угтаа Оросын уран гулгагчид бол дэлхийн аваргын гол өнгийг тодорхойлогчид, фаворитууд байдаг билээ. Ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрлийн аварга энэ улсаас л тодордог бичигдээгүй хууль бий. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Оросын авьяастнууд олон улсын тэмцээний бараа харсангүй.

Энэ хойгуур эмэгтэй ганцаарчилсан төрлийн дэлхийн шилдэг тамирчнаар Японы Каори Сакамато тодроод байна. Өдгөө 24 настай тэрбээр 2022-2024 оны хооронд гурав дараалан дэлхийн аварга болоод буй. Энэ удаагийн дэлхийн аваргад ч түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар нэрлэгдсэн.

Сакамото хэвлэлд өгсөн ярилцлагадаа"Миний цаг ирчихсэн мэт л санагдаж байна. Би итгэлтэйгээр дөрөв дараалан түрүүлэхийн төлөө боломжоо ашиглахыг хүсч байна. Яг одоо миний бие, форм оргил үе дээрээ байна. Бэлтгэлээ ч сайн хийж, тэмцээн дээр үзүүлбэрээ төгс гүйцэтгэхийн төлөө хичээж байна" гэжээ.

Каори Сакамото 2022 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан билээ. Түүний дээр Оросын Анна Щербакова алт, Александра Трусова мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

ЭНЭ ДЭЛХИЙН АВАРГЫН ОНЦЛОХ ТАМИРЧИД

Эх орондоо дэлхийн аваргыг хүлээн авч байгаа гэдэг утгаараа АНУ хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2024 оны Гран Пригийн финалын аварга Амбер Гленн, 2024 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 18 настай Исабью Левито, 2022 оны олимпод оролцож байсан Алиса Лью нар өрсөлдөнө.

Амбер Гленн

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн аварга, дөрвөлсөн аксель үсрэлтийг гүйцэтгэсэн дэлхийн анхны тамирчин Илья Малинин, 2014 оны олимпийн хүрэл медальт Жэйсон Браун, 2025 оны АНУ-ын аваргын мөнгөн медальт Андрью Торгашев нар бий.

Илья Малинин

Харин хосын төрөлд Элли Кам, Данни О’Ши болон Миша Митрофанов, Алиса Эфимова нарын хосууд Нэгдсэн улсыг төлөөлөх бол бүжгийн төрөлд аваргаа хамгаалагч, гэрлэсэн хос болох Мэдисон Чок, Эван Батес нараар манлайлуулсан Каролин Грийн, Майкл Парсонс болон Кристина Каррейра, Энтони Пономаренко нар өрсөлдөнө.

Элли Кам, Данни О’Ши

АНУ-ыг зорьж буй олон улсын шилдгүүдийг дурдвал канадчууд тун хүчирхэг бүрэлдэхүүнээ илгээжээ. Хосын төрөлд л гэхэд Динна Стеллато Дудек, Максим Дешам нар оролцохоос гадна ганцаарчилсан төрлүүдэд Маделин Шизас, Роман Садовски нар эх орноо төлөөлнө. Мэдээж Каори Сакамотог дурдах хэрэгтэй. Хэрэв тэрбээр дөрөв дараалан дэлхийн аварга болж чадвал 1956-1960 онуудад дэлхийн аваргад дараалан түрүүлж байсан АНУ-ын тамирчин Кэрол Хэйсийн амжилтыг давтах болно.

Бүжгийн төрөлд Испанийн хослол болох Олива Смарт, Тим Дик нарыг хүчтэй өрсөлдөнө гэж үзэж байна. Ганцаарчилсан төрлүүдэд Италийн шинэ залуу од Анна Пеззетта, Өмнөд Солонгосын Ким Ча-ён, Казахстаны Михаил Шайдоров, Францын Адама Шиао Хим Фа нар цахиур хагалах магадлалтай.

ОРОСЫН ТАМИРЧИД ХЭЗЭЭ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Олон улсын тэшүүүрийн холбооноос Орос, Беларусийн тамирчдыг дэлхийн аваргад оролцох зөвшөөрлийг олгоогүй. Ерөнхийдөө олон улсын бүхий л спорт холбоод Олон улсын олимпийн хорооны зааварчилгааг дагаж байна. Гэхдээ удахгүй нөхцөл байдал өөрчлөгдөх шинжтэй. Саяхан Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгууль болж, Кирсти Ковентри гэх бүсгүй сонгогдсон билээ. Сонирхолтой нь, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнд баяр хүргэжээ.

Кремлийн мэдэгдэлд "Сонгуулийн санал хураалтын дүн таны спортын ертөнцөд нэр хүндтэй, тамирчны хувиар өндөр амжилт гаргаж байсныг тань үнэлж байгааг хангалттай харуулж байна. Олимпийн эрхэм зорилгыг бодитоор сурталчлах сонирхол, онцгой туршлага тань ийм хариуцлагатай ажилд амжилт гаргахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Магадгүй Кирсти Ковентри Томас Бахын бодлогыг үргэлжлүүлэлгүй, спорт, улс төр хоёрыг ангид авч үзэхийг үгүйсгэхгүй.

Сүүлд гарсан мэдээллээр Оросын уран гулгалтын холбоо энэ сарын эхээр Олон улсын тэшүүрийн холбоо руу 2026 оны олимпийн эрх олгох тэмцээнд оролцох тамирчдынхаа нэрсийг илгээсэн гэнэ. Олон улсын тэшүүрийн холбоо ч нэрсийг хүлээн авсан бөгөөд гагцхүү ганцхан шаардлага тавьсан нь цагаан тугийн дор оролцуулах аж. Мөн ангилал бүрт ганцхан тамирчин оролцуулах хатуу нөхцлийг тулгажээ. Тэгэхээр Оросын дотоод өрсөлдөөн улам ширүүсч, хамгийн шилдэг нь л олон улсад өрсөлдөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 7 цагийн өмнө 103.212.116.106

Оросын тамирчин болгонл ерөнхийлөгчийн нэрэмжит цалин гээчдээ хүрхийг л хүсэж явдаг юм байна лээ ..тэгээл болоо

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.57.95.217

ёстой инээдтэй юмаа, 3А гэх аксель үсрэлт хийх чадахгүй,нэг ч квад буюу дөрвөлсөн үсрэлт амьдралдаа хийж үзээгүй сакомото дэлхийн 3 удаагийн аварга гэхээр уран гулгалт гэдгийг мэддэг мэдэрдэг хүмүүст гутамшиг юмдаа,өнөөдрийн нөхцөлд 3А хийдэг,мөн 3А гүй ч ямар нэг квад хийдэг хүн шууд аварга шүү дээ,тэгэхэд бээжинд нэг программдаа 5 квадтай трусова мөнгөн медальтай бууж байсныг бодоход уран гулгалт эмэгтэйчүүдийн төрөлд шалдаа буусныг хэн хүнгүй ойлгох байхдаа???

Avatar

kodoorx 8 цагийн өмнө 50.147.160.114

-ssu # ;

Avatar

Иргэн 8 цагийн өмнө 66.181.171.98

Спорт урлагт улс төр нөлөөлөх ёсгүй, төр засгийнхаа гаргасан шийдвэрээс болж сайн тамирчид хэлмэгдэх ёсгүй юма, Оросын уран гулгагч нар ороогүй тэмцээнүүд ямар ч сонирхолгүй, өрсөлдөөнгүй болдог.

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 9 цагийн өмнө 202.21.110.94

ХҮНДЭТ ҮХЭР МАЛНУУДАА!!!!!!! та муусайнууда болбасу эхлээдөөө ХАМГААС ТҮРҮҮНД ӨӨРСДИЙГӨӨ ХАРА! УТАА, ӨМХИЙ ҮНЭРНЭЭСЭЭ САЛАЧИХВА …….ДАЛААНО.. ЮУ ГЭЖА МӨӨРСӨН Ч БОЛНА ШӨӨӨ………

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.91.28

Зайл цагаан хэрэмнийхээ цаана далд ор илжиг чинь

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.166.196

Олон улсын уран гулгалтын холбоо гэж оросууд, тэднийг долоогчидоор дүүрчихсэн газар байсан дайны далимааар оросуудаасаа зай авч арай гайгүй болжь цэвэршиж байгаа юм болов уу, оросууд толгойд нь гарсан спортын холбоод өөдөлдөггүй гэсэн бичигдээгүй хууль бас байдаг даа, жишээ нь IBA одоо бүр баларч дууслаа ш дээ, кк

Avatar

CCC 9 цагийн өмнө 59.153.113.158

Оросуудгүй оодорч байх шив дээ

Avatar

Zocjin 2 цагийн өмнө 66.181.181.194

Bi yran gylgaltiig oilgodog xunii xuvd delxiid unexeer Orosiin tamirchid tolgoi tsoxino.Ene myy xeleed bgaa xumuus yran gylgaltiig oilgodog yim yy?

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.114.85

"Бурхангүй газар Бумба галзуурна" гэдэг үг бий. Оросын уран гулгагчдыг тэмцээнд оруулвал наадуул чинь бара сураггүй алга болно ккк

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.160.64

Орос төрийн мөнгөөр тамирчидаа угжхаа больчихвол Оросд тамирчин байхгүй л болнолдоо… Орос шиг улс төрийн утга агуулгаар , асар их мөнгөөр спортоо дэмждэг өөр улс энэ дэлхийд байхгүй шд… Сайндаач биш , Орос хүн бусдаас илүү жаргалтай амьдарч байгаа гэж харуулах гээд л ядаад байгаа нь тэр

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 59.153.113.158

Юу ч яриад бгаан хаха … бусад орон ч бас дэмждэг байгаа шуу .Манайх шиг орон бхүй

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 64.119.30.101

зочины бичсэн зүйлийг нэргүй шиг хүмүүс ойлготол хол оо хол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж