Боао форум 2025: Азийн хамтарсан эдийн засгийн өсөлтийг ахиулна

Боао форум 2025: Азийн хамтарсан эдийн засгийн өсөлтийг ахиулна

Боао форум 2025: Азийн хамтарсан эдийн засгийн өсөлтийг ахиулна

“Азийн Давос” гэгддэг 29 гишүүн орны хамтарсан Боаогийн ээлжит чуулга уулзалт энэ сарын 25-28 өдрүүдэд Хятад улсын өмнөд хэсэгт орших Хайнань мужид зохион байгуулагдаж байна. Хамгийн анхны чуулга уулзалт 2001 оны хоёрдугаар сарын 26,27-нд болж байсан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсан эх орноо төлөөлөн оролцож байжээ. “Өөрчлөгдөж буй ертөнц дэх Ази: Хамтарсан ирээдүйн төлөө” уриан дор болж буй энэ жилийн чуулга уулзалтыг "NEWS" агентлагийн орчуулагч, редактор Т.Исү газар дээрээс нь сурвалжилж байна.


Барууны орнууд худалдааны саад бэрхшээл, татварын нэмэлт тарифын талаар мэтгэлцэж байх зуур "Азийн Хавай" гэгдэх Хайнанийн Боао хотод Ази тивийн эдийн засгийн бодлого, хамтарсан чиг хандлагыг тодорхойлох томоохон чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Хятадын тухайн үеийн ерөнхий сайд Хү Жинтао 1999 оны аравдугаар сарын 8-нд Филиппин, Австралийн удирдлагатай Бээжин хотноо уулзаж, Азийн эдийн засаг, худалдааны хөгжлийн төлөөх хамтарсан чуулга уулзалт зохион байгуулах талаар хэлэлцэж байжээ. Мөн стратегийн чухал бүс болох Хайнань мужид жил бүр чуулга уулзалтыг зохион байгуулах боломж, бололцоог Хятадын тал санаачилж, 2000 онд 26 гишүүн оронтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

2020 оноос хойш Хятадын Коммунист намын төв хороо, Төрийн зөвлөл тус мужийг дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны боомт болгох түүхэн эрхэм зорилгыг тавьсан аж. Энэ нь гишүүн орнуудын хамтарсан худалдаа, наймааг ямар ч татварын дарамтгүйгээр нэмэгдүүлж, хоорондын уялдаа, холбоог тогтвортойгоор сэргээн хадгалах зорилготой байв.

Энэ оны эцэс гэхэд Хайнань нь Хятадын эх газартай хийх худалдаанд хэвийн хяналт тавихын зэрэгцээ хилийн чанадад бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй тээвэрлэх гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх эхний үе шатаа эцэслэн дуусгана.

Түүнчлэн, тус арал нь Ази тивийн стратегийн онцгой гарц болж буйн нэг шалтгаан бол дэлхийн 21 орон, бүс нутагт дөрвөн цаг, 59 орон, бүс нутагт найман цаг нисээд хүрэх боломжтой. Мөн Энэтхэг- Номхон далайн орнуудад усан замаар төвөггүй хүрэх боломжтой учир дэлхийн хамгийн чухал, худалдааны өргөн цар хүрээтэй шинэ зам юм.

Хайнань нь бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд ердөө таван жил болж байгаа ч аль хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн гэж ажиглагчид дүгнэв. Чуулга уулзалтад оролцож буй гишүүн орны төлөөлөгч, бизнес магнат, улс төрийн бодлого тодорхойлогч, салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар 2024 онд тус арлын импорт, экспортын нийт хэмжээ 277 тэрбум 650 сая юаньд хүрч, жилийн 20 хувиар өсчээ. Мөн хугацаанд арлын ДНБ нь 793 тэрбум 500 сая юаньд хүрч, аялал жуулчлалаас 204 тэрбум юанийн ашиг орлого олсон байна.

Цаашид, Хайнань нь аялал жуулчлал, орчин үеийн үйлчилгээ, өндөр технологи, халуун орны хөдөө аж ахуй гэсэн дөрвөн тулгуурт салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг зорьж байна.

"Азийн төлөөх Боао форум"-ын 2025 онд зохион байгуулагдах улс төр, бизнесийн удирдагчид “Өөрчлөгдөж буй ертөнц дэх Ази: Хамтарсан ирээдүйн төлөө” уриа дор "Чөлөөт худалдааны боомтын дэлхийн хөгжил" дэд форумд оролцов. Эл үеэр чөлөөт худалдааны бүсүүд Азийн интеграцчлалд хэрхэн чухал болж буй болон Хятад, Япон, "ASEAN"-ы орнуудын хамтарсан "RCEP" худалдааны хэлэлцээрийн талаар хэлэлцсэн юм.

Урьдчилсан статистик тоо баримтаас үзэхэд, энэ жилийн чуулга уулзалтын бага хуралд 60 гаруй орон, 2 мянган бүс нутгийн төлөөлөгч оролцсоноос гадна 150 орчим хэвлэл мэдээллийн байгууллагаас мянга гаруй сэтгүүлч оролцож байна.

Боаогийн Азийн чуулга уулзалтын ерөнхийлөгч Бан Ги Мун нээлтийн үеэр хэлэхдээ, "Би болон манай хамт олон тус муж хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдсэнийг нүдээрээ харлаа. Дэд бүтэц, үйлчилгээнээс эхлээд өндөр технологийн аж үйлдвэр хүртэл Хайнань муж нөөц баялаг, хүмүүсийг татах хүч болох замдаа явж байна. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, оролцооны түвшингээр чөлөөт худалдаа, даяаршлын ач холбогдлыг баттай нотолж байна.

Хэдийгээр олон улсын худалдаа 100 хувь чөлөөтэй байх боломжгүй хэвээр байгаа ч энэ нь дэлхийн эдийн засгийн боломжийг мэдэгдэхүйц өргөжүүлж, олон зуун сая хүнийг ядуурал,  зовлон зүдгүүрээс гаргахад тус нэмэр боллоо.

Дэлхийн нийтийн эдийн засаг ямар түвшинд хүрэх боломжтой нь нээлттэй, хүртээмжтэй байдлаас ихээхэн шалтгаалдаг. Улмаар чөлөөт худалдааны боомт, бодлогыг хэрэгжүүлэх нь маргаангүй ач холбогдолтой бөгөөд ашиг тустай" гэж онцлон тэмдэглэсэн билээ.

Боагийн Азийн чуулганы дэд дарга Жоу Шиаочуан мөн индэрт гарч, "Улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, технологийн хүчин зүйлүүд хоорондоо уялдаа холбоотой, харилцан үйлчилж байна. Энэ нь олон улсын дэг журамд шинэ сорилтуудын бий болгож байна. Тиймээс Азийн улс орнуудад бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулж, даяаршлыг хүртээмжтэй, эрх тэгш хэлбэрт оруулахыг уриалж байна. Худалдаа наймаа, эдийн засгийн бодлогод нэг талыг баримтлалгүй, жинхэнэ олон талт үзлийг баримтлах нь дэлхий нийтийн ирээдүйг тогтвортойгоор хөгжүүлэх болно" гэлээ.

Энэ жилийн форум нь олон улсын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилготой бөгөөд нээлттэй яриа хэлэлцээг нэмэгдүүлж, салбар бүрийн шинэлэг хэлбэрийг судлах, бодит үр дүнд хүргэхэд чиглэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үх 4 цагийн өмнө 202.9.46.27

сөнө

Avatar

glxynui; 5 цагийн өмнө 50.147.160.114

zailyyl

Avatar

- y; 6 цагийн өмнө 50.147.160.114

pokazibaet

Avatar

bzxylgaichduin yrdyn; 6 цагийн өмнө 50.147.160.114

y=A+N+b+k

Avatar

gyilagchlyylaxzx erxtni_; yzyylenoperationsgl. 6 цагийн өмнө 50.147.160.114

– Kapitlyzm ni deer gesenbl; xynui ###.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж