Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас /НИТХ/ өчигдөр /2025.03.25/ хороодын хэсгийн ахлагч нарын сар бүр авдаг урамшууллыг 200 мянган төгрөгөөр нэмж 1.2 сая төгрөг болгосоноор МАН нийслэл дэх хөлөө мөнгөөр аргамжиж, мөн 2024 оны орон нутгийн сонгуулийн төлбөрөө төлж, өр цайрав.
Нөгөө талдаа МАН 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 онд болох УИХ болон орон нутгийн сонгуулийн бэлтгэлээ эртнээс базаан, хөлөө лоббидож эхэллээ ч гэж хэлж болох юм.
Нийслэл есөн дүүрэгтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 204 хороонд 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцдаг гэх статистик гарчээ. Гэвч хэсгийн ахлагч нар өрх бүрдээ хүрч ажиллаж чаддаг уу гэвэл үгүй. Тойргоос сонгогдсон гишүүд хорооны иргэдтэй уулзах бол зар тараана. Сар шинийн баяр дөхүүлж гишүүд тойргийнхоо ахмад настнуудад гарын бэлэг тараах бол мөн зар тараана. Бас болоогүй хэнийг энэхүү гарын бэлгэнд хамруулах вэ гэдэг хар дансыг тэд л зохионо. Хааяадаа хогны мөнгө нэхэж айл өрхүүдээр орно.
Гэрээгээр ажил гүйцэтгэдэг тул өдөр бүр найман цагаар ажиллана гэсэн хатуу цагийн хуваарь барихгүй. Үндсэндээ хувийн ажлынхаа хажуугаар дээрх ажлыг амжуулдаг тул гол төлөв хорооны Засаг даргын хүрээллийн, аль эсвэл намын харьяалалтай байх нь олонтаа. Тухайн хороонд аль нам олонхи болж сонгогдсон, тухайн намын угшилтай хүн л хэсгийн ахлагч хийнэ.
Сонгууль бол хэсгийн ахлагч нарын хувьд мөнгө хийх “шаанс” нь. Тиймдээ ч тухайн сонгуулиар хэнийг гаргаж ирэх вэ гэдэг дээр голлож ажилладаг хүмүүсийн нэг бол яах аргагүй хэсгийн ахлагч.
Мөнгийг нь ахиухан өгчихсөн байхад өрсөлдөгч намынхаа гишүүнийг ч өөрийн талдаа урвуулж саналыг нь татаж чадна.
УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд горилогсод хэсгийн ахлагч нарыг гадаад руу аялуулаад байдаг нь ийм л учиртай. Тэднийг үл тоовол дуусаа, сонгуулиар санал авахгүй шууд л годройтно. Мөлхөө сонгуулиар жинхэнэ сонгогчидтой тулж ажилладаг хүмүүсийн нэг юм. Ийм л учраас НИТХ өчигдөр Засгийн газраас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 20 хувиар буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байгаатай уялдуулж, хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмж байна гэдэг тайлбар дагуулан, сонгуулийн төлбөрөө төлсөн хэрэг.
Энэ оны эхнээс нийслэлд автомашины татвар гурав дахин, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдсэний цаад шалтгаан нь сонгуульд ажилласан хүмүүсийнхээ цалин, урамшууллыг нэмэх гэж л тэр шүү дээ.
Уг нь хороо бүрт байх хэсгийн ахлагч гэх энэ ажлын байрыг байхгүй болгочиход дүүргүүдийн ажил зогсчихгүй, үргэлжилдгээрээ л үргэлжинэ. Гагцхүү сонгуульд хэрэг болох учраас л аль ч нам засагласан тэднийг төсвөөс угжиж, урамшууллыг нь нэмсээр өдийг хүргэсэн. Зөвхөн сонгуульд ашиглах хэрэгсэл болгон хувиргаснаар намын хөл л болж бэхэжсэн гэж хэлэхэд бодит байдлаас хол зөрөхгүй.
Одоо МАН нэгэнтээ НИТХ-аар дамжуулан хөлөө аргамжиж авсных хэрэгцээтэй ажилд буюу нийслэлд хэрэгжих том төслүүдэд хүчийг ашиглах шаардлага байна.
Жишээ татвал, “Сэлбэ” дэд төвд эхний ээлжинд 12 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулахаа Улаанбаатар хотын захирагч зарлаж байсан ч өнөөдөр 10 мянга болж, тоо нь 2000-аар буурсны цаад шалтгааныг газар чөлөөлөлтөөс болж хумигдсан гэх мэдээлэл сонстох боллоо. Энэ мэдээ баттай бол ийм бэрхшээл бусад дэд төвүүд дээр ч давтагдахгүй гэх баталгаагүй.
Хэрэв нийслэл газар чөлөөлөлтөөс болж 20 минутын хотоо төлөвлөсөн хэмжээндээ байгуулж чадахгүйд хүрвэл агаар, хөрсний бохирдлоо бууруулж чадахгүй л гэсэн үг.
Тиймээс урамшууллыг нь нэмсэн энэ боломжоо ашиглаад төрөөс хэрэгжүүлэх төслүүдээ иргэдэд ойлгуулж, тээг саад хийхгүй байхад хэсгийн ахлагч нараа ажиллуулахгүй бол 20 гаруй төслүүд хэрэгжүүлэх амлалт хоосон лоозон л болж хувирах эрсдэл байна шүү.
Г.ХОРОЛ
Нэргүй 5 цагийн өмнө 85.12.7.172
Татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн балай авгай тэжээдэг Ерөнхий сайд байдаг гэнээ 😄
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.191.193
иймэрхүү луйварчид улс орныг самарч дууслаа
зочин 6 цагийн өмнө 66.181.187.75
ер нь энэ бол сонгуульд л найруулж явдаг боловсролгүй хэдэн хэрүүлч авгай нар байдаг . татварын мөнгөөр зальт этгээдүүдийг тэжээдгээ боль
ЛAлaр хулгайчууд 7 цагийн өмнө 202.9.46.27
сөнөтүгэй
Нэргүй 7 цагийн өмнө 103.212.118.118
Татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд 26,755,200,000төгрөг хусдаг юм байна даа энэ мангарууд
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.161.70
энэ нофффшийн систем Монголыг доош нь л чирнэ. ман бөхнө!
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.47.30
Яг үнэндээ МАН-ы сонгуулиар иргэдийг шахаж дарамтлан, мөнгөөр санал авдаг сүлжээг зохион байгуулдаг хүмүүс шүү дээ. Төрийн эрхийг хууль бус аргаар авахад хамгийн их гар бие оролцдог хүмүүс. Хуулиндаа өөрчлөлт оруулж зохицуулалт хийх хэрэгтэй.
Нэргүй 8 цагийн өмнө 103.57.92.96
чадаж байхад арга байхгүй.Атаархуу хүн бол юу ч хийж чаддаггүй юу ч хийж үзээгүй чадваргүй хов жив хөөцөлдөгч
И 9 цагийн өмнө 103.212.118.18
нэг хороонд хэдэн хүн ажилладаг юм болдоо. хаяа ороход ганц нэг хүн л байгаа харагддаг. хяагийн бүртгэл ч олигтой хийчихгүй. И монголии той зөрөөд бөөн асуудал. засчихна, чинэчилнэ гэж байхгүя, ёстой будлиу авгай нар ажиллана. элдэв праграмм дээр ажиллаж чиддаггүй биздээ. ер нь л хжрэггүй байгууллагадаа
Нэргүй 9 цагийн өмнө 59.153.114.129
хорооны авгай, ахмадын хорооны өвөө нар жан жан нам нь ч их дэмждэг
Зочин 9 цагийн өмнө 64.119.29.2
Хороо гэж байх хэрэггүй. Тэнд хүн ажил хийдэггүй, ажилдаа ч ирдэггүй. Баахан сул цалин хамагчид, төсвийн шимэгчид
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.245
Байгалиын баялг мнголд үүрлж оргнож эзлсн х***а манж зулбасгууд хужааруга хулгайлж цөлмн орж ирсн мөнгиын нам төр хулгайлсн х***а манж зулбасгууд хулгайлж цөлмнө хэр-с хэтрсн пиздагуудыг х***а манжруун зайл2лаач.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.186.80
эхлээд байраа бариад оруулаадирэхээр хүмүүс газраа чөлөөлнө түүнээс биш аль бүр хуурагдаха вэ дээ
Нэргүй 11 цагийн өмнө 210.148.94.144
2000 авгай нар чинь МАНгаруудын сошиал троллууд шдээ.
Зочин 11 цагийн өмнө 66.181.169.108
Дан ганц МАН-ын авгай нар ажилладаггүй ш тээ. СБД тэр чигээр АН-ын авгай нар байдаг юм билээ
Үх 7 цагийн өмнө 202.9.46.27
гэхдээ л улсын хэмжээнд 99% нь МАН-ын хулгайчууд байгаа биз дээ. тэдэнд эзлэгдээд дарлагдаад хүлцэнгүй үүрд мөнх хэвтэх үү муу улааны aлaвч хулгай тролл минь
Болд 12 цагийн өмнө 66.181.189.13
Хороог татан буулга ямар ч хэрэггүй нөхдүүд