Долларын ханш 3500 төгрөгт хүрчээ

Долларын ханш 3500 төгрөгт хүрчээ

Долларын ханш 3500 төгрөгт хүрчээ

Ам.долларын ханш өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр 3380 төгрөг байсан. Тэгвэл ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс эхлэн тогтмол өсч 3500 төгрөгт хүрчээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ам.долларын бэлнээр авах ханш арилжааны банкуудад  3475 төгрөг байгаа бол зарах ханш 3500 төгрөгт хүрсэн байна.

Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц 4.9 тэрбум байна гэж Монголбанк өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ нь таван сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц юм.

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ам.долларын ханш тогтмол өсч эхлэхэд эдийн засагчдын зүгээс импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь долларын ханш өсөхөд нөлөөлж байна гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-26 202.131.225.197

гэцүүмбээ

Avatar

Нэргүй 2025-03-26 202.9.40.17

Хөдөөнийхөнд хамаг мөнгөө зүгээр өгчихсөн ш дээ. Эргүүлж авч чадахгүй

Avatar

Нэргүй 2025-03-26 66.181.161.163

үнийн хувьсгал согтуу хоршоонд хэдэн их наядаар нь үрээд байвал үр дүн нь тодорхой

Avatar

Иргэн 2025-03-26 66.181.187.212

Замбраагүй импорт, хэрэглээний зээл олголтоо ам доллараа Хятад улсад алдсаар бн!!!

Avatar

ИРГЭН 2025-03-26 66.181.187.212

Монгол төгрөгийн ханш унал л болдогоороо болж бн!!! МАН- мафиууд Монгол төгрөгийг их хэмжээгээр хэвлэсэнээс болж зөвхөн Монгол улсад доллар төгрөгийн харицаа алдагдаад байна!!!

Avatar

ХУУЛЬЧ 2025-03-26 202.9.46.163

ДОЛЛАР ӨСДӨГ УЛИРАЛ ШҮҮ ЭЭ.,,,,ОДОО ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛГӨӨН ИХСЭЖ ,БАРИЛГА ЗАМ,ГҮҮРИЙН АЖИЛ ЭХЛЭНЭ ДЭЭ .

Avatar

Нэргүй 2025-03-26 139.5.216.49

Жавхлангаар тусгай элчин тавь наадах хятадаас нутгаасаа долларыг аваад ирнэ

Avatar

Нэргүй 2025-03-26 59.153.115.173

Долларын ханш өсөөгүй ээ, төгрөгийн чансаа сулраад байгаа юм!!! Доллар байдаг цэгтээ л байж байгаа!!

Avatar

Нэргүй 2025-03-26 188.162.254.68

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж