Намд шинэчлэл хэрэгтэй байгааг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Намд шинэчлэл хэрэгтэй байгааг анхаарууллаа

МАХН-ын бага хурал дээр намын дарга С.Батболдын хэлсэн “намаа өөрчлөх асуудлыг ярихаас өмнө улс орноо бид хэрхэн харж буйг ярих шаардлагатай. МАХН төр барьж буй хугацааны алдаа оноог эхлээд яръя”  гэх утгатай аядуу тайван, нэг зүйлийн талаар ярихыг уриалсан илтгэлийнх нь дараагаар МАХН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санал шүүмжлэл хэлсэн байна. Тэрээр “Миний хувьд 26-р Их хурлаас их зүйлийг хүсэн хүлээж байна. Намыг төрөл арилжуулах гээд байгаа зүйл биш харин шинэчлэл хийх гээд л байна. Шинэчлэл гэдэг нь дугуй унахтай л адилхан. Дугуйг жийнэ гэдэг нь шинэчлэл хийж байна гэсэн үг. Хэрвээ шинэчлэлийн асуудлыг ярилгүйгээр, намын 26-р Их хурлаар намын алдаа оноог дүгнэх төдийгөөр аядуу өнгөрүүлэх учиргүй” хэмээсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж